Бидэнтэй нэгд

Нийгэм

“COVID-19 ERSDEL” апп: Халдвартай хүнтэй 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан бол мэдэгдэл ирнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Засгийн газар Google болон Apple компанитай хамтран дэлхийн 60 гаруй улс оронд 130 сая гаруй хүн ашиглаж буй EXPOSURE NOTIFICATION буюу COVID-19 ERDEL системийг Монгол Улсад ашиглах боломжийг бүрдүүлж,  дөрөвдүгээр сарын 19-нд бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн.

Тус системийн талаар Google компанийн зүгээс Монгол Улсад хандсан захидал ирүүлсэн бөгөөд уг захидалд Google компанийн засгийн газрын асуудал эрхэлсэн захирал Тэнзин Долма хэлэхдээ “Ковид-19 цар тахалтай тэмцэж буй Монгол Улсын Засгийн газарт Google болон Apple компаниас дэмжлэг үзүүлж, өөрсдийнхөө бүтээсэн, одоогоор хамгийн шилдэг гэсэн технологийн шийдлийг Монгол Улсад нэвтрүүллээ.  Энэхүү систем нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх бөгөөд хэрэглэгчийн байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй гэдгээрээ давуу талтай. Цаашид Монгол Улсын Засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллах болно” гэжээ.

COVID -19 ERSDEL нь коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем юм. Тодруулбал, хэрвээ та халдвартай хүнтэй 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан бол танд мэдэгдэл ирэх юм.

Хэрвээ та android үйлдлийн системтэй гар утастай бол COVID-19 ERSDEL аппликейшнийг суулгах, харин iOS үйлдлийн системтэй гар утастай бол утасныхаа Settings руу ороод Exposure Notification -ийг идэвхжүүлэх юм. Мөн Bluetooth тохиргоогоо асаалтай байлгах шаардлагатай гэдгийг Google компанийн зүгээс зөвлөж буй.

COVID-19 ERSDEL системийг Монгол Улсад амжилттай нэвтрүүлэхэд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, Оном сан, Гэрэгэ системийн баг хамт олон чухал үүрэг гүйцэтгэжээ.

Нийгэм13 цаг өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий13 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр16 цаг өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг16 цаг өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм16 цаг өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий16 цаг өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр16 цаг өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент16 цаг өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент16 цаг өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм16 цаг өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий16 цаг өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент16 цаг өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий16 цаг өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр16 цаг өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Улс төр16 цаг өмнө

Х.Баттулга гишүүний байр суурь сонирхолтой байна