CRI Монгол радио
БНХАУ, АНУ цаг уурын өөрчлөлтийн тухай хамтарсан тунхаг гаргажээ
Хоёр тал цаг уурын өөрчлөлтийн тал дээр хамтын ажиллагаа, цаг уурын салбар дахь дээд хэмжээний уулзалт, Нэгдсэн үндэстний байгууллагын цаг уурын конвенцид оролцогч талын 26-р бага хурал зэрэг сэдвээр ил тод, гүнзгий, бүтээлч харилцааны чиглэлээр санал солилцож, амжилтад хүрсэн байна. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийн тал дээр хамтарсан тунхаг нийтэлсэн нь Хятад, Америк хоёр орны цаг уурын өөрчлөлтийн яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг дахин эхлүүлсэн явдал юм.
Цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлхтний оршин тогтнолд хүнд хэцүү сорилтыг тулгаж байгаа юм. Хятад, Америк хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бусад улс орнуудтай хамтдаа хүчин чармайлт гаргаж, “НҮБ-гийн цаг уурын өөрчлөлтийн хүрээний конвенц” ба “Парисын хэлэлцээр”-ийн зарчим ба шийдэл бодлогыг бүх талаар баталгаажуулж, дэлхийн цаг уурын засаглалд хувь нэмэр оруулахыг дэмжихээр хоёр тал санал нэгдсэн байна. Хятад, Америк хоёр орон яриа хэлэлцээрийг цаашид баримталж, төрийн бодлогыг чангатгах, экологи ба бага нүүрстөрөгчийн өөрчлөлтийг дэмжих, эрчим хүч, бага нүүрстөрөгчийн хөгжил зэрэг салбарт харилцаа холбоог улам их эрчимжүүлэх ба хамтын ажиллагааг дэмжих болно.