Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Ж.Баасанжаргал: Байгалийн чулуу хувцаслалтаас ч илүү үнэ цэн, гоо үзэсгэлэнг өгч чаддаг

Нийтэлсэн

Монголынхоо нэрийг гадаад, дотоодод сурталчилж, охид бүсгүйчүүдийн гоёх дуртай “URAN jewelry”  монгол брэндийг үүсгэн байгуулагч, гоёл чимэглэлийн дизайнер Ж.Баасанжаргалыг “Өөр зочин”-оор урьж, ярилцлаа.

 

-Монгол үндэснийхээ хээ угалзыг байгалийн чулуу,  үнэт металтай хослуулж урлана гэдэг хэзээ ч хоцрогдохгүй шийдэл санагддаг. Та энэ бизнесээ эхлээд хэр удаж байгаа вэ?

-Би энэ  бизнесээ эрхлээд 15 жил болж байна. Анх өөрийнхөө хобби, хүсэл сонирхлоор эхэлж байлаа. Арван мянган төгрөгөөр 0.4 мм хэмжээтэй, 100 ширхэг усан болор худалдан авч цөөхөн тооны ээмэг бөгж урлаад, түүнийгээ амжилттай борлуулсан. Түүндээ урамшиж, бага ч гэсэн олсон мөнгөөрөө материал авч, хийсэн зүйлсээ өргөжүүлдэг байлаа.

Мөн гар урлалын бүтээлээ илүү сайжруулах гэж монгол үндэсний хээ угалз, үндэсний урлагаа багагүй судалж, сурч мэдсэн зүйлээ бүтээлдээ шингээн урладаг байсан. Хүн хичээвэл бүх зүйлс болж бүтдэг гэдэг. Миний хийсэн ээмэг бөгж, гоёл зүүсгэл, толгойн гоёл хөдөө борлуулалт сайтай байсан. Ялангуяа баяр наадам, хурим найрын саруудад илүү их эрэлттэй.  Ингэж л миний хобби ажил минь болж, мөрөөдөл минь бага багаар биелэлээ олж эхэлсэн. Би тэр үед монгол үндэсний хээ угалзыг гоёл чимэглэлийн зүйлсээр дамжуулан урлаж, түүнийгээ орчин үеийн загварт оруулж, зөвхөн дээлэн дээр биш европ загварын ямар ч төрлийн  хувцсан дээр зохицдог байхаар урлаж, бүтээлээ дэлхийд брэнд болгох юмсан гэж  зорьж ажилласан.  Одоо “Uran jewelry” 3-4 салбар дэлгүүртэй,  20 орчим ажилтантай, хот хөдөө, гадаад дотоодоос зориод ирдэг олон үйлчлүүлэгчтэй болсон.

-Дэлхийн бүх юмс технологжиж байна. Мэдээж, энэ үед гар урлалын бүтээл, байгалийн юмс илүү натур, үнэ цэнэтэй харагддаг болжээ. Үндэснийхээ хээ урлагийг сурталчлах нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй шинэ санаа байсан байх?

-Монгол үндэсний хээ угалз маш гайхамшигтай, гүн гүнзгий утга агуулгатай. Хээ тус бүр нь  онцгой утгыг илэрхийлдэг. Жишээ нь, өлзий хээг монголчууд урт насалж, удаан жаргахын билэг тэмдэг гэдэг  бол “URAN хээ” нь голын зоосон болон таван нүдэн хээ нь дөрвөн зүгээс ирэх аюулаас хамгаалах  өсөж арвижих, элбэг, баян байх гэсэн утгатай. Мөн өгөөмөр баян, саруул тунгалаг байхыг билэгддэг. Зүүсэн эзэндээ “Элбэг хангалуун, хээнцэр ганган” амьдралыг билэгддэг. Монгол үндэснийхээ өв соёлыг хайрлаж, хамгаалах, хойч үедээ уламжлуулан үлдээх нь бидний үүрэг. Тиймээс бид олон улсад болдог гоёл чимэглэлийн үзэсгэлэнд жил бүр оролцдог. Монгол хээ угалз үргэлж сайн сайхныг зөгнөж, билэгшээдэг гээд манай бүтээгдэхүүнийг гадныхан их сонирхож авдаг. Дээрээс нь “URAN jewelry” загварууд нь ажил хэрэгч, чөлөөт, өдөр тутмын болон гоёлын, үндэсний бүхий л хувцсанд төгс зохицдог. Мөн байгалийн чулуугаар урласан бүтээлүүд гоёл зүүлт гэхээс илүүтэй  хүний эрүүл мэндэд, гоо сайханд эерэг, энергитэй бүхнийг шингээж өгдөгөөрөө бусдаас илүү ялгардаг.

-Хүүхэд байхын гар урлалын бүтээл сонирхдог байв уу. Яагаад заавал байгалийн чулуугаар бүтээл урлах болов?

– Би хүүхэд байхаасаа гар урлал сонирхож, гоёл чимэглэл урлаж сурсан. Энэ хүсэл сонирхол минь намайг чулууны ертөнц рүү хөтөлсөн. Эмэгтэй хүн болоод ч тэр үү гоёж гангалах дуртай. Шүр, сувдаар гоёл чимэглэл урлаад гэрийнхэндээ бэлэглэдэг байсан.  Нэг удаа санамсаргүй сургалтад хамрагдаж, тэр сургалтаасаа чулуу хэлхэх, сүлжих технологи  ямар байдаг, яаж гоёл урлаж болох талаар анхны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Мөн манай ээж гар урлал хийдэг хөдөлмөрч хүн байсан. Ээжийн минь энэ хичээнгүй зан чанар  надад нөлөөлсөн болов уу. Дээрээс нь бүх л зүйлд чин сэтгэлээсээ хандахад болж бүтдэг гэж боддог. Уйгагүй хийгээд, оролдоод байхад хүн сурдаг. Миний урласан бүтээлүүд бусдын сэтгэлд нийцэж байхад түүнээсээ урам их авдаг. Миний хувьд өөрийн загвараараа үргэлж ялгарахыг боддог. Гараар гоёл урладаг хүн их ажигламтгай, тархиа байнга ажиллуулдаг болохоор хурдан сэтгэж, урлах бүтээлийнхээ санааг үргэлж цаг үеэсээ, орчноосоо эрж хайж явдаг. Харин сүүлийн үед манай загварууд, бидний бүтээлийг дуурайлгаж хийсэн, брэндийн нэрийг хүртэл дуурайсан пэйж хуудсууд,  зураг авалтууд хүртэл хийгдэж байгаа нь хэрэглэгчдийг хохироож, төөрөлдүүлж байгаад эмзэглэдэг.  Тиймээс бидний бүтээл, загварууд, бүгдийг лабораторийн шинжилгээнд хамруулж байж хэрэглэгчийн гар дээр хүргэдэг байгалийн жинхэнэ цэвэр чулуун бүтээгдэхүүнүүдийн талаар албаны мэдээллүүдийг эх сурвалжаас нь зөв авах, асууж сураглаж, сонголтоо зөв хийх хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр байна.

-“URAN jewelry”  дэлгүүр түүхий эд материалуудаа хаанаас татдаг вэ. Байгалийн чулуу цаанаа маш нарийн учир утгыг билэгдэж байдаг гэдэг?

