Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Уянга: “Дубайн гэрээ”-г бүхэлд нь хүчингүй болгох ёстой

Нийтэлсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубайн гэрээ”-ний  анхаарал татсан мэдээллүүдийг олон нийтэд  хүргэж байсан  УИХ-ын гишүүн асан Г.Уянгатай ярилцлаа.

 

-Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна. Монголчуудын хүлээлтийн талаар танд ямар дүгнэлт байна?

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар хамтарсан Ажлын хэсгийн удирдамж нь УИХ-ын 2019 оны 92 тоот тогтоолыг хэрэгжүүлэх юм билээ. Энэ тогтоол өөрөө маш том алдаатай. Нэгдүгээрт, тогтоолын 1.2 дахь  хэсэгт “…Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг…сайжруулах” гэж зааснаараа “Дубайн гэрээ”-г хүлээн зөвшөөрсөн. “Дубайн гэрээ”-гээр Оюутолгой  төсөлд нэмж 6.8 тэрбум ам.долларыг өмнөх гэрээний нөхцлөөр өндөр хүүтэй зээлэхээр тусгаснаараа маш их хортой. Энэ гэрээ бүхэлдээ хүчингүй болох ёстой юм. Мөн уг тогтоолын 1.4-т ТЭЗҮ-г дахин боловсруулах гэж заасан нь нөгөө талд өмнөх бүх луйвраа халхавчлах сайхан бололцоо гаргаж өгч байгаа гэсэн үг. Их хурал маш буруу тогтоол гаргасан. Энэ тогтоолоо хүчингүй болгож, хэлэлцээрийг огт өөр удирдамжаар явуулах ёстой. Хэлэлцээр хараахан эхлээгүй байна, ийм боломж байгаа. Анхнаасаа буруу замаар эхэлбэл буруу тийшээ л явна. Хэрэв буруу тогтоолоор гараагаа эхлээд явбал хэлэлцээр нөгөө талд ашигтай, нөгөө талын эрх ашгийг хангасан үйлдлээс өөр юу ч болохгүй. Монголын талын одоо байгаа нөхцөл байдал улам дордоно л гэсэн үг. Энэ хэвээр явбал надад үнэхээр харамсалтай үр дүн л харагдаад байна.

-Оюутолгойд Монголын эрх ашгийг хангуулах өнөөгийн боломж,  ирээдүйн үр ашгийг та хэрхэн дүгнэж байна?

-Боломж ямагт байдаг, одоо ч байгаа. Хэлэлцээр хийгч хоёр талын хооронд байгаа гуравхан баримт бичиг бол Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчийн гэрээ, бас ТЭЗҮ. Энэ гурваа урдаа дэлгэж тавьцгааж байгаад л яриа хэлэлцээр эхлэх ёстой. Ингэж чадвал бидэнд эрх ашгаа хангах боломжууд олон гарч ирнэ. Дундаас нь, сүүлээс нь, “Дубайн гэрээ”-нээс эхлэх гээд байвал  буруудана. Ажлын хэсэг тийм чигтэй болоод явчихна лээ.

-Та яагаад тэгж дүгнэх болов?

-Үнэнийг хэлэхэд манай талын эрх ашгийг хангуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүхэлдээ Монголын талын эрх ашигт үйлчлэхгүй юм шиг сэтгэгдэл төрөөд байгааг нуух юун. ЗГХЭГ-ын дарга нь нөгөө талын эрх ашигт үйлчилж Монголын хуулийг засаж байсан Ц.Нямдорж /хэрэв одоо засарчихаагүй бол шүү дээ!/, Х.Нямбаатар сайд, 2009 оны гэрээг байгуулахад оролцож байсан Г.Тэмүүлэн, Т.Доржханд, Б.Солонго нар итгэл төрүүлэхгүй байна. Энэ бодол миний алдаа байгаасай даа…

Харин Ц.Даваасүрэн гишүүн ажлын хэсгийн удирдамжийн хүрээ хязгаарт баригдалгүй, “Дубайн гэрээ”-г цуцлах, ерөөс гэрээг бүхэлд нь авч үзэх тухай ярьж, асуудлыг нэлээд углуургатай зөв тавьж байна уу гэж харсан. Ийм хүмүүсээр ажлын хэсгийг ахлуулж, ийм нэгдмэл байр суурьтай хүмүүсээр баг бүрдүүлж байж Монголын эрх ашиг хангагдана. Одоогийн бүрэлдэхүүнийг харахад ажлын хэсэг байр суурь нэгдэхгүй юм шиг санагдсан.

-“Дубайн гэрээ”-нээс үүдэж 22 тэрбумын өрөнд орно гэсэн урьдчилсан тооцоог судлаачид гаргасан. “Дубайн гэрээ”-г зогсоох, эсвэл сайжруулах ямар гарц байгаа бол?

-2019 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Дубайн гэрээ”-г байгуулахтай холбоотой гаргасан Засгийн газрын  бүх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “Дубайн гэрээ”  хуульзүйн хувьд хүчинтэй гэж үзэх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн энэ шийдвэр 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд гарчихаад байхад гурав  хоногийн дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ “Дубайн гэрээ”-г сайжруулах тухай 92 дугаар  тогтоолдоо зааж байгаа нь өөрөө хууль бус юм л даа. Тэгэхээр хэлэлцээрийн үндэс 92 дугаар  тогтоол байж яавч таарахгүй. Шүүхийн хүчин төгөлдөр бэлэн шийдвэр байна. Яагаад шүүхийн энэ шийдвэрийг авч хэлэлцэхгүй байгаа юм бэ? Энэ шийдвэрийг үндэслээд УИХ тогтоолоо хүчингүй болгох ёстой. “Дубайн гэрээ”  Монгол Улсын  шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.15 ПҮРЭВ № 76 (6553)

Ч.ҮЛ-ОЛДОХ

CGTN мэдээ18 цаг өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ22 цаг өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр2 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин Ём Хе Ран: Э Сун аа, ээж нь шагнал авчихлаа

Улс төр2 өдөр өмнө

Шадар сайд Т.Доржханд Азийн хөгжлийн банкны Захирагчдын уулзалтад оролцлоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Гоо сайхны мэс заслаар дахин залуужсан Энн Хэтэуэй

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Ямалийг яаж зогсоох вэ? “Интер”-“Барселона”-гийн тоглолтын өмнөх яриа

Нийгэм2 өдөр өмнө

Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл хэрэгжиж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Хөгжлийн банк 10 гаруй их наяд төгрөгийн өрөө төлж барагдуулжээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Янник Синнер: Допингийн шийтгэлийн хугацаанд бодлоо цэгцлэхийг хичээлээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Хүлэгүүд Азийн Аваргуудын лигт гурав дараалан хожлоо

Дэлхий3 өдөр өмнө

Путин цөмийн зэвсэг ашиглахгүйгээр дайныг дуусгах нөөц бололцоотойгоо мэдэгдлээ

Нийгэм3 өдөр өмнө

“Зүрх уул”-нд гарсан түймрийг бүрэн унтраажээ