Орон нутаг
Өвөрхангайд өнөөдөр төрийн байгууллагууд ажиллахгүй
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминӨвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр /2021.03.26/ 20.00 цагт хуралдаж халдварыг богино хугацаанд хумих, батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
Иргэд төрийн байгууллагуудаар үйлчлүүлж, бөөгнөрөл үүсгэн, эрсдэлийг нэмэгдүүлж байгаа учир гурвадугаар сарын 26-ны өдөр тусгайлсан чиг үүргийн байгууллагуудаас бусад төрийн байгууллага, банк санхүүгийн газрын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо.
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд ажиллаж байгаа тул хүнсний дэлгүүр, эмийн сан, ус түгээх цэгүүд хэвийн ажиллана. Иймд иргэд баасан, бямба, ням гарагуудад шаардлагатай тохиолдолд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, эмийн сан, уст цэгээр үйлчлүүлнэ үү. Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд хавьтлуудыг илрүүлэх, халдварыг хумих ажлыг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна.