Бидэнтэй нэгд

Улс төр

Ц.Мөнхцэцэг: Хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирвэл эрсдэлийн үнэлгээ хийж, хуулиар хамгаална

Нийтэлсэн

УИХ-ын өнгөрсөн баасан /2021.04.02/ гарагийн чуулганаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.04.05/ УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улс Ази тивдээ анх удаа хүний эрх хамгаалагч, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэн болон иргэний нийгмийн байгууллагууд, эвлэлдэн нэгдсэн хүмүүсээ хуулиараа хамгаалсан улс боллоо. Монгол Улс ардчилалд шилжээд 30 жил болсон. Энэ хугацаанд хүний эрхийн дотоодын болон олон улсын гэрээ, конвенцид нэгдсэн. Хэдий тийм ч бодит амьдрал дээр хүний эрхийн төлөө тэмцэж байгаа иргэдийг айлгах, дарамтлахаас гадна амь насанд нь халдах тохиолдол хүртэл гарсан байдаг. Тиймээс хүний эрхийн төлөө тэмцэгчдээ хамгаалах, тэдэнд хууль зүйн туслалцаа, өмгөөлөл, хамгаалах үзүүлэх олон улсын шинэ механизмыг нутагшуулах шаардлага бий болсон учраас энэ хуулийг баталлаа. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль дэлхийн 40 гаруй улсад байдаг. Тус хуулийг өргөн барих, санаачлах явцад олон улсын байгууллагууд, Монгол дахь иргэний нийгмийн байгууллага, хууль тогтоочид маш их анхаарал хандуулан ажилласан. Хуулийг боловсруулах хугацаанд 4-5 удаа томоохон хэлэлцүүлэг, форумыг зохион байгуулж, санал дүгнэлт боловсруулсан. Хууль маань 2021 оны долдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ” гэв.

Дараа нь Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хүний эрхийг хамгаалагч гэдэг нь цоо шинэ ойлголт. Энэ утгаараа хүний эрхийг хамгаалах хүрээ нь шинэ ойлголтоор тэллээ. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо өөрөө төгөлдөржиж, баяжиж, хүрээгээ тэлэх ёстой юм. Хүний эрхийг хамгаалах нь зөвхөн төрийн ажил биш. Энэ бол заяамал, иргэн бүрийн асуудал болохоор бүгдээрээ хамгаалж байх ёстой. Бусдын эрхийн төлөө эрсдэл үүрээд явж байгаа хүний эрхийг хамгаалах нь чухал байдаг. Төр хамгаалах үүрэгтэй ч төр хамгийн их хүний эрхийг зөрчиж байдаг. Нийгмийн тэр өөрөө өөрийгөө хамгаалахад чиглэгдсэн ажлыг бэхжүүлэхэд энэ хууль маш их үүрэг гүйцэтгэнэ” гэлээ.

Түүнчлэн “Иргэн бүрд эрхийг нь хамгаалах шинэ тогтолцоо бий боллоо. Энэ хууль иргэн бүрд хүрч үйлчилнэ гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссыг төр энд авч ирчихээд дарга мэт загнаад байгаа нь хүний эрхээ ойлгохгүй байна гэсэн үг. Хүний эрхийн үндэсний комиссоо байгуулчихсан тэр нь бүх хүний эрхээ хариуцаад явна гэж гэнэ яриад байна. Наад зах нь, энэ үл эс үйлдлээрээ эсвэл хийх ёстой зүйлээ гүйцэт хийгээгүй байхад ард нь хүний эрх зөрчигдөөд явж байдаг. Ингэж төр хүний эрхийг зөрчдөг. Хуулийн хэлэлцүүлгийн үед анзаарагдсан энэ зүйлийг засах ёстой. Сангийн яам тодорхой санхүүг нь хуулийн хүрээнд өгөх шаардлагатай байна. Хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль бол хэлэлцэх явцад шинэ зүйл их гарч ирж байна. Нэгэнт хуультай болсон болохоор иргэний нийгмийн байгууллага зоригтой ажиллах ёстой юм” хэмээн онцоллоо.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Ирвэс хамгаалагч залуу учир битүүлгээр амиа алдсан байдаг. Энэ хэрэг амиа хорлосон гэдгээр хэрэгсэхгүй болсон. Гэтэл тэр залуу өөрөө цагдаа нарт хандаж байсан, дарамт ирж байсан гэдгийг мэдэгдэж байсан. Одоо хүний эрхийг хамгаалагчдад дарамт ирэх аваас эрсдлийн үнэлгээ хийж хамгаалагдана. Мөн15 жилийн өмнө Малайз улсад Ш.Алтантуяа амиа алдсан. Түүний аав нь хүний эрхийн төлөө тэмцэж байна. Ийм хүмүүсдээ бид тусламж үзүүлж, хамгаалах ёстой. Энэ хууль дээр ажиллах явцад Монгол Улсын эрх зүйн конвенцийг нэмэх шаардлагатай байна” гэж ярилаа.

Дэлхий10 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий10 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм11 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий14 цаг өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Боловсрол14 цаг өмнө

Г.Гантуяа: Үнэлгээнд өндөр оноо авсан багш цалингийн 40 хувь хүртэлх урамшуулал авна

Дэлхий14 цаг өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлжээ

Энтертайнмент14 цаг өмнө

Жэйсон Тэйтүмийн ахиллын шөрмөс тасарсан байж болзошгүй

Нийгэм14 цаг өмнө

Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан түймэрт 26562.9 га талбай ӨРТЖЭЭ

Энтертайнмент14 цаг өмнө

2024 оны энэ өдөр Монголын хоёр уулчин Эверестийг үүрд эзэгнэн үлдэв

Нийгэм14 цаг өмнө

Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо

Энтертайнмент14 цаг өмнө

Олимпын аварга Кайл Снайдер биеэ үнэлэгч захиалсан хэргээр баривчлагджээ

Энтертайнмент14 цаг өмнө

Б.Мөнгөнзул, Б.Мөнгөнтуул нарт “Дэлхийн цом”-ын эрх авах найдлага байна

Нийгэм14 цаг өмнө

С.Батчулуун эмч зайлшгүй гадна эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон гэв

CGTN мэдээ18 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны Женевийн хэлэлцээний хамтарсан мэдэгдлийн талаар танилцуулав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ээжийн хайр

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна