Бидэнтэй нэгд

Улс төр

Д.Сумъяабазар: Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, зураг төсөл хийж байгаа

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцлоо. Энэ үеэр Хотын даргаас нийслэлийн түүхтэй холбоотой асуулт асуусан юм. Тэдгээр асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Улаанбаатар хот анх хэдэн онд Алтан тэвшийн хөндий буюу одоогийн суурьшсан газартаа нүүж ирсэн бэ?

-Улаанбаатар хот 1778 онд нүүж ирсэн. Өндөр гэгээн Занабазар 1635 онд мэндэлж, 1639 онд Өндөр гэгээнийг залж, орд өргөө босгосноор Улаанбаатар хот байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш нүүдэлчин ахуй соёлоо дагаж, өргөө гэдэг хэв маягаа хадгалж, нүүдэллэсэн. Тухайн үеийн шинжлэх ухаан, улс төр, урлаг соёл гээд бүхий л шийдвэр нь шашнаа дагалдаж гарч байсан учраас нийслэл гэж хэлэхээс аргагүй. Тухайн үеийн ноён Юндэндорж Богдхан уулыг дархалж, түүнээс хойш Алтан тэвшийн хөндий буюу дөрвөн уулын дунд Улаанбаатар хотын суурин иргэншлийн шавийг тавьсан. Алтан тэвшийн хөндий Цайны зам буюу худалдааны гол зам байлаа. Өөрөөр хэлбэл, Хиагт ордог зам, говь руу явах замын гол уулзвар байж.

Улаанбаатар хот 1639-1651 онд Өргөө, 1651-1706 онд Номын хүрээ, 1706-1911 он хүртэл Их хүрээ нэртэй байсан. 1911 онд цагаагчин гахай жилийн буюу үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, таван яам, Богд хаант төр улс байгуулагдаж, Нийслэл хүрээ нэр авч, 1924 он хүртэл ийм нэртэй байлаа. Харин 1924 оноос Улаанбаатар нэртэй болсон. Улаанбаатар нэр нь Улаан жамсран, улаан сахиуснаас үүсэлтэй.

-Анх газар шинжиж, Гандангийн дэнж борлож харагдаад сонгосон гэдэг юм билээ. Та энэ талаар дуулж байв уу?

-Тийм ээ, хот, суурин, сүм хийд байгуулахдаа газар, байршил, агаарын урсгал, салхи нь хаанаас вэ гэх мэт олон зүйлийг шинжиж, байгалийн шинжлэх ухааныг зурхайн ухаантай хослуулж, тухайн байршлуудаа сонгодог байсан. Ялангуяа Туул гол, Сэлбэ голоо бараадаж, хот суурин газраа төлөвлөсөн. Дэлхийн том хотууд ч мөн ялгаагүй, усаа барааддаг.

-Хотод өдгөө хэчнээн хүн суурьшиж байна вэ?

-1.539.000 хүн суурьшиж байна. Орж, гарах хөдөлгөөнийг тооцохоор 1.650.000-1.700.000 хүн болж байгаа юм. Нийт хүн амын 47, 48 хувь гэсэн үг.

-Улаанбаатар хот хэдэн хоттой ах дүүгийн, найрамдалт харилцаатай вэ?

-Улаанбаатар хот Анкара, Токио, Бээжин, Тяньжин, Хөххот, Эрхүү, Новосибирск, Нурсултан 15 хоттой ах, дүүгийн харилцаатай. Цаашид энэ хотуудын үйл ажиллагааг гадаад хамтын ажиллагаан дээр суурилж, идэвхжүүлэх бодолтой байна. Какахстаны Нурсултан хамгийн сүүлд С.Амарсайхан даргын үед хамтын харилцаатай хот болсон. Хамгийн анхных нь Москва хот шиг санагдаж байна.

-Хэдэн онд Улаанбаатар нэртэй болсон бэ?

-1924 онд болсон. Богд хаан энэ онд таалал болж, Улаанбаатар гэдэг нэрийг авсан.

-Монгол түмний эв нэгдэлтэй, энх тайван оршихын бэлгэдэл болсон газрыг нэрлэнэ үү?

