Энтертайнмент
РАСТИСЛАВ БОЗИК: Бид хөлбөмбөг тоглох гэж ирсэн
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминӨнөөдөр “Катар-2022” ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны Монгол, Тажикстаны багийн тоглолт Душанбе хотноо болох гэж байна.
Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал тус хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик болон багийн ахлагч Н.Цэдэнбал нар оролцлоо.
Растислав Бозик “Тажикстаны баг бол хүчтэй баг гэдгийг бид мэднэ. Хоёр баг хоёулаа бие биенийхээ тоглолтыг сайн судалсан гэж бодож байна. Бэлтгэлийн үр дүнг одоо хэлэхэд хэцүү. Тоглолт л бэлтгэлийн үр дүнг харуулах байх. Тоглолтын оноог тааж хэлэх гээд яахав. Бид хөл бөмбөг тоглох гэж ирсэн. Удаан хугацаанд завсарласны дараа хөл бөмбөг тоглоно гэдэг бидний хувьд хамгийн сайхан зүйл”
Н.Цэдэнбал “Тажикстаны шигшээ хүчтэй баг гэдгийг мэднэ. Мэдээж энэ тоглолтоос бид оноо авахын төлөө тоглох болно”