Бидэнтэй нэгд

Нийгэм

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Англи улстай хамтарна

Нийтэлсэн

 Байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд хамтран ажиллана ~

Монгол орны төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлын асуудлаар өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан Их Британи, Умард Ирландын Вант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдал тэр дундаа зэрлэг амьтдыг хамгаалахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ирсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд гарган хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм. Тодруулбал аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчны мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх, байгаль орчинд ээлтэйгээр нийгэм, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн ажлуудыг хамран хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн ирэх 11-р сард Гласгов хотноо зохион байгуулагдах НҮБ-ын суурь конвенцын Талуудын 26-р бага хуралд оролцох асуудлаар санал солилцсон юм.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан Талуудын 26 дугаар бага хуралд оролцох бэлтгэлийг ханган ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа онцоллоо.Цаашид хоёр улс Монгол орны унаган байгаль, зэрлэг амьтан, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэсэн үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцсан юм.

CGTN мэдээ15 цаг өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ18 цаг өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр2 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр2 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент2 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр2 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ4 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий5 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр5 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм5 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?