-Энхтайваны гүүр. Хоёр улсын эдийн засаг,  хамтын ажиллагаа, тусламжийн хүрээнд БНХАУ-ын төмөр замын анги нэгтгэл, Чайна констракшн Энхтайваны гүүрийг барьсан. 1958 онд ашиглалтад оруулснаас хойш 63 жил өнгөрч байна. Гүүрэнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энхтайваны гүүр, 120, 220 мянгат гээд маш олон барилга, байгууламжийн бүтээн байгуулалтад БНХАУ-ын барилгын Чайна констракшн оролцсон. Ю.Цэдэнбал дарга Хятадаас ч, Оросоос ч дэмжлэг авдаг, олон талт хамтын ажиллагаа явуулдаг байсан. Удирдагчийн зөв бодлогын үр дүнд хот өргөжин тэлж, тухайн үеийнхээ үйлдвэр инновацийн төв болж байлаа. 1987 он гэхэд Монгол Улс хөнгөн үйлдвэрийнхээ салбараар Хятадаас дээгүүр, тэргүүлэх хэмжээнд байсан. Бид бодлогын алдаа гаргаж, боловсон хүчин, үйлдвэр технологийн бодлогоо алдаж, ажилчин анги нь наймаачин болж, сүүлдээ хувийн хэвшил болж, олон үйлдвэр хоосорсон. Үүнийг давтаж болохгүй. Энхтайваны гүүрийг бүрэн шинэчлэхээр төлөвлөж, Хятадын талтай ярьж, зургаан эгнээ болгон өргөтгөж, явган хүн, дугуйн замтай зураг төсөл хийгээд явж байгаа.

-Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ хэдэн онд эхэлсэн бэ?

-1925 онд “Монгол транс” гэж ачаа тээврийн нэгтгэл, тухайн үеийн бааз тээвэр ложистикийн үйчилгээ эрхэлж байсан. Харин 1929 онд нийтийн тээвэр анх Амгалан буюу Наймаа хотоос Их Хүрээ буюу одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн хооронд явж байлаа. Тухайн үед Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейӨндөр хоршоо нэртэй байсан юм. 1.5 сая хүнтэй хотод тохилог, дулаан, хурдан, түргэн шуурхай нийтийн тээвэр хэрэгтэй байна. Тэгэхээр LRT, орчин үеийн шийдэл бүхий WiFi-тай давхар автобусыг эхнээс нь оруулж ирэхээр бэлдэж байна. LRT буюу хөнгөн галт тэргийг Зүүн Европын хотуудтай ижил болгохын тулд ТЭЗҮ хийх зайлшгүй шаардлагатай. Мэргэжлийн багууд ажиллаж байгаа. Метро хийхэд хүн хүч, технологи, хөрөнгө санхүүгийн асуудал зайлшгүй яригдана. Мэргэжлийн байгууллагууд сууж, гадныхнаас зөвлөх үйлчилгээ авч байж, энэ төсөл хэрэгжинэ. Дөрвөн жилийн хугацаанд хийж амжуулна гэж ярихгүй. Гэхдээ судалгаа, тооцоотой, эхний процессыг эхлүүлэхээр тооцож байна. Монгол хүнд чадахгүй зүйл үгүй. Залуучууд сүүлийн үед маш чадвартай болж байна. Залуучуудаараа бахархаж байгаа.

-Нийслэлд 150 гаруй хөшөө, баримал байдаг. Тэдгээрээс хэдийг нь соёлын өвд бүртгэсэн байдаг вэ?

-Ойролцоогоор 12-15 дурсгалт газар бий. Соёлын өвд Богд хааны музей, Чойжин ламын музей, дацан, гандан хийд, Чин ван Ханддоржийн өргөө, Сайн ноён хаан Намнансүрэнгийн өргөө байсан газар, Богдын Шар ордон гээд яривал их тоо гарах байх. 70 гаруй хөшөө, баримал байдаг. Бид цаашид Улаанбаатар хотын хөшөө, дурсгал бүхий газруудыг соёлын өвд бүртгэж, тэр үеийн стандарт, хэв маягаар нь баримаар байгаа юм. Соёлын өвийг сайжруулах, сэргээн босгох  ажилд нэлээд хөрөнгө тавьж, ажил эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа