Нийгэм
БОАЖ-ын сайд Н.Уртнасан аймаг, нийслэлийн засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахад орон нутагтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах хүрээнд өнөөдөр салбарын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжилд орон нутгуудын оролцоо, ажил үүрэг хамгийн чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа салбарын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд 2021 онд Нийслэл болон орон нутгийн Засаг дарга нартай байгуулах тус гэрээнд:
-Байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг хангах
-Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх
-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах
-Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах
-Ойн бодлогыг хэрэгжүүлэх
-Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх
-Уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах болон Салбар дундын уялдаа холбоог хангаж, хамтран ажиллах чиглэлээр томоохон ажлуудыг тусгасан юм.