Бидэнтэй нэгд

Эдийн засаг

“Цамхаг гүүр” компанийн борлуулсан нэг тонн арматур тутмаас 200 кг арматур дутжээ

Нийтэлсэн

БХБ-ын яамнаас энэ сард мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран барилгын үндсэн хийц бүтээцийн материал болох арматур импортлогч болон, бетон зуурмаг үйлдвэрлэгч ААН-үүдэд шалгалт хийж эхэлсэн юм. Шалгалтаар арматур импортлогч “Цамхаг гүүр” ХХК-ийн борлуулж буй 1 тонн арматур тутмаас 200 орчим кг арматур дутаж, чанарын шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлж, импортлогч ААНБ-ын үйл ажиллагааг зогсоожээ.

Улсын хэмжээнд 152 бетон зуурмагийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Тэдний суурилагдсан хүчин чадал зах зээлийн хэрэглээнээс 7,4 дахин их, бетоны марк, стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй зөрчлүүд илэрчээ.

Барилгын материалын чанарт материалын түүхий эд, холбогдох норм дүрмийн хэрэгжилт, чанарын баталгаажуулалт, лабораторийн хяналт, гарал үүсэл болон тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, барилгын материалын үнэ гээд олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.

Өнгөрсөн онд “Барилгын материалын үйлдвэрлэлийн улсын зөвлөгөөн”-ийг Архангай аймагт зохион байгуулсан. Дээрх зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн хүрээнд Барилгын материалын чанар, стандартыг сайжруулах ханган нийлүүлэлтийн бодлогыг тодорхойлж, дотоодод үйлдвэрлэж байгаа болон импортоор орж ирж байгаа гол нэр төрлийн 12 материалд БХБЯ онцгойлон анхааран ажиллаж байна.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