Бидэнтэй нэгд

Нийгэм

П.Эрдэнэ: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 2022 оноос өмнө шимтгэлээ нөхөн төлөх боломжтой

Нийтэлсэн

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнээс тодрууллаа.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 1 жилээр сунгасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Улсын Их Хурлын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Уг хуулийн агуулгын хувьд өөрчлөлт ороогүй 2020 онд мөрдөж байсан хуулийн зүйл, заалт 2021 онд үргэлжлэн хэрэгжинэ гэж ойлгож болно.

-2020 онд хичнээн иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бэ?

-Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2020 оны 1 сараас эхлэн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулан ажилласан. 2020 онд энэ хуулийн 17506 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа авсан. Өмнөх онд  Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хамгийн идэвхитэй шимтгэлээ нөхөн төлж, нийгмийн баталгаагаа хангахад анхаарсан байна.

– Хуулийн үйлчлэлд ямар иргэд хамрагдах боломжтой, хаана хандах талаар тодруулахгүй юу?

Уг хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Монгол улсын иргэн хамаарна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тодорхойлсон байдаг. Тухайлбал малчин гэж жилийн дөрвөн улирлын турш мал малладаг, түүнийхээ ашиг шимээр амжиргаагаа залгуулдаг иргэнийг хэлнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлдэг, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ. Хуулийн дагуу малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагааг авах зорилгоор бид ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай хамтран ажиллаж байна. Тухайлбал иргэд албан татвар төлсөн мэдээллээ заавал татвар дээр очиж лавлах шаардлагагүй, шууд нийгмийн даатгалын хэлтэстээ хандаад хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийн сангаас  шүүлгэх, шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.

Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд яах вэ. Малчид тэтгэврийн даатгалаа нөхөн төлөхөд юу бэлтгэх шаардлагатай вэ?

Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу бидний хэлж заншснаар малын ‘’А’’ данс юм. Гэтэл малчдын малын ‘’А’’ данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэхүү шалтгааны улмаас 2018 онд ХНХ-ын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох ‘’орон тооны бус зөвлөл’’-ийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл нь малын ‘’А’’ данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойшхи хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандахыг зөвлөж байна.

-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ? Хаана хандах вэ?

-Дээрх хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн сард нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл нэг жилийн шимтгэл нөхөн төлөх бол 504.000 төгрөг төлнө.

-Нэг иргэн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлж байгаа бол?

-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар нөхөн төлж байна. 2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн иргэдийн хугацаа болон шимтгэлийг тооцож үзвэл 1 иргэн дунжаар 43 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1.806.000 төгрөгийг төлсөн байна.

-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар ашигтай вэ?

Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Ялангуяа малчдын тухайд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг. Тодруулбал нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой.

-Өмнө жил шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс энэ үр дүнг хүртсэн хэр олон хүн бий бол?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2020 онд шимтгэлээ нөхөн төлсөн 6516 иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч байна. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу  энэ хууль 2021 онд дахин нэг жил хэрэгжинэ. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд энэ хугацаанд амжиж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авах, нөхөж болох хугацаагаа тооцуулах, ажилласан жилээ баталгаажуулах боломжтой гэдгийг хэлмээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

CGTN мэдээ17 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр22 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр1 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн