Бидэнтэй нэгд

Улс төр

Ц.Даваасүрэн: Хандлагаа өөрчилж, нөхцөл байдлыг зөв үнэлэх цаг болсон

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн, Оюутолгойн дэд Ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

 

-Оюутолгойн гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах асууд­лаар хоёр тал хэлэлцээ эхлүүлсэн. Үндсэн зорилгодоо хүрч чадсан уу?

-Оюутолгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах үүрэг бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Засгийн газрын Ажлын хэсгээс “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд тэргүүтэй Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай эхний уулзалтаа л хийгээд байна.

Энэ уулзалтаар хоёр тал өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тиймээс үндсэн зорилгодоо хүрэх асуудлын талаар ярихад хэтэрхий эрт байна.

-Хэлэлцээний өмнө Засгийн газар ч, УИХ-ын гишүүд “Дубайн гэрээ”-г цуцлах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Хэлэлцээгээр энэ асуудал яригдсан уу?

-Хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхтэй холбогдуулан Оюутолгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооноос 20 заалт бүхий чиглэлийг Засгийн газарт хүргүүлсний нэг гол заалт нь “Дубайн гэрээ”-г бүхэлд нь цуцлах бөгөөд энэ тохиолдолд, “Рио тинто”-гийн дансандаа авсан 4.3 тэрбум ам.долларын зээл, 1.8 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг цуцлах гэх мэт  асуудлуудыг тусгасан.  Хэрэв энэ 4.3 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг цуцлахгүй бол 2051 он гэхэд манай улс ноогдол ашгаараа зээлээ төлж чадахгүй эцэстээ 22.4 тэрбум ам.долларын өртэй үлдэх юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоогийн хийсэн мэдээллийг та бүхэн санаж байгаа байх. Тиймээс энэ удаагийн хэлэлцээрийн нэг гол хөндөх асуудал бол “Дубайн гэрээ”  болон түүний хүрээнд авсан 4.3 тэрбум ам.долларын зээл, хор холбогдол бүхий заалтууд юм.

-“Дубайн гэрээ”-гээр авсан 4.3 тэрбум ам.долларын зээлийг чинь Оюутолгойн далд уурхайдаа аваад ашиглачихсан юм биш үү?

-Тийм тархи угаалт эхэлчихсэн байна билээ. “Рио Тинто” тэр зээлийн мөнгийг анхны оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж өөрийн дансандаа аваад бизнестээ зарцуулсан, тухайлбал төмрийн хүдрийн бизнесээ өргөжүүлэх, нуралт үүссэн уурхайдаа ч юм уу ашигласан. Ер нь “Оюу толгой” компанид тэр зээлийг авах шаардлагагүй байсан. Одоо “Туркойз”-ын жижиг хувьцаа эзэмшигчид энэ асуудлаар шүүхдээд үндсэндээ ялаад явж байгаа байх. Тодруулбал, “Оюу толгой” компани өөрийн үйл ажиллагааны орлогоороо далд уурхайн хөрөнгө оруулалтаа хийгээд явах бүрэн боломжтой байсан.

– “Рио Тинто”-гийн Зэсийн группын захирал Б.Болд “Оюутолгойн гэрээ хоёр талд харилцан ашигтай байхад энэ хэлэлцээ чиглэнэ” гэсэн байсан. ЗГХЭГ-ын дарга Б.Солонго ч ингэж хэлсэн байсан. Оролцогч талууд яг энэ байр сууриас оролцсон уу?

-Тэгвэл сайн. Энэ талаас нь хоёр тал хандаж чадбал үр дүн гарна. Хэлэлцээр дөнгөж эхэлж байна, харъя. Ер нь бол хандлагаа өөрчилж, нөхцөл байдлыг зөв үнэлэх цаг нь болсон. Энэ удаагийн УИХ-д тэдний гар хөл болж байсан төлөөлөлүүд эрс багассан.

-Тэгвэл  яагаад дахиад олон улсын зах зээл дээрээс мөнгө босгох, зээл хийх, “Дубай-2” гэгч  гэрээ үргэлжлэх болчихов оо, “Рио Тинто” 2.3 тэрбум ам. долларын зээл Оюутолгойд авах гэж байна гэсэн мэдээлэл гарсан, энэ үнэн үү?

