Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороог тэргүүлнэ

Нийтэлсэн

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай уулзаж, 2023 онд Улаанбаатар хотноо зохиогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадмын асуудлаар санал бодлоо солилцжээ.

МҮОХ-ны албан хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нь “Улаанбаатар-2023” Зүүн Азийн Залуучуудын II наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгчийн албыг хашихаар болсон байна.

МҮОХ, Улаанбаатар хот, Зүүн Азийн наадмын холбоо (EAOC) нь 2017 оны долдугаар сарын 29-нд Тайчүн хотноо гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахаар албан ёсоор тохиролцсон билээ.
Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогдох Зүүн Азийн Залуучуудын II спортын наадам нь 2023 оны есдүгээр сард манай улсын нийслэл Улаанбаатар хотод зохиогдож, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонг Конг, Хятадын Тайпей, Монгол, Гуам (урилгаар)-ын баг тамирчид оролцох юм.

Дашрамд дурьдахад, тамирчин байх үедээ хотын мэр Д.Сумъяабазар нь Бусан-1997 Зүүн Азийн II наадмаас чөлөөт бөхөөр алт, Н.Түвшинбаяр нь Хонг Конг-2009 Зүүн Азийн V наадмаас хүрэл медаль тус тус хүртсэн түүхтэй юм.

Зүүн Азийн залуучуудын наадмын товч танилцуулга:

Зүүн Азийн наадам анх 1993 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохиогдсон.
Түүнээс хойш 1997 Бусан, 2001 Осака, 2005 Макао, 2009 Хонг Конг, 2013 Тяньжинь хот тус тус уг наадмыг хүлээн авсан.
Цаг үеийн шаардлагын дагуу оролцогчдын чанараас шалтгаалан, 2017 оноос Зүүн Азийн залуучуудын наадам болгон өөрчилж, анхныхыг нь Тайчүн (Тайвань), 2021 онд Улаанбаатарт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Гэвч улс төрийн шалтгаанаас болж, Тайчүнь-2019 наадмыг цуцалсан.
Ийнхүү Зүүн Азийн олимпын хороод (EAOC)-ын хурлаар 2023 онд Зүүн Азийн Залуучуудын II наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлосон.
Тайжүн хотноо 2017 оны VII сарын 29-нд EAOC-МҮОХ-Улаанбаатар хотын төлөөлөгчид гурвалсан гэрээнд гарын үсэг зурсан.
Зүүн Азийн бүс нутагт БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Макао, Хонг Конг, Хятадын Тайпей, Монгол, Гуам (урилгаар) багтдаг.
Тус уулзалтад Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Наранбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дэлгэр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн БТСХ-ны дарга Ж.Ганболд, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, зөвлөх Ж.Отгонцагаан, “Улаанбаатар спорт менежмент” Нийслэлийн төрийн өмчит хувьцаат компаний захирал Б.Тамир, гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр нар байлцжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

CGTN мэдээ19 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн