Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Банкуудыг хувьцаат компани болгох ажлыг шуурхайллаа

Нийтэлсэн

Өнгөрсөн долоо хоногт банк санхүү,мөнгөний зах зээлтэй холбоотой  шийдвэрүүд шил дарааллан гарлаа. Монголбанкны мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал болж бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэ хурлаар бодлогын хүүг өсгөх магадлал бий гэж зарим эдийн засагчид таамаглаж байсан ч цар тахлын үеийн нөхцөл байдал, гадаад дотоод орчны эрсдэл хэвээр үргэлжилсэн цаг үе тул санхүүгийн нөхцлийг үргэлжлүүлэн зөөлөн байлгах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан юм. Мөн энэ оны хоёрдугаар улиралдаа багтаан урт хугацаатай дахин санхүүжилтийн хэрэгслээр 350 хүртэлх тэрбум төгрөгийг олгоно гэсэн шийдвэр гаргасан.  Уг санхүүжилтийг боловсруулах, үйлчилгээ болон 200-гаас дээш ажилтантай худалдааны салбарын аж, ахуйн нэгжүүдийг хамруулахаар өргөтгөжээ.

Вакцинжуулалт амжилттай үргэлжлэх тохиолдолд эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн түвшинд хүрэх хүлээлт хэвээр байна. 2021 оны эхний хоёр сард экспорт 73 хувиар, боловсруулах салбар 66 хувь болон 37 хувиар тус тус өссөн нь энэ хүлээлтийг үүсгэсэн гэж мэдээллэв. Түүнчлэн олон улсын зээлжих зэрэглэлийн Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлвийг сөргөөс тогтвортой болгож сайжруулсан нь итгэл төрүүлсэн хэрэг. Банкны салбарт гаргасан бас нэг чухал шийдвэр бол Санхүүгийн зохицуулах хорооноос банкуудыг нээлттэй хувьцаат компани болгох түр журмыг боловсруулахаар болсон явдал юм. УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулиар “Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн нэгдүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах хянах түр журмыг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк хамтран батална” гэж заасан. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны хамтарсан Ажлын хэсэг түр журмын төслийг боловсруулж хамтарсан тушаалаар батлах асуудлыг шийдвэрлэсэн байна. Түр журмаар банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагааг хэрэгжүүлэх хугацаа, банк хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгааг тусгасан төлөвлөгөөг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд ирүүлэх мөн төлөвлөгөөг хянахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна. Түр журмын зохицуулалт хэрэгжиж эхэлснээр банкууд компанийн хэлбэрийг өөрчлөн нээлттэй хувьцаат компани болох, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах төлөвлөгөөг боловсруулж 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкинд ирүүлэхээр болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.29 ДАВАА № 61, 62 (6538, 6539)

CGTN мэдээ8 цаг өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ13 цаг өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр1 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр1 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг1 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм1 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг1 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий3 өдөр өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм3 өдөр өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