Бидэнтэй нэгд

Нийгэм

Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Нийтэлсэн

Социалист нийгмийн өмнөх үед Монголын ихэнх эмэгтэйчүүд нүүдлийн малчин амьдралаар амьдарч, цөөн эмэгтэйчүүд суурин газар буюу Хүрээнд аж төрж байв. Хүрээнд амьдарч буй эмэгтэйчүүд хөдөөний эмэгтэйчүүдээс ажил хөдөлмөр, амьдрах хэв маяг, ахуй орчны хувьд өөр байсан бөгөөд гоёмсог орд, өргөөд сууж, тансаг амьдрах хатан, авхай нар байхад зах дээр эмээл, малгай, бурхны эд зүйлс худалдаалах болон түлээ түүж зарж өдрийн амьдралаа залгуулах эмэгтэйчүүд ч байв. Мөн ордны шивэгчин, үйлчлэгч, асрагч болон оёдолчин, шаглаачин, хатгамалч гэх зэрэг ажил хөдөлмөрөөр Хүрээний эмэгтэйчүүд ялгарч байв. Тухайн үеийн нөхөрт гарсан бүх эмэгтэйчүүд үсээ жилийдэж, нисч буй шувууны хэлбэртэй болгож засдаг байв. Хүрээн дэх язгууртны хатан, баячуудын эхнэрүүд эрх ямба болон өмсгөл зүүсгэл, шүр, сувд бүхий гоёл чимэглэл, эд материалаар өөр хоорондоо өрсөлддөг байв. ХХ зууны эхэнд Хүрээнд гэрэл зургийн газрууд нээгдсэнээр тэд гол үйлчлүүлэгчид болж, гэрэл зураг авахуулах нь тансаг хэрэглээнд тооцогдох болжээ. Социалист нийгмээс өмнөх үеийн Монголын эмэгтэйчүүдийн ихэнх нь бичиг үсэггүй, улс төрийн эрх мэдэлгүй, тухайн нийгмийн хөгжлийн хоцрогдлоос шалтгаалж нийгмийн суурь тусламж үйлчилгээг авах боломжгүй байв.

Хүрээ хүүхнүүд

12-1-1024x630-1024x630 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Худалдаа хийхээр зах руу явж буй Халх эхнэр, Их хүрээ, 1898 он, гэрэл зургийг А.А.Лушников

12-2-1024x680-1024x680 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Зах дээр худалдаа хийж буй монгол эмэгтэйчүүд, 1910-аад он

12-4-594x1024-594x1024 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Хүрээний монгол авхай нар, 1910-аад он

12-3-1024x631-1024x631 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Хүрээний их зах дээр үхэр эмээллэж худалдаа хийхээр ирсэн хижээлдүү Халх эмэгтэй. 1910-аад он

Хүрээ гангачуул

20-2-698x1024-698x1024 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Хүрээ эхнэр. 1910-аад он. Нийслэл хүрээ. 1910-аад он. Гэрэл зургийг А.Д.Щапов

Модон хашлагатай байшингийн гадна орой дээрээ шилэн шигтгээ, мөнгөн гоёлогтой үстэй сээтэн малгай тавьсан, толгойн мөнгөн боолт, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, дөрвөлжин энгэртэй, торгон богино ууж, ботгон мөртэй, алхан хээтэй эмжээртэй ханцуйвч, булган цомбон нударгатай хатан сүйх хээтэй, гурван эмжээртэй торгон дээл, монгол гутал өмссөн залуу эмэгтэй хивс дэвсэж хажууд нь дугуй цаг тавьсан эрээн бүтээлэгтэй ширээний дэргэд матмал модон сандалд сууж ялимгүй жишүү харан зургаа татуулжээ.

20-1-698x1024-698x1024 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Нийслэл хүрээний хатад, Зүүн гар тал дахь эмэгтэй нь Шүүх яамны сайд Намсрай вангийн хатан, баруун гар талын эмэгтэй нэр тодорхойгүй. 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар

20-3-679x1024-679x1024 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Орой дээрээ чулуун шигтгээ, мөнгөн гоёлог, эрдэнийн чулуун нүдтэй дүгрэг хилэн малгай тавьсан, цардсан үстэй, гэзгээ гурваар сүлжиж, хацартаа энгэсэг тавьсан, баруун, зүүн гарын долоовор, ядам хуруундаа алтан бэлзэг зүүж, хоргой ханцуйтай, салбан нударгатай, торгон дээл, 32 угалзтай монгол гутал өмссөн энэ эмэгтэй бол Шүүх Таслах Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамны анхны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, жүн ван М.Намсрайгийн хатан (нэр нь тодорхойгүй) юм. 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар

20-4-1024x763-1024x763 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Нэр нь үл мэдэгдэх хүмүүсийн хөрөг. Нийслэл хүрээ, 1910-аад он, А.Д.Щаповын хувийн гэрэл зургийн газар

20-5-1024x764-1024x764 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Нийслэл хүрээний чинээлэг хатад европ хийцийн морин тэрэг хөлөглөдөг байв. Нийслэл хүрээ. 1910-аад он.

20-6-1024x974-1024x974 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Цайвар зүсмийн морь ижилсүүлэн унасан хоёр эхнэр, 1910-аад он

20-7-1024x980-1024x980 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Халх эхнэр, хүүхдүүд. 1910-аад он

Нийслэл хүрээнд хэд хэдэн гэрэл зургийн газар байсан бөгөөд тэдгээрийн зарим нь гэрэл зургийн явуулын үйлчилгээ үзүүлж, ноёд, хатдын зургийг гэрт очиж авдаг байв.

01-1024x701-1024x701 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Хүрээний эмэгтэйчүүд, Нийслэл хүрээ, Орос гэрэл зурагчны газар. 1910-аад он

Энэ зургаас Хүрээний эмэгтэйчүүдийн тухайн үеийн хувцаслалт, өмсгөл зүүсгэл, төрх байдлыг харж болно. Хүрээнд анх гэрэл зургийн үйлчилгээ ноёд, язгууртан, баячуудын дунд нэвтэрч, тансаг хэрэглээ болж байв. Эдгээр гэрэл зургууд өдгөө тухайн

02.-714x1024-714x1024 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Хүрээний хатад, Нийслэл хүрээ, Орос гэрэл зурагчны газар, 1910-аад он

03-760x1024-760x1024 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

http://space.yeeyan.org/u/212040

Богдын шар ордны өмнөх шөргөн хашааны дэргэд зогсож буй Халх эхнэр, Нийслэл хүрээ, гэрэл зургийг Стефан Пассе, 1913 оны VII сар

04-1024x684-1024x684 Музей: Социалист нийгмийн өмнөх үеийн Хүрээний эмэгтэйчүүд

Аргал түүж байгаа монгол эмэгтэйчүүд, ХХ зууны эхэн

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ / ULAANBAATAR CITY MUSEUM 

Улс төр2 цаг өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг2 цаг өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм2 цаг өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий2 цаг өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр2 цаг өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент2 цаг өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент2 цаг өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм2 цаг өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий2 цаг өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент2 цаг өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий2 цаг өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр2 цаг өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Улс төр2 цаг өмнө

Х.Баттулга гишүүний байр суурь сонирхолтой байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна