CRI Монгол радио
Лондон дахь Мьянмарын Элчин сайд яамны байр руугаа орж чадахгүй байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминИх Британийн нийслэл Лондон хотод суудаг Мьянмарын Элчин сайд Кяв Звар Мин элчин сайдын яамны байр руугаа орж чадахгүй болжээ.
Мьянмарын цэргийн атташе нар түүнийг барилга руу оруулахгүй байгаа бөгөөд цаашид тус улсыг төлөөлөх дипломатч биш болсон гэсэн байна.
Хоёрдугаар сарын 1-нд төрийн эргэлт хийсэн Мьянмарын цэргийнхэн удирдагч Аун Сан Су Чиг хорьсон бөгөөд Кяв Звар Мин түүнийг суллахыг уриалж байсан юм.
Өмнө нь цэргийн хурандаа байсан Кяв Звар Миний оронд дэд Элчин сайд Чит Вин түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байна.
Их Британийн Гадаад хэргийн яам “Дипломат протоколын дагуу Лондон дахь Мьянмарын элчин сайдын одоогийн нөхцөл байдлыг тодруулж байна” гэсэн бол уг явдлыг эсэргүүцсэн Мьянмар иргэд элчин сайдын яамны гадаа зогсож эхэлжээ.
Лондонгийн цагдаа нар барилга руу хүн оруулахгүй байгаа гэж мэдэгдсэн байна.