Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Алтыг нь аваад авдрыг нь хаясан алтны уурхайнханд хариуцлага тооцъё

Нийтэлсэн

Хаа сайгүй ухсан нүх…Өндөр сүрлэг уулын өвөр бэлийг сэтэлж үүсгэсэн шуудуунууд… Хаврын хахир салхи шуурахтай зэрэгцээд тэр орчмын тоос шороо ч гэж жигтэйхэн. Уг нь урьд энэ газар малчдын отрын бэлчээр, баян хангайн үзэсгэлэн төгөлдөр нутаг байлаа. Төрийн тахилгат Суварга хайрхан уулаас эх аван урсаж, таван аймгийн 130 гаруй сум багийн хүн малыг ундаалсаар Сэлэнгэ мөрөнд цутгадаг Орхон голын эх ундарга орших алдарт Орхоны хөндий өдгөө улаан шороондоо дарагдсан байдалтай байна. Орхон голыг тэжээдэг амин судлууд болох Будант, Өлтийн гол, Шийрт, Өлзий тээл, Гүүтийн голын урсац тасарч, ойр орчмын хүн мал ундаалах усгүй болж, амны усаа зөөвөрлөж уудаг болсноо учирлаж байна. Даанч харамсах байдалд хүрсэн эл газар нутаг бол Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Шийрт, Тээл, Өлтийн ам юм. Үржил шимт энэ л сайхан хангай нутаг алт хэмээх баялаг агуулж байсныхаа төлөө өдгөө өрөвдөм байдалтай болжээ. “Малын мөрнөөс өөр мөр гарч үзээгүй онгон байгалийг минь алтанд шунагчид ингэтэл сүйтгэж орхисон нь дэндүү харамсалтай” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн нутгийн хөгшин ярих…

Ашигт малтмалын 13 лицензийг цуцалсан ч…

Өнгөрсөн хугацаанд Орхоны хөндийд ашигт малтмалын 13 лиценз олгогджээ. Дээрх лицензүүдийг “Монгол газар” ХК эзэмшиж,”Батдөлгөөнмөрөн” ХК, “Эм Жи Эйч” ХК, “Алтан Дорнод Монгол” ХК, “Голдон Хаммер” ХХК, “Алтай гоулд” ХХК, “Эрдэнэсийн хотхон” ХК, “Сэншивэемонголиа” ХХК зэрэг компаниуд алт олборлож байжээ. Тэд үржил шимт хангай нутгийн баялгийг хэрхэн цөлмөж, хүн ардыг нь гишгэх газаргүй, малыг нь идэх өвсгүй болгож болдгын эмгэнэлт түүхийг зохиогчид юм. Засгийн газраас 2019 оны наймдугаар сард Усны эх, археологийн олдвор бүхий газарт экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулан үйл ажиллагаа явуулж буй Уул уурхайн компани, аж ахуй нэгжүүдийн олборлолт хайгуулыг зогсоосон байдаг. Энэ хүрээнд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь таслан зогсоож, нөхөн сэргээлт хийхийг үүрэг болгосон байдаг ч өнөөдөр нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийсэн гэхэд тун хэцүү байдалтай байна. Орхон багт нийт 400 га талбайд нөхөн сэргээлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байдаг.

Албан мэдээлэлд дурьдсанаар Засгийн газрын шийдвэр гарснаас хойш 110 га талбайг нөхөн сэргээсэн гэдэг ч бодит байдал дээр тун чамлалттай байна.

Б.Дэмбэрэлсүрэн: Уурхайнхан дахиад олборлолт хийвэл бид тэмцэнэ

Одоогийн байдлаар алтны уурхайн үйл ажиллагааг зогсоосон ч өнгөрсөн хугацаанд тарьсан балаг өнөө хэр нь орон нутгийн иргэдийн аж амьдрал, байгаль экологийн асуудалд хүндээр туссаар байгаа аж. Энэ талаар Шийртийн аманд олон жил нутагласан, нутгийн уугуул иргэн Н.Дэмбэрэлсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Алтны уурхайн олборлолтоос болж орон нутгийн иргэдэд ихээхэн хүндрэл учруулсан байдаг Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Уурхайг одоогоор зогсоосон байгаа ч хор уршиг нь өнөөг хэр нь байсаар л байна. Манайх уг нь Шийртийн аманд нутагладаг байлаа. Гэвч алтны уурхайн олборлолтоос болж, тэнд амьдрахад хэцүү болсон. Одоо хойшоо даваад Ширдгийн голын эх рүү оторлож байна. Уг нь Шийртийн ам маань уурхайн хөлд нэрвэгдэхээс өмнө өвс ус сайтай, отрын бэлчээр нутаг байлаа шүү дээ.

-Уурхайтай ойр байхад хэцүү л байдаг байх?

-Хэцүү шүү дээ. Тоос шороо дарна. Мал бэлчих бэлчээр байхгүй. Цэвэр ундны усгүй гээд түмэн бэрхшээл тулгарна. Алт угаадаг хиймэл нууруудад хүн мал хүртэл эрсдэж байлаа.

