Бидэнтэй нэгд

Нийгэм

Мөрөөдлийг хулгайлах гэмт хэргээс шүхрээ дэлгэн сэргийлэх цаг болжээ

Нийтэлсэн

Долоон тэрбум 800 сая хүн амтай дэлхийтэй хөл нийлүүлж, өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшиж, чадварлаг мэргэжилтэн болох гэгээн хүсэл мөрөөдлөөр дүүрэн таны охин эсвэл хүү нэг өдөр сургуульдаа яваад эргэж ирэхгүй байх вий гэж та бодож үзсэн үү. Гэртээ ямар ч аюулгүй суугаа гэж бодож байгаа таны хүүхэд хүн наймаалах шуналын улаан гал дүрэлзсэн хэн нэгэн этгээдийн түймэрт өртөх дараагийн золиос болсон байх вий. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 4.3 тэрбум хүн олон нийтийн сүлжээ ашиглаж, хил хязгаар үл хамааран бие биетэйгээ харилцаж байгаа нь том боломж юм. Гэвч  энэ нь цаг үргэлж бидний санааг зовоосооор, аль ч нийгэмд оршин байдаг хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох замыг илүү хялбарчилж өгч байна гэсэн судалгааг НҮБ-ын Хүний эрхийн хороо гаргажээ.

Олон нийтийн сүлжээ нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар таныг ажил хайж байгаа, эсвэл түрээсийн байр хайж байгаа, сэтгэл гутралд орсон, түүнээсээ гарах арга зам хайж байгаа гэдгээс эхлэн юу сонирхож байгааг тодорхойлон, таны сонирхож болох зүйлс гэсэн мэдээллийг автоматаар илгээдэг. Энэ нь гэмт этгээдүүд хохирогчийг онилоход илүү хялбар болгосон талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо 2020 оны тайландаа дурджээ. Түүнчлэн цар тахал дэгдэж, хүмүүс хөл хорионд орсон нь олон нийтийн сүлжээгээр дамжих хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийг улам нэмэгдүүлж байгаад бүх нийтээрээ санаа зовниж байна.

Цар тахал гарч хүмүүс орлогогүй болж, ажилгүйдэл нэмэгдсэн нь хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эмзэг бүлгийн хүмүүсийн тоог нэмэгдүүлэв. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор COVID-19 дэлхийн 2.7 тэрбум хүн буюу нийт ажил эрхлэгчдийн 85 хувийн орлогод нөлөөлжээ. Мөн тахлын үед хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын нэгэн шинэ бүлэг үүссэн нь  байрны түрээсээ төлж чадахгүйд хүрсэн охид, бүсгүйчүүд гэдгийг АНУ, Англи зэрэг орнууд онцолжээ. АНУ-д 2019 онд хүн худалдаалах гэмт хэргийн 11500 тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Долоон хүүхэд тутмын нэг нь бэлгийн мөлжлөгт өртөж байна

Сүүлийн 15 жилд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөх нь ихэсчээ. Ингэхдээ охидыг бэлгийн мөлжлөгт хөвгүүдийг хөдөлмөрийн мөлжлөгт ашиглаж байна гэж НҮБ судалгаандаа дурдав. Дэлхийн 148 оронд 2018 онд 50 мянган хүн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон гэж мэдэгдсэн ч мэдэгдээгүй нь үүнээсээ хэд дахин их юм. Учир нь хүн худалдаалах гэмт хэрэг нууцаар үйлдэгддэг, хохирогч илрэх, цаашлаад амьд үлдэх магадлал бага байдаг учир тус хэргийн тоон дүн бага байдаг.  Мөн онд 23500 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсноос долоон хүүхэд тутмын нэг нь бэлгийн мөлжлөгт өртсөн байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас цахимаар хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэх аргыг зааж, хохирогчийн талаарх мэдээллийг идэвхтэй цуглуулах буюу “агнах”,  ажлын зар тавиад хүлээх буюу “загасчлах” гэж хоёр ангилжээ.  Монгол Улсад өсвөр үеийнхний 92 хувь нь интернет, 85 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улс даяар 4000 хүнийг хамруулан хийсэн судалгаагаар нэг хүн өдөрт 6-8 цагийг сошиал орчинд өнгөрүүлж байгаа дүн мэдээлэл гарчээ.

