Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Манай жүдочид Ташкентаас таван медальтай ирлээ

Нийтэлсэн

Узбекистаны нийслэл Ташкентэд болсон “Гранд слам” тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Хумо нэртэй томоохон цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүйгээр болсон энэ тэмцээнд таван тивийн 71 орны 497 жүдоч очсны дотор Азийн шилдгүүд голлож байлаа. Энэхүү тэмцээн “Токио-2020” олимпийн оноо олгох төдийгүй нийт 154 мянган ам.долларын шагналтайгаараа томд тооцогдсон юм. Жиндээ түрүүлсэн тамирчинд 1000, дэд байрын тамирчинд 700, гуравдугаар байр эзэлсэнд нь 500 оноо олгов. Шагналын сан өндөр болохоор алтан медалв хүртсэн бөх 5000 ам.долларын шан авсан юм. Парист болох байсан нэг “Их дуулга” тэмцээн давхацсаны учир Европоос ирэх шилдгүүд цөөн байлаа.

Харин Японоос асар хүчтэй баг ирсэн юм. Тиймдээ ч хамаг жингийн тал хувь буюу долоон түрүүг тэд авч мөн төдий тооны алтан медаль авснаар багийн дүнгээр тасархай түрүүлсэн юм. Удаахь байрт нь манай улсын баг орлоо. Манайхан хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан юм. Амжилттай оролцлоо гэж хэлж болох л доо. Монголын баг 20 тамирчинтай оролцсон. Тэднээс тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг учраа бүхнээ арга мэх, ур чадварын илүүгээр давамгайлсаар алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа Ташкентийн тэнгэрт эгшиглүүлэв. М.Уранцэцэг гавьяат маань оролцсон тэмцээн бүрээсээ медаль хүртдэг гайхамшигтай тамирчин. Нээрээ л тив, дэлхийн тэмцээнээс хамгийн олон медаль хүртсэнээрээ Гиннесийн номд бичигдсэн юм шүү дээ. Энэ нь дэлхийн олон мянган тамирчдыг манлайлж яваа гэсэн үг. Сая Ташкентийн тэмцээнээс дөрөв дэх түрүүгээ авлаа. Өмнө нь 2010 онд дэлхийн цом, 2015, 2017 онд “Гран при” тэмцээн энэ хотноо болоход мөн түрүүлж байв. Энэ тухайд М.Уранцэцэг “надад Ташкентийн дэвжээ ээлтэй байдаг юм” гэж ярьдаг.

Саяын тэмцээнд дэлхийн чансаагаар түүний өмнө бичигддэг зарим тамирчин ирсэнгүй ч оноолт чанга л байв. Хэсгийн аваргын төлөө Италийн Франчески Милани, Хагас шигшээд Сербийн Андре Стожа­диноваг илүүрхэн даваад алтан медалийн төлөө Японы жүдоч Нацүми Цүнодатай хүч үзэж оноогоор ялж түрүүлэв.

Мөн тэр өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 66 кг-д зодоглосон Ё.Басхүү нар жиндээ аваргын төлөө дэвжээнд гарсан ч ялагдснаар мөнгөн медалийн эзэд болов. Залуучуудын хувьд тун сайхан амжилт байлаа. Л.Сосорбарамын хувьд эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаагийн орыг залгаж гарч ирсэн хүн. Тэгвэл уг тэмцээний хоёр дахь өдөр Ташкентийн тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал хоёр дахиа эгшиглэв. Тэр бөх хэний хэн байв гэвэл эрэгэтйчүүдийн 73 кг-д хүч үзсэн ОУХМ Ц.Цогтбаатар байлаа. Тэр Казахстаны тамирчин Смогуловтой алтан медаль булаалдаж дийлсэн юм. Хоёр жүдоч тун тэнцүүхэн байсан ч төгсгөлд нь Казахстаны тамирчин дүрмийн бус барилдаан хийснээр Ц.Цогтбаатарт ялалт өгсөн юм.

Манай баг  тамирчдын медалийн буухиа үүгээр дууссангүй ээ. Тэмцээний сүүлийн өдөр -100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн хүрэл медалийн эзэн болов. Харин дэлхийн аварга Д.Сумъяа, Саид Моллаей, ОУХМ Г.Хэрлэн нарыг медальд хүрэх болов уу гэсэн таамаг биелсэнгүй ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.9 МЯГМАР № 45 (6522)

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