-Нөхөн сэргээлт хийгдсэн гэсэн мэдээлэл гарсан байдаг. Нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн үү?

-Нөхөн сэргээлт хийж байгаа л гэдэг. Бодит байдал дээр хийсэн зүйл байхгүй шүү дээ. Орхоны хөндийн амаар дүүрсэн уурхайнхны сүйтгэсэн газар тэр хэвээрээ л байна. Урьдын адил байгалийн онгон дагшин хэвээр болгоно гэдэг мэдээж хэцүү. Хэдэн ухсан нүхийг шороогоор дүүргэснээ нөхөн сэргээлт гэвэл хэцүү л байх.

-Өнгөрсөн хугацаанд энд нийтдээ хэчнээн компани олборлолт хийж байсан бэ?

-Ойролцоогоор 40-50 компани байсан байх. Ам, аманд дүүрчихсэн байсан. Манайх хуучин “Алтай гоулд” гээд компанийн олборлолт хийж байсан Шийртийн аманд нутагладаг байхад малын нүд их сохордог байлаа. Бодвол тоос шороо, алт угаадаг байсан хорт бодисоос нь шалтгаалдаг байсан байх.

-Алтны уурхайнхан дахиад олборлолт хийхээр цэхэж байгаа сураг байна. Та бүхэнд энэ талаар ирсэн мэдээлэл байна уу?

-Одоогоор Аймгийн мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул зэрэг газраас алтны шороон ордны хажууд харуул хамгаалалт гаргасан байгаа юм билээ. Мэдээж дахиад уурхай эхэлбэл, нутгийн иргэд бид эсэргүүцнэ.

Г.Мөнхнаран: Алт угаадаг нууранд том хайнагийн шараа алдаж байлаа

Орхон багийн иргэн Г.Мөнхнарангаас дараах асуултад тодруулга авлаа.

-Танай багийн нутагт олон жил алтны уурхай олборлолт явуулсан байдаг. Ойр орчимд нь амьдардаг малчин хүний хувьд та юу хэлэх вэ?

-Манайх одоо Жимгэрийн голд нутаглаж байна. Уг нь уурхайн олборлолт явуулдаг тэр газарт амьдардаг байлаа. Даанч уурхайн хөлд хүнтэй малтайгаа нэрвэгдэх болсон. Алт угаадаг нууранд нь манайх хайнагийн том шараа хүртэл унагааж байлаа. Малын бэлчээр болон өөрсдийн эрүүл мэндээ бодоод зайдуухан нүүсэн дээ.

-Уул уурхайн хор хөнөөл их шүү?

-Тэгэлгүй яахав, хор хөнөөлийн хувьд асар их. Тэр алт угаадаг нуур бол асар их хөр хөнөөлийн уурхай юм шүү дээ. Үер ус боллоо гэхэд халиад л ойр орчмоо сүйд хийнэ. Орхон голын эх ундарга болсон Орхоны хөндий маань хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй ингэж их сүйтгэгдсэн нь үнэхээр харамсалтай. Цаашлаад ойр орчмын малчин өрхийн малын хоргодол үнэхээр ихэссэн.

З.Отгонбаяр: Хоёр ч компани шүүхдээд лицензээ сэргээж байгаа сурагтай

Орхон багийн Засаг дарга З.Отгонбаяраас дараах асуултад тодруулга авлаа.

-Танай багийн Орхоны хөндий орчим одоогоор хэчнээн айл хаваржиж байгаа вэ?

-Энэ жил ойролцоогоор 60 орчим өрх хаваржиж байна. Ойр орчимд уурхайн олборлолт явуулснаас болж, малын бэлчээр их багассан.

-Нөхөн сэргээлт хэр хийгдсэн байдаг вэ?

-Нөхөн сэргээлтийн хувьд үнэхээр чамлалттай санагддаг. Хэдийгээр одоо уурхайн үйл ажиллагааг зогсоосон байгаа ч сүйтгэж балласан газар нь хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр устсан нь харамсалтай.

-Бүх лицензийг цуцалж, уурхайн үйл ажиллагааг арай л эрт зогсоосон бол…

-Тиймээ. Гэхдээ алтныхны шунал арай л дэндүү санагддаг. Сураг сонсох нь ээ, “Эрдэнэсийн хотхон”, “ Эм Жи Эйч” компаниуд тусгай зөвшөөрлөө сэргээхээр шүүхдээд ялсан гэсэн. Тэд дахиад л энэ нутгийг орвонгоор нь эргүүлэхээр зүтгэж байгаа нь тодорхой.

Орхон голын ай савд хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр аюулын ангал “ухсан” алтны компаниудын шунал ханаагүй бололтой. Тэдний тарьсан балаг байгалийн онгон дагшин байдлыг алдагдуулж, нутгийн иргэдийн аж амьдралд хэдэн үеэр нь хор хөнөөл үүсгэсээр байна. Ийм байхад нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй, бодитойгоор хийж хэрэгжүүлэхгүй бол сүйрсэн байгаль, сөнөсөн гол усаар Монгол орон минь дүүрэх нь ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа