CRI Монгол радио
“Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг гуйвашгүй ахиулна
4-нд Бээжинд Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И хэлэхдээ: халдвар дэлхий ертөнцийг гүнзгий өөрчлөв, гэвч талуудын “бүс ба зам”-ын шаардлага өөрчлөгдөөгүй юм, “бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааг урагшлуулах гэсэн Хятадын талын шийдвэр зориг нэн ч өөрчлөгдөөгүй юм гэжээ.
Ван И тэмдэглэхдээ: ноднингоос хойш, халдвар дэлхий дахинд бүх талын дайралт авчрав. “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаа түр зуур ч зогсоогүй юм, харин эсрэгээрээ салхи сөрөн урагшилж, шинэ үр бүтээл олж, хүчирхэг том уян хатан чанар болон мандан бадрах идэвх хүчнээ харуулсан байна. Хятад улс хөгжлийн шинэ байдал бий болгохоор дамжин “бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахад нэн шилдэг зам суваг хангаж, “бүс ба зам”-ын хамтын ажиллагааны түншүүдэд нэн олон боломж авчрах болно. Талуудтай хамт байж, “бүс ба зам”-ыг хамтдаа чансаатай байгуулах хөдөлгөгч хүчин хорогдохгүй, уян хатан чанар нэн эрчимжихийг баталгаажуулж, “бүс ба зам”-ыг талуудын хамтын хөгжил, хамтын цэцэглэлийн дардан шулуун зам болгон бүтээн байгуулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.