– Манай чулуу цэвэр байгалийн гаралтай.  Бид Тайланд,  Япон, Солонгос зэрэг олон улсын үзэсгэлэнд оролцохдоо хамгийн чанартай чулууг сонгож, харилцагчаа сонгодог. Тэд захиалгын дагуу байгалийн чулуу нийлүүлдэг. Мөн эх орныхоо ховор нандин, үнэт чулуугаар бас бүтээлүүдээ урлаж байна. Ажил мэргэжлийнхээ чиглэлийн дагуу өөрөө ч бас чулууны нэр төрөл, онцлог шинж чанарыг их судалдаг. Ном уншина, интернэт хэснэ. Байгалийн чулуу бүр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, энергитэй, хүнд нөлөөлөх нөлөөлөл нь хүртэл өөр байдаг. Тухайлбал, ногоолин чулууг  нярай хүүхдийнхээ өлгийд хийж, нүдэнд үл үзэгдэх  муу зүйлээс хамгаалдаг.  Улаан маныг  хүмүүс эрүүл мэндийн чулуу гэдэг. Биндэръяа чулуу үнэнч дурлалын бэлгэдэл болдог.  Сувд эмэгтэй хүний зовлонг нимгэлдэг, урт удаан, аз жаргалтай амьдралыг бэлгэддэг.  Настай хүмүүс терагерц чулууг сонгож зүүхэд сайн, цусны даралт бууруулахаас гадна соронзон долгионыг саармагжуулдаг. Барын нүд эр хүний хийморийг бадраадаг бол эмэгтэй хүнд эрүүл мэндийн чулуу болдог гэх мэт. Тиймээс зарим хүмүүс өөрт ээлтэй, сайн гэсэн  чулуугаараа бариад гоёлын зүүлт, ээмэг хийлгэх гээд ирдэг.

-Одоо урин дулааны улирал, загварын сезон үе эхэлж байна. Хавар хүмүүс ямар чулуун гоёлыг  сонирхдог вэ?

– Хүмүүс цаг үе, улирлын байдалдаа зохицуулж гоёлоо сонгодог. Тухайлбал, хавар  хүмүүс  ажил үйлс, эрүүл мэнддээ анхаарч өөрт ээлтэй ордны чулууг их сонгодог. Манайд Японоос терагерц, шүр, бразилаас алтан үст чулуу байнга ирдэг. Эдгээр чулуу нь энерги өндөртэй, эрүүл мэндэд ач тустай тул хүмүүс өдөр тутам зүүх гоёл болгон хэрэглэх болсон. Хэрэглээгээ дагаад захиалга ч  ихэсдэг. Зарим чулуу дотроо бөмбөлөг, од гариг, эрхэсийн хэлбэртэй, янз бүрийн  амьтны дүрстэй байдаг. Энэ нь гайхалтай дизайнтай, загварлаг харагдуулдаг. Дээрээс нь байгалийн чулуу ямар ч хүнд хувцаслалтаас ч илүү үнэ цэн, гоо үзэсгэлэнг өгч чаддаг учраас хүмүүс сүүлийн үед алт, мөнгөн эдлэлээс татгалзаж, байгалийн чулуу метал үнэт эдлэлээс энерги, эрч хүч авахыг илүүд үздэг болсон. Мөн хүмүүс аль болох засвар хийгдээгүй байгалийн хэв тогтоцтой чулууг  их сонирхдог болсон. Чулууг гоёл болгох амаргүй. Тэр тусмаа байгалийн чулууг засаж загвар гаргах хэцүү. Тиймээс хэрэглэгчийнхээ сэтгэлзүйг мэдэрч, гоёлыг нь урлахад ур чадвар, ухаан их шаарддаг.

-Дизайнер бүсгүй маань жил бүрийн хавар олон сюрприз дэлгэж, охид бүсгүйчүүдийг баярлуулдаг. Хуучин чулуун эдлэлийг нь үнэ төлбөргүй сэргээн засаж, хэлбэр загварыг нь өөрчилж өгдөг гэж сонссон?

-Энэ жил бид “Ганган хавар-2021” гэсэн урамшууллын аяныг зарласан байгаа. Энэ хүрээнд үйлчлүүлэгчдээ зургаан сарын хугацаатай, үнийн дүнгийн 50 хувийн хөнгөлөлт эдлэх алт, мөнгөн урамшууллын карт бэлэглэхээр зэхэж байна. Мөн хөнгөлөлтийн ваучер олгоно. Манайх “URAN jewelry”  брэндээ 30 төрлийн чулуугаар урладаг. Чулуун гоёл бүртээ хаврын шинэ загварууд, шинэ коллекци, аксессуарыг дэлгэж байгаа. Цар тахал гээд бид үйл ажиллагаагаа хумиагүй, бүх салбар дэлгүүр ажиллаж байгаа. Хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ “Монгол шуудан”-гаар дамжуулан хүргэлтээ хийж байна.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)

CGTN мэдээ20 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн