CRI Монгол радио
Онгоцны шатаар өгсөхдөө бүдэрсэн Жо Байдены бие сайн байгааг Цагаан ордноос мэдэгдэв
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминБаасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нисэх онгоцондоо суухаар шатаар өгсөх замдаа бүдэрч унасан байна.
Тэрбээр саяхан зэвсэгт халдлага гарсан Атланта хотод очиж тэндхийн Ази гаралтай иргэдтэй уулзахаар Вашингтон хотоос ниссэн юм.
Нийт 25 орчим гишгүүртэй онгоцны шатаар хурдтай өгсөж байсан Байден замынхаа дунд бүдэрч өвдөглөжээ. Босож өвдөг рүүгээ хэсэг харсныхаа дараа тэр хашлаганаас барин аажуухан алхсаар онгоцондоо суусан байна.
Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэрин Жан Пьер ерөнхийлөгчийн биед ямар нэг гэмтэл учраагүй, сайн байгааг сэтгүүлчдэд мэдэгджээ.
Вашингтоны ойролцоох Эндрьюсийн агаарын баазад тухайн үед хүчтэй салхитай байсан нь Байденыг тэнцвэр алдахад хүргэсэн байж болзошгүй гэж тэр тайлбарласан юм.
78 настай Жо Байден нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн юм. Тиймээс түүний эрүүл мэндийн асуудал олны анхаарлын төвд байдаг.
Эх сурвалж: Reuters