“Санхүү өгнө, авна”, “Фото модель шалгаруулж авна” гэсэн зараас гадна хуурамч хаягаар дамжуулан гэмт этгээдүүд хохирогчтой харилцаа үүсгэн, мэдээллийг нь цуглуулан эцэстээ өөрсдийн эрхэнд оруулах болжээ. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж байгаа хүмүүсийн дундаж нас  дэлхийд 16-34 байна.  Гэтэл манай улсад хамгийн бага нь 13 настай хүүхэд цахимаар дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөнийг Хүйсийн тэгш эрхийн төв онцоллоо.

Хүн наймаалах асуудлын төлөв байдлын 2020 оны тайланд хүний наймаачид хар тамхи, олон нийтийн сүлжээний хуурамч хаяг, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг гэж дурджээ.  Цахим орчинд хэн нэгнийг гутаан доромжилсон, садар самуунд уруу татсан, татагдсан, гэмт хэргийн шинжтэй аливаа үйлдлүүд нь ихэвчлэн нэр хаяг, зураггүй хуурамч хаягнаас үйлдэгдэж байна. Фейсбүүк хэрэглэхдээ таван хүүхэд тутмын нэг нь танихгүй хүний найзын хүсэлтийг хүлээж авдаг байна. Энэ нь хувийн мэдээллээ бусдад алдах үндэс болж өөрийгөө ямар нэг хэлбэрээр эрсдэлд оруулж болзошгүйд хүргэж байна.  Гурван хүүхэд тутмын нэг нь цахим орчны хувийн мэдээллээ нууцлах тохиргоог огт мэддэггүй бөгөөд эцэг эхчүүдийн энэ талын мэдлэг нь хүүхдээсээ муу байгааг судалгаагаар тогтоожээ.  Хүүхдийнхээ цахим хэрэглээнд эцэг эхчүүд их бага хэмжээнд хяналт тавьдаг  ч цахим орчны шүүлтүүрийн программ хангамжийг ашиглах чадваргүй, цахим орчинд хувийн мэдээллээ нууцлах тохиргооны тухай ойлголт огт байхгүй байна. Бүхий л зүйл цахимжсан цаг үед бид амьдарч байгаа учир ухаалаг утас болон цахим орчны хэрэглээг бүр мөсөн  хориглох эсвэл цаг үргэлж хаягийг нь шалгах нь хүүхдийн эрхэнд халдаж буй хэрэг юм. Харин цахим орчны зохистой хэрэглээ, ямар мэдээлэлд итгэх, өдөрт хэдэн цагийг зарцуулах, ямар хүмүүстэй найзлах, хэнд юуны тухай хэлж болох талаарх аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээллийг өгөх нь зүйтэй. Эцэг эхчүүд эхлээд мэдээлэлтэй болж зөв ухаалаг аргаар хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж чадвал үл таних нэгэн гадаадад сурах, өндөр цалинтай ажилтай болох, хэл сурах гэсэн мөрөөдлөөр нь дамжуулан таны хүүхдийг гэмт хэргийн золиос болгож чадахгүй.

 

Монгол Улсад Хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өсөв

Олон улсын тайланд бүртгэлтэй болсноос хойш буюу 2006 оноос хойш 15 жилийн турш манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг ямар нэг байдлаар тасралтгүйгээр гарч байна гэж дурджээ.  Дэлхийн хэмжээнд хүн худалдаалах гэмт хэрэгт оролцож байгаа байдлаар нь улс орныг гурван түвшинд авч үздэг. Хамгийн анхны хохирогч 1999 онд гартал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгддэггүй, манай улсын иргэд энэ гэмт хэргийн хохирогч болдоггүй дамжуулагч статустай байв. Хамгийн анхны хохирогч хуучны Югослав улсаас гарснаар манайх илгээгч улс болсон. Сүүлийн үеийн тайлан мэдээнээс харахад хүн худалдаалах гэмт хэргийн хүлээн авагч улс болсон байх магадлалтай гэсэн асуудлыг хөндөж байна. Энэ нь манай улсад энэ  төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна гэсэн үг.  Ингэхдээ бусдын биеийг нь үнэлүүлэх, албадан хөдөлмөрлүүлэх, зуучлалын захиалгат гэрлэлт зэрэг олон хэлбэрээр үйлдэгдэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хуулийн байгууллагаар шийдвэрлэсэн 50 орчим хэрэгт 400 гаруй хохирогч байна. Дан ганц хуулийн байгууллага бус төрийн бус байгууллагад хандсан тоог нэгтгэвэл 20 орчим жилийн хугацаанд 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 800 орчим нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нь тогтоогджээ. Тухайлбал, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хүн худалдаалах гэмт хэрэг 40 хувиар өсөв. Өнгөрсөн онд прокуророос хүн худалдаалах 34 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлжээ.  Үүний 8.8 хувь нь хилээр нэвтрүүлж үйлдэгдсэн байна. Харин Эрүүгийн цагдаагийн албанд 2020 онд хүн худалдаалах 10 гэмт хэрэг, 2019 онд 14 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

 

Хууль эрх зүйн орчин сайжирсан

Монгол Улс нь урьдчилан сэргийлэлт, хамгаалалтын арга хэмжээгээ сайжруулах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг  (2017-2021) хэрэгжүүлж байна. Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. Ингэхдээ 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь бусад хүнд гэмт хэрэгт оногдуулдаг ялтай дүйхүйц заалт болж чадсан юм.

1996 оны Эрүүгийн хуулийн 110.1 дэх заалтаар шүүхээр ганцхан хэрэг шийтгэгдсэн. Үүний дараагаар 2002 оны Эрүүгийн хуулинд шинэ төрлийн дөрвөн гэмт хэргийг оруулсны нэг нь хүн худалдаалах гэмт хэрэг байв. Гэвч  худалдсан хүн нь  илэрсэн ч хохирогч нь байхгүй учир хэрэг нь шийдэгдэж чадаагүй.  Энэ заалтыг 2008 онд солих хүртэл хуулийн байгууллагад 27 гэмт хэрэгт 130 орчим хохирогч хандсанаас ердөө зургаа нь шийдэгджээ. Тиймээс хуулийг шинэчилж  2017 оноос Эрүүгийн хуулийн 13.1 дэх заалт хүчин төгөлдөр болж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг 2011 онд баталсан. Ингэж хүн худалдаалахтай тэмцэх эрх зүйн орчин  манайд  цогцоороо бий болсон.

Хүн худалдаалах гэмт хэргийг үйлдэгчид тухайн хохирогчийн хүсэл, мөрөөдлийг судлан түүнд нь тохирсон мэдээллийг илгээн өөрсдийн эрхшээлд оруулан бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Тиймээс дэлхий нийтээрээ энэ гэмт хэргийг  мөрөөдлийг хулгайлах гэмт хэрэг хэмээн нэрлэж, үүнээс хамгаалах шүхэр буюу арга замыг хамтдаа эрэлхийлэн тэмцэж эхэллээ.Олон нийтийн сүлжээ нь бидний санаа бодлоо илэрхийлэх чөлөөт талбар мөн. Тиймээс гунигласан, ганцаардсан, өөрийг тань хэн нэгэн ойлгохгүй байгаа, ярилцах хэн нэгний тусламж хэрэгтэй байгаа талаарх мэдрэмжээ гэр бүлдээ, найзууддаа илэрхийлж болно. Гэвч гэмт этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл хөдлөлийг ашиглан “Чи ганцаардаж байна уу. Би чамтай ярилцахад бэлэн. Хэн нэгэн чамайг ойлгохгүй байна уу. Би чамд тусална” гэсэн чат илгээн хохирогчийн сул талыг өөрсдийн үйлдэлдээ ашигладаг. Тиймээс  өсвөр насныхан өөрсдийн мэдрэмжээ олон нийтийн сүлжээнд илэрхийлэхээс илүү гэр бүл, дотны найзуудтайгаа хуваалцах нь аюулгүйгээс гадна сэтгэл зүйн хувьд эерэг нөлөөтэй.

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясгах: ХОХИРОГЧИЙГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

-Хохирогчийг дэмжих сан байгуулаад хохирогч болсон цагаас нь эхлээд төр дэмжлэгээ үзүүлж эхлэх хэрэгтэй. Манай хуулиар бүх зардлаа халааснаасаа гаргаад баримтаа цуглуулаад шүүхэд өгөөд хохирлыг нь бодитоор олгоно гэдэг. Ингэж хохирлыг тооцдог хэдэн улс байгааг мэдэхгүй . Хүний наймааны хэрэг олон жил үргэлжилдэг.Үүний  эцэст хохирогчид ямар ч нөхөн төлбөр ирдэггүй тул  хуулийн байгууллагаар асуудлыг шийдүүлэхийг хүсдэггүй. Зөвхөн өнгөр­сөн онд Малайзаас 16 хохи­рогчийг буцааж авчир­лаа. Хаана байгааг нь олно. Аюулгүй байдлыг нь хан­гана. Монголд авчиртал зард­лыг нь олно. Эх орон­доо авчраад эргэн ний­гэмшүүлэх хөтөлбөрөөр 11 дэмжлэг үзүүлдэг. Зардлын ихэнхийг олон улсын байгууллагаас гаргадаг. Хохирогчийг дэмжих сантай болвол тэр сангаасаа төсвөө авна. Нөхөн төлбөрийг гэмт хэрэгтнээс гаргуулж байж энэ гэмт хэрэгтэй бүрэн тэмцэнэ. Манай төвд ирсэн хамгийн бага нь 13 настай хүүхдийн биеийг нь үнэлүүлсэн байна. Үүнийг өнөөдөр зогсоохгүй бол нас нь улам багасах эрсдэлтэй нийгэмд бид амьдарч байна. Хүн худалдаалах гэмт хэргийг зогсооход хүн бүр мэдлэг, мэдээлэлтэй, оролцоотой байх нь чухал юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Шуудан, радио, телевизийн бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга А.Золзаяа:  ХЯНАЛТЫН ПРОГРАММУУДЫГ ЭЦЭГ, ЭХЧҮҮД АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ

-Дижитал  хэрэглээ өсөхийн хэрээр цахим орчин дахь хүүхэд хам­гаалал тулгамдсан асуудал боллоо. Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг  сүүлийн жилүүдэд өссөн. Хүүхдүүд ухаалаг утасны хязгааргүй хэрэглээнээс үүдэн оюун санаа, эрүүл мэндийн эмгэгтэй болохоос гадна бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөх, садар самуунд уруу татагдаж гэмт хэрэгт өртөж байна.  Эцэг эх хүүхэддээ хараа хяналт тавиагүйгээс хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртсөнөө, хаана хандахаа мэддэггүй.  Цахим орчинд зориулсан эцэг эхийн хяналтын программ  олон бий. Тухайлбал, бага насны хүүхдүүдэд зориулсан “Messenger kids” гэсэн тусгай  аппликейшн бий.  Мөн “Parental control” аппликейшнээр хүүх­дийнхээ дэлгэцний цагийг аппликейшн болгоноор өдөрт хэдэн цаг хэрэглэхээр нь тохируулдаг. Хүүхдийнхээ утсыг хүүхдийнх гээд бүртгүүлчихээр хэдэн цаг тоглосон, хэдэн цаг олон нийтийн сүлжээ ашигласныг нь эцэг эхийнх нь утас руу илгээдэг аппли­кейшн байгаа. Үүнийг судлаад эцэг эхчүүд хэрэглэж үзэх хэрэгтэй. Ekids.mn сайтаас хүүхдэд зориулсан мэдээллүүдийг аваад хүүхдийн эсрэг кон­тен­туудыг хэрхэн устгах вэ гэсэн гарын авлагуудыг харж болно.

НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь суурин  төлөөлөгчийн газрын төслийн менежер С.Мөнхчулуун: ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛДЭГ СҮЛЖЭЭ БИЙ БОЛГОХ НЬ ЧУХАЛ

-Манай байгууллага бүтэн цагийн, хагас цагийн ажил хайж байгаа, гэр бүл нь сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарсан 18-27 насны 522 эмэгтэйн Хүн худалдаалах гэмт хэргийн /ХХГХ/ талаарх мэдлэг ойлголтыг өнгөрсөн оны зургадугаар сард судалсан. Тэдний 80 хувь нь ХХГХ-ийн талаар мэдээ, хэвлэл мэдээллээс сонссон, ерөнхийдөө ойлголттой боловч мэдлэгийн түвшин доогуур байна. Тухайлбал, хөдөлмөрийн мөлжлөг гэж юу болох, Монголд үйлдэгддэг болон мөлжлөгийн хэлбэр, төрлүүдийн талаар мэдэхгүй байна.  Тиймээс ХХГХ, бэлгийн мөлжлөг, тус гэмт хэргийн шинж тэмдгийн талаар залуу охид, эмэгтэйчүүд, тэдний эцэг эхэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөх  хэрэгтэй.

Мөн ажилд орох, ажлын санал хүлээж авах, шилжин суурьших шийдвэр гаргахдаа эцэг эхтэйгээ ярилцдаг, бодитой мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргадаг болохыг дэмжих, бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлдэг сүлжээ бий болгох нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.9 МЯГМАР № 45 (6522)

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа