Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Улаанбаатарчуудын мөрөөдөл болсон уушигны өвчлөлгүй хот болох зорилт биелэх үндэслэлтэй

Нийтэлсэн

                                                                              (Баримт дүгнэлтүүд)

 БАРИМТ 1.УУШИГНЫ ӨВЧЛӨЛ.

Дэлхий нийтийн ард иргэдийн эрүүл амьдралд хар мөрөө үлдээсэн “коронавирусын” өвчлөлтийн үед монголын эрүүл мэндийн байгууллагаас уушигны хатгаа өвчнөөр жилд 78 мянган хүн өвчлөж зөвхөн 2019 онд 431 хүүхэд хөгшид энэ шалтгаанаар хорвоогийн мөнх бишийг үзүүлсэн гэх сэтгэл хэрдхийлгэм тоо баримт гарч ирэв.

ЭНЭ ҮНЭН БАРИМТ УУ? -Аль эсвэл аливаа нэг дуулиант үйл явдлыг далимдуулан гаргадаг хоосон цуурхал уу гэдэгийг хэн ч баталгаажуулж тодруулаагүй байна. Улаанбаатар хотын эмнэлгүүдийн өнөөгийн ачаалалтын байдлаас харахад дурдагдсан тоо баримт бодит үнэнтэй гэдэг нь шууд харагдаж байна.

 

 БАРИМТ 2. ӨВЧЛӨЛИЙН ШАЛТГААН.

 

Ард нийтийн эрүүл мэндэд том эрсдэл учруулж байгаа дээрхи өвчлөлт хоёр үндсэн шалтгаантайгаар явагддаг гэдэг нь хэн бүхэнд илэрхий байна.

 

1.Уушигны хатгаа гэдэг энэ аюулт өвчлөлийн дэгдэлтийн 80 -90% нь зөвхөн монгол орны хамгийн эрс хүйтрэлтийн үе буюу 11 -р сарын эхээс 3- р сарын дунд үед гарч байгааг эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан мэдэллээс харагддаг. Гэвч энэ нь монгол орны хамгийн хүйтэн бүс нутаг болох Увс нуурын орчин, Хөвсгөлийн хотгор ба их голуудын сав нутгуудаар амьдран буй ард иргэдэд учирч байгаа  эрсдэл гэвэл үнэнээс хол тасархай болно. Дээрхи бүс нутгуудад энэ өвчний дэгдэлт харьцангүй бага гардаг гэсэн баримт бий.

 

2.Өвчлөлийн тоо хэмжээ ба давтамж, гарсан байршлын жил тутмын мэдэллээс авч үзвэл өвчлөл дэгдэлтийн гол үндэс нь агаар мандлын бохирдол болох нь тодорхой байна.Үүнийг төр засгаас сайтар мэдэрч шат дараалсан арга хэмжээнүүдийг авсаар байгаа боловч эргэлт үзүүлэх бодит үр дүнд гаргаж чадаагүй байсаар байна. Өмнөх жилүүдэд улаанбаатар хотын түлшний хэрэгцээнд (гэр ахуйн дулааны хэрэгцээнд) органик бодисын агууламж ба чийглэг өндөртэй, шаталтын үед бий болдог дэгдэмхий бодисын агууламж ихтэй, Багануурын нүүрсийг түлхүү хэрэглэж байсан.(70% хүртэл) Өнгөрсөн оноос энэ түлшнийг хэрэглэхийг хориглож сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсноор нийслэлийн утааны өтгөрөл,утаат мандлын зузааны хэмжээ эрс багассан нь нүднээ илт харагдаж байна. Гэвч уушигны өвчлөлийн цар хүрээ ба агаарын бохирдлын хоруу чанар багасахгүй байгаа нь “АГААРЫН НАЙРЛАГЫН БҮТЭЦ” -эд (концентрация воздуха) гоц анхаарал хандуулахад хүргэж байна бус уу.

 

 ДҮГНЭЛТ 1.

 

 БАЙГАЛИЙН САЛХИНЫ ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ.

 

Улаанбаатарчуудын уушигны өвчлөлийн дэгдэлт агаарын бохирдол ба хүйтрэлтийн эрчим буурдаг 3 -р сарын дунд үеээс эрс буурч дараа жилийн 11 -р сар хүртэл бараг гардаггүй. Энэ нь байгалийн дулаарал ба салхины хүчин зүйлтэй шууд холбогдоно.

(ҮҮНЭЭС ҮЗЭХЭД ЭНЭ АЮУЛТ ӨВЧЛӨЛИЙН ЭМЧИЛГЭЭГ ЭНЭ БҮС НУТАГТ ҮҮСДЭГ САЛХИ,ДУЛААН ГЭДЭГ ЦАГ АГААРЫН ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ ДАНГААРАА ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА ГЭЖ ДҮГНЭЖ БОЛОХООР БАЙНА.) Хаврын улирал ирэхэд нийслэл хот орших  бүс нутгийн өмнөд хэсэг буюу 48 -р өргөрөгөөс урдуурхи тал нутгийн цас хайлж газрын гадаргуу хаврын нарны илчинд ээгдэн дулаарахад байгаль дэлхий өөрийн зүй тогтлоороо улирлын муссон салхийг бий болгоно. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үүссэн агаарын бохирдлын хорт тунаралтыг байгалийн салхины энэ цикл л баттай чөлөөлж чаддаг байна. ОХУ ын шинжлэх ухааны нэг өгүүлэлд агаарын бохирдол ба агаарын чанар бол зүрх судас, амьсгалын замын өвчлөлийн голлох шалтгаан гээд түүнээс сэргийлэх гол хүчин зүйл нь байгалийн ердийн салхи болох тухай дурдсан байна. Тэнд; Хэрэв салхины хурд 0 – 3 м/с байх бол бохир агаарын тунаралтад өөрчлөлт ордоггүй бөгөөд зөвхөн өөр хоорондоо сэлгээгдэх хэмжээнд явагдаж байдаг. Салхи 3 – 5 м/с байх бол агаарын бохирдолын 50 -60% нь саринуулагдан зайлуулагддаг. Хэрэв салхи зөвхөн нэгэн чиглэлд 7 м/с хүрч байвал агаарын бохирдлын тунаралт 100% саринуулагдах болно хэмээжээ.

 

 ДҮГНЭЛТ 2.

 

 ЭНЭ БҮС НУТАГТ ӨВӨЛИЙН УЛИРАЛД САЛХИ ҮЛ ҮҮСГЭХ БАЙГАЛИЙН ЗҮЙ ТОГТОЛ.

 

Цаг уурын судалгаанаас үзвэл; Цаг агаарын үзэгдлүүдийн шийдвэрлэх хүчин зүйл болох нарны гэрлийн нийлмэл цацрагийн “альбедогийн” тогтворжилтоос шалтгаалж өвлийн улиралд салхины хүчин зүйл эрс уналтын байдалд ордог. (Энэ уналт дээр дурдсан 3 сар гаруй хугацаанд үргэлжилдэг.)

 

 

 

Ялангуяа ази тивийн өндөрлөгт орших манай орны нутаг дэвсгэрт өвлийн дүн хүйтэнд үүлгүй цэлмэг ба чийгшил багатай нөхцөл бүрдэх нь салхины нам гүм байдлыг улам баталгаажуулдаг. Үүнд Улаанбаатар хот оршин буй дөрвөн уулын дундах газар зүйн өвөрмөц “тогоо”, их хотын дулааны алдагдлаас үүсэх “дулааны арал” үзэгдэл, нарны цацрагийн гэрэл дулааныг маш багаар нэвтрүүлдэг бохир агаарын зузаан тунаралт,салхины  хөдөлгөөнийг түгжигч  “инверсийн”урвуу үзэгдэл зэрэг нь салхи үүсгэх бүх нөхцлүүдийг хаадаг байна.

 

 

 

Бий болсон агаарын бохирдол хэсэг зуур агаар мандлын бага өндөрт тархах боловч хэсэг хугацааны дараа өөрийн жингээрээ газрын хөрсөнд бууж хөрсний бохирдлыг нэмэгдүүлнэ. Өндөрлөгөөс  нам дор газар руу чиглэх орон нутгийн ба авто хөсгийн хөдөлгөөний улмааас үүсэх хурд багатай явган салхи зэрэг нь газарт буусан бохирдлыг дахин дахин бага өндөрт хөөргөх бөгөөд шинээр үүсч байгаа бохирдолтой нийлэн агаар мандлын хорт тунралыг улам нэмэгдүүлсээр байдаг. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг уушигны өвчлөлтийн гамшиг ийнхүү байгалийн зүй тогтлын хүчин зүйлийн циклээр үргэлжилж байна.

 

 ДҮГНЭЛТ 3.

 

АГААР МАНДЛЫН БҮТЭЦИЙН ХҮЧИН ЗҮЙЛ,

 

Бидний оршин буй эх дэлхийн агаар мандал амьдралын бүхий л эко нөхцлийг бүрдүүлэгч шидэт увидастай билээ. Агаарын бүтэцийн 20,93 %-ийг хүчилтөрөгч,78,1 %-ийг азот,0,03%-ийг нүүрс хүчлийн хий, үлдэх 1% – ийг бусад хийнүүд бүрдүүлнэ. Хүчилтөрөгч нь бүх организмуудыг хүчиллэгээр хангах бөгөөд түүний хэмжээ 8%-иар багасахад л бүх органик бодисууд үхжихэд хүрдэг. Агаар дахь азотын хэмжээ 93% -иас дээш гарвал хүн амьдрах боломжгүй болдог байна. Агаар мандал болон орон сууцан дахь агаар дахь нүүрстөрөгчийн агууламж 0,1% хүрэхэд л хүн амьсгалын замын хурц өвчлөлтөд нэрвэгдэнэ. Дэлхий дээр 4 миллард гаруй хүн хоол хүнсээ боловсруулах болон ахуйн дулааны нөхцөлөө хангахын тулд агаар бохирдуулагч төрөл бүрийн түлш хэрэглэх бөгөөд хүн төрлөхтний бүтээсэн бүх төрлийн дотоод шаталтын хөдөлгүүрүүдтэй хамт бидний  амьсгалах хүчилтөрөгчийн хэрэгцээг байнга хорогдуулсаар байдаг. Харьцангүй хүйтэн цаг агаартай монголын нийслэлийн нөхцөлд дулаан үйлдвэрлэл болон дотоод шаталтын хөдөлгүүрт авто тээврийн хэрэгслүүдэд хэдий хэмжээний хүчилтөрөгч хэрэглэж түүний хэдэн хувийг байгалийн нөхөлтөөр хангагдаж байгааг тооцолох баримжаа тун хомс.  Хүний амьдарч байгаа орон байрны доторхи агаарын найрлага гадна орчныхоос илүү их бохирдолтой байдгийг хүн бүхэн мэднэ. Гаднах агаарын найрлага дахь хүчилтөрөгчийн эзлэх хувь хэмжээ буурсан,нүүрс хүчил ба азотын дутуу эсэлийн хэмжээ эрс нэмэгдсэн,газрын гадаргуу орчимд байх озоны хэмжээ ердийн хэмжээнээс дээшилсэн,автомашины дотоод шаталтын хөдөлгүүрээс бий болдог хүхрийн хүчлийн идвэхжил нэмэгдсэн зэрэг энэ эгзэгтэй цаг үед оршин суугчид тасалгааныхаа салхивчийг нээж  агаарын сэлгэлт явуулах нь аль хэр үр дүнтэй вэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдана. Энэ сэлгээ ЦЭВЭР АГААРЫН СЭЛГЭЛТ гэсэн нэр томъёондоо нийцэж байгаа эсэхийг эрүүл мэндийн байгууллагуудаас судлаж тогтоомоор.Түүнчлэн УГААРЫН ХИЙН ХОРДЛОГО буурахгүй байгаагийн шалтгааныг эндээс тодруулж болмоор санагдана.

ДҮН ӨВЛИЙН УЛИРЛЫН ИХ ХҮЙТРЭЛТ,ГАЗАР ЗҮЙН ӨВӨРМӨЦ ТОГОО,ИНВЕРСИЙН ДАВХАРГЫН АГААР СЭЛГЭЭНИЙ ТҮГЖЭЭ,БОХИР АГААРЫН ИХ ТУНАРАЛ ЗЭРЭГ СӨРӨГ ҮЗЭГДЛҮҮДИЙГ ҮГҮЙ ХИЙХ БАЙГАЛИЙН ӨӨРИЙН ЗҮЙ ТОГТНОЛД ҮНЭСЛЭСЭН САЛХИНЫ БАЙНГЫН ЦИКЛ ҮҮСГЭХ ТӨСӨЛ таны сонирхох дараачийн сэдэв байх болно.

 

 

 

Л.ЛХАГВА                        

CRI Монгол радио22 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио23 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио23 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа