Нийгэм
Г.Болдмаа: КОВИД-19 халдварын эсрэг вакцины найрлагыг интернэтээс харах боломжтой
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Г.Болдмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Эмийн найрлагын талаар мэдээллийг интернэтээс харж болдог шиг вакцины найрлагын талаар мэдээллийг өгч болох уу?
– Вакцины найрлагыг интернэтээс харах боломжтой. Манайд ашиглаж байгаа дөрвөн төрлийн вакцины найрлага, эсрэг заалт, тунгийн талаар мэдээллийг үйлдвэрлэгч компанийн вэб сайтаас харж болно. Бүх төрлийн мэдээлэл нь тодорхой байж байдаг. Олон нийтийн сүлжээнд энэ мэдээлэл нь бас байгаа.
– Өнөөдрийн байдлаар хувийн хэдэн эмнэлэг вакцин хийж байгаа вэ, мөн хэчнээн эмнэлэг вакцинжуулалт хийх хүсэлт гаргаад байна вэ?
– Өнөөдрийн байдлаар Монгол Эм Импекс компанийн оруулж ирсэн вакциныг Интермэд эмнэлэг хийж байгаа. Хувийн хэвшлийнхнийг Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас дэмжиж ажиллана.
– 65-аас дээш насны иргэд дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн үү, 80 настай иргэн пенициллиний харшилтай ямар вакцин хийлгэх үү гэсэн асуулт ирүүлсэн байна?
– 65-аас дээш насны иргэд вакцинжуулалтад хамрагдаад эхэлсэн. Иргэд оршин сууж байгаа хороондоо байрлаж буй дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэнэ. Пенициллиний харшилтай гэх 80 настай иргэн манайд бас хандаж зөвлөгөө мэдээлэл авсан.