Энтертайнмент
NASA-гийн Ангарагт буусан станц “нисдэг найз”-тайгаа хамт авхуулсан зургаа дэлхийд ирүүлжээ
Ангараг гарагт үүрэг гүйцэтгэж буй NASA-гийн Perseverance робот станц Мягмар гарагт нэгэн сонирхолтой сэлфи зургийг авснаа дэлхийд ирүүлжээ.
Уг зураг дээр станцаас гадна удахгүй Ангарагийн тэнгэрт нисэх гэж байгаа Ingenuity дрон багтсан байна. Ingenuity дрон нь дэлхийгээс Ангараг хүртлэх 470 сая километр урт замыг Perseverance станцын эх биед бэхлээстэй туулсан юм.
Өнгөрсөн Бямба гарагт тэр станцын хэвлийгээс салж, анх удаа Ангарагийн хөрсөнд буужээ.
Ingenuity дрон энэ амралын өдрүүдэд анх удаа нисэх оролдлого хийх юм. Хэрвээ амжилттай болбол хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт анх удаа өөрийн бүтээсэн төхөөрөмжийг нисгэж чадсанд тооцогдоно.
Сэлфи зургийг Perseverance станцын WATSON нэртэй сунадаг гарны камерыг ашиглан буулгажээ.
WATSON (Wide Angle Topographic Sensor for Operations and eNgineering) робот гар нь сэлфи зураг авах зориулалтгүй нь тодорхой.
Тиймээс NASA түүний авсан 62 тусдаа зургийг эвлүүлж байж уг сэлфиг бүтээжээ.
Эх сурвалж: Mashable