-Үнэн. “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресорс” компаниудын хооронд энэ сарын  9-нд далд уурхайн бүтээн байгуулалтанд зориулж 2.3 тэрбум ам.долларын нэмэлт зээл авах тухай хэлцэл явагдсан мэдээллийг тухайн компаниудын албан ёсны сайтуудаас авсан. Уг хэлцэлд Засгийн газраас дэмжлэг авах тухай асуудал туссан байсан. Энэ дэмжлэгтээ зориулан зардал гаргах тухай ч заалт харагдсан. Өөрөөр хэлбэл, манайхныг лоббидох, хатуу хэлбэл  авилгадах  гээд байгаа зардал юм уу. Тийм учраас манай Түр хороо энэ  сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээрээ аливаа нэмэлт санхүүжилт, зээлийн асуудлыг зөвшөөрөхгүй байх чиглэлийг Засгийн газарт  өгч байна. Энэ зээл нь 10 тэрбум ам.доллар болж төлөгдөх тооцоотой юм билээ. Ийм зээл дахиад авбал нөгөө эцэстээ үлдэх 22.4 тэрбум ам.долларын өр чинь улам нэмэгдэнэ биз дээ. Тиймээс дахин нэмэлт зээлийн тухай асуудал байж болохгүй. Ер нь хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани чинь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөрөнгөө оруулаад ашигтай ажиллуулаад үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явах ёстой шүү дээ. Товчоор бол манайх баялгаа гаргаад тэдний тал хөрөнгөө оруулаад явах л гэрээ хийгдсэн. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр алт, зэс, өнгөт металлын үнэ урьд өмнө байгаагүйгээр өсөж байгаа чинь компани зээл авахгүйгээр хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжийг улам нэмэгдүүлж байгаа шүү дээ.  Ингэж үнэ өсөж, борлуулалтын орлого нь нэмэгдэн монголчууд Оюутолгойн баялгаасаа хүртэх боломж гараад ирэхээр дахин зээл өгч өрөнд барьж өгдгийн цаана харийн хүний мөсгүй чанар үнэртэж байгаа юм.

-Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр Монгол Улсын эрх ашгийг хохироосон заалтуудыг өөрчлөх, гэрээг сайжруулна гэсэн хүлээлт байгаа. Хэзээ эцэслэн шийдэгдэх бол?

-УИХ-ын Түр хорооноос хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөхдөө “Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хохироож байгаа заалтуудыг өөрчилж сайжруулах, цуцлах, тухайлбал  нөөцийн төлбөр дэлхийн жишигт хүргэж өсөн нэмэгдэх зарчмаар тооцох, зээлээр бус хөрөнгө оруулалт хийх замаар санхүүлэх үүргээ биелүүлсэн эсэхийг нягтлах, менежементийн төлбөрийг зардлаас тооцох бус ашигтай ажиллуулж үр дүнгээс тооцдог зарчимд шилжих, зээлийн өндөр төлбөрөөр ашгаа авч буйг зогсоох, орлогоо Монголын банкны дансаар дамжуулах, зардлын хэтрэлтийг нягталж ТЭЗҮ-г заавал мөрдөх гэхчлэн  асуудлуудыг хөндсөн байгаа.  Мэдээж, энэ бол амаргүй хэлэлцээр болох байх. Манай зарим улстөрчдийг хууль бусаар лоббидож дэндүү ашигтай гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагч тал тийм ч амархан буулт хийхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаар, манай Засгийн газартай хийсэн гэрээ. Олон улсын шүүхэд тэр Засгийн газар нь С.Баярынх, эсвэл өөр хэнийх байсан нь хамаагүй, Монгол Улсын   Засгийн газар  л гэж үзнэ. Тиймээс энэ гэрээг өөрчлөх нэг гол хүчин зүйл бол манай улстөрчдийг авилгадсан асуудлыг тогтоож, түүнийг үндэслэж үр ашиггүй гэрээ хийгдсэнийг нотлох явдал юм. Тийм асуудлууд эхнээсээ тогтоогдоод байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гарын үсэг зурсан Сангийн сайд асан С.Баярцогт гэрээ байгуулахаас өмнө энэ компани хувьцааг худалдаж аваад ашигтай гэрээ байгуулж гарын үсгээрээ баталгаажуулчихаад дараа нь хувьцаагаа зарж ашиг олсон нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Мөн түүний холбогдох нэр бүхий компаниуд Оюу толгойд бараа ажил үйлчилгээ нийлүүлэх замаар асар их хэмжээний орлого олсон байдаг. Мөн “Рио Тинто” компанийн  Зэсийн группын захирал Б.Болд 2010-2018 оны хооронд манай Б.Бямбасайхан болон нэр бүхий зургаан  улстөрчид  ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлсэн асуудал яригдаж байна. Энэ мэт асуудлуудыг нягталж шалгах шаардлагатай юм.

-Хэлэлцээгээр манай улс “Рио Тинто”-д алдсан 10 гаруй тэрбумаа олж авч чадах уу гэж зарим судлаач, эдийн засагчид асуудал дэвшүүлж байсан. Энэ асуудал юу болов? Далд уурхайн санхүүжилт анх 4.4 тэрбум гэж байснаа өрөмдлөг хийх, уулын ажил хүндэрсэн гэж 15 тэрбум болгосон гэх асуудал….?

-Өөрөө, анхны ТЭЗҮ-гээр 5.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэчихээд яагаад 2020 оны байдлаар 17.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болоод өсчихөв гэдгийг л асуугаад байна уу.  Одоо 2020 оны байдлаар Оюутолгойд хувь нийлүүлэгчийн 9.4 тэрбум ам долларын зээл, гуравдагч этгээд (Дубайн)-ийн   4.3 тэрбум ам.долларын зээл, “Рио Тинто”-гийн 2.7 тэрбум ам.долларын хувьцааны санхүүжилт, манай 34 хувийн 1.4 тэрбум ам.долларын хувьцааны санхүүжилт хийгдсэн байна. Манай зарим эдийн засагчдын хийсэн тооцоогоор манай “Оюу толгой” компани дэлхийн зах зээлийн үнээр борлуулалтаа хийгээд явахад Далд уурхайн бүтээн байгуулалтаа үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн боломжтой байсан байна. Тухайлбал, “Оюу толгой” компани үйл ажиллагаагаа эхлээд л 2013-2015 онд нэг  тэрбум 80 сая ам.долларын ашигтай буюу чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажилласан байдаг бөгөөд түүгээрээ хувь нийлүүлэгчийн зээлээ төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, жилдээ дор хаяж 400-500 сая ам.долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй ажиллах байжээ. Энэ тохиолдолд Далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо бүрэн санхүүжүүлэх боломжтой байсан гэж дүгнэж болно. Үүнийг хүлээн зөвшөөрөгдсөн санхүүгийн хөндлөнгийн хараат бус хяналт шалгалт хийж, нотлох шаардлагатай. Энэ асуудлыг цаг алдалгүй хийхээр ярилцаж байна.  Ер нь энэ хөрөнгө оруулагч чинь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хөрөнгөө оруулаад ашигтай ажиллуулаад үйл ажиллагааны орлогоороо дараагийн хөрөнгө оруулалтаа хийгээд явна гэсэн болохоос зээл авч манай улсыг өрөнд оруулна гээгүй шүү дээ. Өнөөдөр манай нийт гадаад өрийн 36 хувь, хувийн салбарын гадаад зээлийн 53 хувийг “Оюу толгой” компаний зээл эзэлж, манай улсын өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээлжих зэрэглэлийг бууруулж байна.

-Хэлэлцээ үе шаттай явах юм уу, дараагийн уулзалт хэзээ вэ?

-Энэ  сарын 19-ний нэг дэх  өдөр дараагийн уулзалт товлогдсон байсан ч хөрөнгө оруулагч тал ковидын нөхцөл байдлаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшлуулах хүсэлт тавьсан байна лээ. Энэ удаагийн уулзалтаар гарч болох нааштай алхам уу, хэрэв тохиролцоонд хүрч чадвал, нэн тэргүүнд “Дубайн гэрээ”-г бүхэлд нь буюу түүний 4.3 тэрбум ам.долларын зээл, холбогдох хохиролтой заалтуудын хамт цуцлаад Хөрөнгө оруулалтын гэрээг харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах хэлцлийг эхлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.23 БААСАН № 82 (6559)

Ч.ҮЛ-ОЛДОХ

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа