Бидэнтэй нэгд

Энтертайнмент

С.Зоригт & The Weeknd

Нийтэлсэн

Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын орчин үеийн залуу эрэгтэй дуучдаас хамгийн олон хүний талархлыг хүлээж, зөв үлгэр дуурайлал үзүүлж яваа дуучин С.Зоригт, Канадын дуучин, ая зохиогч, контемпорари урлагийн томоохон төлөөлөгч The Weeknd нарыг онцоллоо.

Мөрөөдөлдөө шунагч С.Зоригт

Хоёулаа боловч бүхэл нэг хүн мэт бие биедээ уусаж, урван бүтээлээ туурвидаг, Монголын орчин үеийн урлагийн гайхалтай нэгэн хоршил бол С.Зоригт, А.Хишигдалай нар юм.  СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн тэдний анхны хамтарсан бүтээл  “Хайртай хүндээ” дуу нь Монголын хамгийн анхны сая үзэгчтэй хит дууны нэг болсон. Тэр цагаас хойш С.Зоригт, А.Хишигдалай нар хамтдаа хоёр тоглолт хийж, 20 гаруй уран бүтээлийг олны хүртээл болгохоос гадна Европын холбооны улсуудаар аялан тоглолт хийгээд байна.

Дуучин С.Зоригт Дархан-Уул аймгийн Зулзагын гол гэдэг газар 1990 онд төржээ. Багаасаа дуулах дуртай, урлагт хайртай байсан тэрбээр СУИС-ийн дуулаачийн ангийг МУГЖ Ч.Насантогтох багшийн удирдлага дор төгссөн юм. Хичээлийнхээ хажуугаар дуу бичлэгийн студид ажилладаг завгүй оюутан байсан ч их сургуулиа төгсөхдөө таван дуу, таван клиптэй болсон нь түүний хөдөлмөрч занг илтгэнэ. Энэ тухай тэрбээр “Зорьсон зорилгодоо тууштай байх хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд сайн уран бүтээл маш их хөдөлмөрлөсний үр дүнд төрдөг. Нэг уран бүтээл гаргаад тэр нь шууд амжилтад хүрдэг тохиолдол бараг байхгүй. Би анхныхаа хит дууг гаргахын өмнө олон дуу бүтээсэн. Бүгд болохгүй байсан. Алдаа болсон. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэлийн ард нэг хит дуу гаргаад дараа дараагийн дуунуудыг минь хүмүүс сонсож эхэлж байлаа. Уран бүтээл гэлтгүй бүх салбарт тийм байдаг. Маш олон алдаа дундаас нэг зүйлийг зулгааж авч чадсан нь амжилтад хүрдэг” гэв.

Дуулахаас гадна тэрбээр хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон.  Хамгийн анх “Франц үнсэлт” кинонд туслах дүр бүтээснээр дэлгэцнээ гарч байв. Энэ талаар “Ер нь жүжиглэх дуртай, энэ мэргэжилд хайртай. Миний мөрөөдөл өдөр бүр л өөрчлөгдөж байна. Хүн амьдралд шуналтай байх хэрэгтэй. Энэ шуналыг зөөлрүүлж хэлбэл мөрөөдөл юм даа. Хүүхэд байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Ямар ч байсан уран бүтээлээ туурвиад явж байна. Өөр олон сайхан мөрөөдөл сэтгэл дотор минь бий” хэмээн ярьжээ.

Контемпорари уран бүтээлч The Weeknd

С.Зоригттой нас чацуу Канадын дуучин, ая зохиогч, продюсер  Абел Макконен Тесфайе буюу The Weeknd орчин үеийн контемпорари урлагийн томоохон төлөөлөл  гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэрбээр 2010 оноос уран бүтээлээ гаргаж, Youtube сувгаар олонд хүргэдэг байв. Анхны цомгоо 2012 онд гаргаж байсан түүний хоёр дахь цомог “Beauty Behind the Madness” нь тухайн жилийнхээ хамгийн их борлуулалттай цомгоор шалгарахын сацуу, Грэмми авардсын 2016 оны хамгийн шилдэг контемпорари цомгийн шагналыг хүртсэн юм. Мөн гурав дахь цомог “Starboy” нь 2018 оны Грэмми авардсын хамгийн шилдэг контемпорари цомгийн шагналыг дахин хүртсэн юм. Гурван удаа Грэмми авардс, таван удаа Америкийн шилдэг уран бүтээлч, есөн удаа Billboard-ийн шагнал авсан  түүний цомог дэлхий даяар 75 сая хувь борлуулагджээ. Гэхдээ 63 дахь удаагийн Грэмми авардс-2021-д тэрбээр нэрээ дэвшүүлээгүй. Энэ тухай Грэмми авардсын дарга Харви Мейсон “The Weeknd нэрээ дэвшүүлээгүйдээ сэтгэл дундуур байгааг бид ойлгож байна. Түүний энэ жилийн уран бүтээлүүд хүн бүрийн талархлыг хүлээхүйц үнэхээр гайхалтай байсан. Тиймээс энэ жил Грэмми авардсын тайзан дээр дуулуулахыг хүссэн ч цөөн уран бүтээлч оролцуулах учир чадсангүй” гэсэн мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр 1990 онд Канадын Торонто хотод Этиопоос гаралтай цагаачдын гэр бүлд төржээ. Тиймээс жил бүр Этиопын сургуулиуд, сүмд хандив өргөдөг. Энэ жил цар тахлын үеэр Канад улсад нэг сая ам долларын  тусламж үзүүлжээ. Үүнээс гадна арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хөдөлгөөн, тэгш эрхийн төв зэрэгт хандив өгсөн. Бусдад туслахыг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон залуу уран бүтээлч The Weeknd  хамгийн сүүлд энэ сарын 4-нд Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан Этиоп улсдаа нэг сая ам долларын тусламж үзүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)

CGTN мэдээ2 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр2 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол2 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм2 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг2 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер2 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр2 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент2 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий2 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм2 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий21 цаг өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий21 цаг өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм22 цаг өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий1 өдөр өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн