Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн оновчтой хэрэгжүүлнэ

Нийтэлсэн

5-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин өөрийнхөө байгаа 13 дахь сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн оновчтой хэрэгжүүлж, хөгжлийн шинэ төлөв байдалд нэгдэж цаашид үйлчлэхийг онцлов. Мөн “Үлгэр жишиг өөртөө засах орон”-ы яруу алдрыг нандигнаж, үндэстний эв нэгдлийг байдлыг баталгаажуулан, хөгжлийн шинэ амжилтыг байгуулахыг хүсэв.

2018 оноос хойших 4 жилийн турш Ши Жиньпин жил бүр өөрийнхөө байгаа Өвөр Монголын төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчдийн санал санаачилгыг сонсон, тэд нартай санал бодлоо гүнзгий солилцож, Өвөр Монголын хөгжлийн талаар бодитой заан удирджээ.

13-р таван жилийн төлөвлөгөөний хугацаанд, Өвөр Монголын эдийн засаг тогтвортой хөгжиж, санхүүгийн орлого илэрхий нэмэгдэн, хүн дунджийн дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам долларыг давсан байна. Үйлдвэрлэлийн бүтэц тасралтгүй сайжирч, стандарт хангасан 3 сая орчим га тариалан газрыг байгуулж, цахилгаан эрчим хүчний ерөнхий цогцолбор 146 сая киловаттад хүрэв. Жуулчдын тоо ба орлого жилд тус тус 13.9%, 18.9%-ээр нэмэгдсэн байна. Дижитал эдийн засаг, хурал үзэсгэлэнгийн эдийн засаг, худалдаа ложистик, орчин үеийн банк санхүү түргэн хөгжиж, Хятад Монголын экспо, Монгол бизнесмений уулзалтыг амжилттай зохион байгуулжээ.

Мөн ядуурлаас ангижруулах ажил түүхт амжилтад хүрч, 802 мянган ядуу иргэн ядуурлаас гарч, 57 ядуу сум, 3681 ядуу гацаа стандарт хангаж, ядуурлын жагсаалтаас гарсан байна. 4 сая га ойжуулалтыг биелүүлсэн төдийгүй 3.1 сая га цөлжилтийг засаж, ойн нөмрөг ба нутаг бэлчээрийг хамгаалах талаар идэвхтэй ахицад хүрчээ.

2020 оны цар тахлын нөхцөл байдалд, хүнээр гол болгох, хүний амь насыг дээдлэхийг баримтлан, халдвараас урьдчилан сэргийлэх нэгдсэн ажлын механизмыг хэрэгжүүлж, халдварын тархалтыг үр дүнтэй тогтоон барьж, 55 хоногийн хугацаанд халдварын тохиолдлыг тэглэсэн байна. Мөн 849 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний багыг Уханьд томилж, “Тал нутгийн баатар охид хөвгүүд” яруу алдрыг хүлээн авчээ. 2020 онд Өвөр Монголын хот хөдөөгийн байнгын оршин суугчдын зарцуулж болох дундаж орлого тус тус 1.4%, 8.4% хувиар өсөж, тариачин малчдын орлогын өсөлт бүх Хятадын дундаж түвшнээс 1.5 нэгжээр өндөр байв.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?