Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Одонтунгалаг: Дэлхий нийтээрээ санхүүгийн боловсролд анхаарч байна

Нийтэлсэн

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай санхүүгийн боловсролын олон улсын арга хэмжээний талаар ярилцлаа.

 

-Юуны өмнө иргэдийн санхүүгийн боловсролын асуудлаар яриагаа эхлэе. Яагаад санхүүгийн боловсролд анхаарч байгаа болон хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Аливаа улс орны санхүү, эдийн засгийн тогтвортой байдалд иргэдийн санхүүгийн боловсрол чухал нөлөөтэй байдгийг дэлхий нийтээрээ анхаарч байна. 2000 оны дундаас эхлэн олон улсын  байгууллагууд манай иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсролын түвшинг бусад орныхтой харьцуулсан судалгаанууд хийсэн. Судалгааны үр дүн нь төдий л  хангалттай биш гэж дүгнэгдсэн байдаг. Санхүүгийн хямрал нь нэг улсын бус бүс нутгийг  хамардаг учраас бодлого боловсруулагчдын хувьд иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролд анхаарах шаардлагатай тулгарсан. Тиймээс ч бодлогын баримт бичгүүдэд онцгойлон энэ асуудлыг тусгах болсон. Тухайлбал, Азийн санхүүгийн хямрал дээр яръя. 1990-ээд оны сүүлийн үеийн санхүүгийн хямралуудын дараа 2000 оноос эхлэн Япон, Голланд, Шинэ Зеланд, Сингапур, Их Британи болон АНУ гэсэн өндөр хөгжилтэй орон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх болсон. 2011 онд хөгжсөн болон хөгжиж буй 26 орон санхүүгийн мэдлэг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг бол 2021 онд 129 орон болж тэлсээр байна. Манай улсын хувьд 2016 оноос “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг Монголбанк, Сангийн яам, БШУЯ, СЗХ-той хамтран хэрэгжүүлж байна. Санхүү, эдийн засгийн мэдлэгийг олгох чиглэлээр бид төрийн болон төрийн бус байгуллага, олон улсын байгууллагуудтай хамтран хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хийхээр зорин ажиллаж байна.

-Монголбанк төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног 2021” /Global Money Week 2021/ арга хэмжээг зохион байгуулж буйтай холбогдуулан манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын  хүүхэд, залуучуудын аяныг 2012 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулдаг уламжлал нэгэнт тогтож, улс орнууд идэвхтэй оролцдог болсон. Энэ хугацаанд нийт 175 улсын 40 гаруй сая хүүхэд, залууст энэ аянаар дамжуулан мөнгөө оновчтой зарцуулах, хуримтлуулах дадал хэвшилд суралцахад чиглэсэн сургалт, мэдлэг мэдээллийг түгээсэн гэсэн тайлант мэдээ бий. Олон нийтийн санхүүгийн харилцаанд энэ жилийн хувьд цар тахлын хөл хорионы улмаас ердийн үеийнхээс өөр нөхцөл байдал тулгарч байна. Ялангуяа, гэнэтийн хэрэгцээ шаардлагатай үед мөнгөн хуримтлалтай байх, зардлаа хэмнэж, хүсэл дагасан бус яг л хэрэгцээндээ шаардлагатай хэрэглээнд мөнгөө зарцуулах шаардлага үүсч байна. Үүнээс гадна онлайн хэрэглээнд илүүтэй шилжсэн энэ үед санхүүгийн луйварт өртөх магадлал нэмэгдсэн тул эрсдэлээс хэрхэн өөрийгөө болон бусдыг сэргийлэх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв сонгох гэх мэтчлэн санхүүгийн мэдлэг боловсрол, төлөвлөлт иргэдэд нэн чухал байна. Ийм үед “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг  улс орнууд  хэрэгжүүлж байгаа нь иргэдийг энэ төрлийн мэдээлэлд илүүтэй анхаарал тавих боломжийг олгож байна.

Монгол Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын  олон улсын санхүүгийн боловсролын сүлжээний гишүүн улсын хувьд энэ аянд 2013 оноос нэгдэж, дэлхий нийтийн санхүүгийн боловсролыг түгээх арга барил, стратегийн дагуу иргэдэд санхүүгийн мэдлэг боловсролыг түгээх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

Энэ жил “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аяныг “Суралц, хуримтлуул, өсгө” гэсэн уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж байна. Манай улсын хувьд Монголбанк, БШУЯ, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Насан туршийн боловсролын төв  болон бусад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд долоо дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 12-ны өдрийн хооронд хүүхэд, залуучуудад  болон иргэдэд зориулсан арга хэмжээнүүдийг цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулахаар ажиллаж байна.

-Тэгвэл энэ жилийн хувьд  “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянаар дамжуулж хүүхэд залууст санхүүгийн боловсролын хүрээнд ямар мэдлэг мэдээллийг илүүтэй түгээх вэ?

-Хүүхэд, залуучуудад бэлэн мөнгөтэй харилцах соёл, хуримтлал болон хэрэглээний шийдвэр гаргалтад туслах мэдлэг мэдээллийг олгоно. Харин насанд хүрэгчдэд сүүлийн жилүүдэд хэрэглээнд нэвтрээд байгаа цахим мөнгө, түүний хэрэглээ болон ялангуяа, блок чейн технологитой холбоотой мэдээлэлд нэлээд тодорхой ойлголтуудыг өгөхөд  анхаарч байна. Дашрамд хэлэхэд жил бүр энэ аянд хамтран нэгдэх  байгууллагуудын тоо нэмэгдэж, санхүүгийн мэдлэг боловсролыг илүү олон хүнд олгох боломжийг нэмэгдүүлж байна. Ялангуяа, цар тахлын хүнд нөхцөл байдлын үед олон нийтэд шаардлагатай байгаа санхүүгийн мэдлэг боловсролыг олгох сургалт, семинар, мэдээ, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудын тал бүрийн оролцоотойгоор зохион байгуулна гэдэг бол аяны ач холбогдлыг тал бүртээ ойлгож хүлээж авч буйгийн илрэл гэж бодож байна. Бид хамтраад цаг үеийн нөхцөл байдлаас хамааран  цахим талбаруудыг өргөн хүрээнд ашиглан ажиллаж байна.

-“Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аяны хүрээнд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлын улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг хязгаарлаж байгаа ч бидний зүгээс цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг идэвхтэй ашиглаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад мөнгөн хуримтлал үүсгэхийн ач ходбогдол болон мөнгөө зарцуулахдаа юуны өмнө зайлшгүй авах ёстой эд зүйл мөн эсэхээ тунгаан бодож, шийдвэрээ гаргадаг байхад нь туслах зорилгоор “Мөнгөө хэрхэн удирдах вэ”, “Хувь хүний санхүү ба өрхийн төсөв”, “Зардал ба хуримтлал”, “Цахим мөнгө” гэсэн сэдвээр цахим сургалтууд, уралдаан тэмцээнүүд, мэдлэг олгох зөвлөгөө мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг дамжуулан олгох болно. Нэгдсэн мэдээллүүдээ бид www.mongolbank.mn, www.sankhuugiinbolovsrol.mn сайт болон “санхүүгийн боловсрол” пэйж хуудсаараа олгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.1 ПҮРЭВ № 65 (6542)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа