Бидэнтэй нэгд

Улс төр

АН-ын даргын дүрэмгүй сунгаа эхэллээ

Нийтэлсэн

АН парламентын сонгуульд ялагдсанаас хойш  хоорондоо үзэлцэж байна.    Тамга тэмдгээ булаацалдаж, шинэ, хуучин дарга нарын маргаан үүсэв.  Хоёр талд хуралдаж, намын дүрмээ ч өөрчилж үзэв.  Гэвч Улсын дээд шүүхээс намын дүрмийн өөрчлөлтийг  бүртгэхээс татгалзан энэ асуудалд  түр хугацаанд цэг хатгаад байгаа. Түүнчлэн шүүхээс  АН-ын хуучин дарга С.Эрдэнэ, одоогийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг албан ёсоор намыг төлөөлөх эрхгүй гэсэн шийдвэр гарсан.  Хамгийн сүүлд гэхэд хоёрдугаар сарын 26-нд АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм. Ингэж АН эцэстээ намын дарга ч үгүй болов.

Дарга ч үгүй, дүрэм ч үгүй болсон нам саяхан намын даргын сунгаагаа зарласан нь олны анхаарал татаад байна.  Даргыг нь ч, дүрмийг нь ч хуулийн байгууллага нэг талд нь гаргаж шийдээгүй байхад дараагийн  даргаа сонгон шалгаруулах гэнэ. Энэ нь АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн сунгаа бөгөөд АН хуучин дүрмээрээ даргаа сонгохоор болжээ.   Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны гишүүдийнхээ саналаар дүрмээ өөрчилсөн гэдэг ч хуулийн байгууллага баталгаажуулаагүй учраас  хуучин дүрмээ гишүүддээ “тулгаж”, намын даргаа сонгох нь л  дээ. Тиймээс  АН-ын даргын  дүрэмгүй сунгаа гэж хэлээд байгаа юм.

Түүнчлэн намын даргын энэхүү сонгон шалгаруулалтыг хуучин дарга С.Эрдэнийн талынхан хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. АН-ын даргын сонгуулийн санал авах өдрийг гуравдугаар сарын 28-нд товлосон талаар тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлсэн. И.Мөнхжаргал нь Ц.Тувааны гэгдэх АН-д багтдаг. Тэгвэл Х.Ганболд даргатай АН-ын Үндсэн дүрмийн хороо буюу  С.Эрдэнийн удирдсан АН уг шийдвэрийг түтгэлзүүлсэн тогтоол гаргасан юм. С.Эрдэнийн талаас ирэх сард АН-ын даргын сонгуулийг явуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа  Ц.Тувааны АН буюу АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийж, С.Эрдэнийн гэгдэх АН-ын хийж буй үйлдэл нь хууль бус тул АН-ын даргын сонгуулийн үйл явцыг товлосон хугацаандаа явуулна гэв. Энэ байдлаараа бол С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох магадлал өндөр байна.

 

АН-ын дүрэмд

•Намын дарга нь намын тэргүүн бөгөөд үндсэн дүрэм, бусад журмын хүрээнд тушаал, шийдвэр гаргана.

•Намын даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар дүрмийн дагуу явуулна.

•Үндсэн дүрмийн 5.17.8-д зааснаар намын дарга чөлөөлөгдсөн бол ҮБХ-ны хуралдаанаас 30 хоногийн дотор намын даргад нэр дэвшигчдийн дунд эхний шатны өрсөлдөөнийг явуулж санал хураан хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг намын Их хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ.

•Намын их хурлаас намын даргыг дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр сонгоно.

•УИХ-ын сонгуульд АН өмнөх сонгуульд авсан суудлаа ахиулан хамгийн олон суудал авсан тохиолдолд намын даргын бүрэн эрх сунгагдсанд тооцогдоно.

•Намын даргад нэр дэвшигч нь Үндсэн дүрэм зөрчиж, хариуцлага хүлээгээгүй, намын сонгуульт гишүүнээр таваас доошгүй жил ажилласан байна гэж заажээ.

АН-ын  “дүрэмгүй” сунгаанд 19 хүн өрсөлдөхөөр материалаа өгсөн. Тус намын Дотоод сонгуулийн хороо өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв хоёрыг хасч, О.Алтангэрэл нэрээ татснаар 16 хүн үлдсэн.

Ардчилсан намын даргад Ц.Оюунгэрэл,  Д.Пүрэв­даваа, Б.Отгонбат, О.Цогтгэрэл, Б.Амарсайхан, С.Билэг­сайхан, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, Ш.Жандос, Ж.Батсуурь, М.Тулгат, М.Чимэддорж, Б.Мөнхтулга, Н.Лхагва­дорж, Ц.Уртнасан, Т.Энхсайхан нар өрсөлдөж буй. Тэд тус бүрдээ 90 сая төгрөгийн дэнчинг  намдаа тушаах ёстой. Намын даргад өрсөлдөх нэр дэвшигчээс дээрх хэмжээний мөнгө “босгох” шаардлага тавьдаг нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, Ардчилсан намын дарга болсон цагт ямар бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа тайлагнахад зардал гарна гэж үзэж, дүрэмдээ энэхүү зохицуулалтыг тусгаж ирсэн. Гэвч энэ зохицуулалт Ардчилсан намын дүрмийг шинэчлэн баталсан үеэс гишүүдийн эсэргүүцэлтэй тулж байв. Мөн л асуудалтай зохицуулалт гэхэд болно.  Ийнхүү албан ёсны даргагүй, дүрэмгүй, АН-ын даргын сунгаа эхлэв.  Ямар үр дүнд хүрэх зураглал аль хэдийнэ гарсан л байгаа байх даа.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2021.3.10 ЛХАГВА № 46 (6523)

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа