Бидэнтэй нэгд

Нийгэм

Л.Энхсайхан: Мутацид орсон вирусний талаарх мэдээллийг нэгтгэж байна

Нийтэлсэн

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад сүүлийн 24 цагт 856 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагджээ.

Дэлхий дахинд ковидын халдварын дөрөвдүгээр давлагаа эхэлжээ. Дэлхийн 180 улсад явагдаж байгаа вакцинжуулалтын ажил Монгол Улсын хэмжээнд хэвийн үргэлжилж байна.

Иргэд Д болон С витаминыг эмчийн бичиггүйгээр дур мэдэн ууж байгаа нь зөв эсэх талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Д амин дэмийг өдөрт 1000-2000 нэгжээр хэрэглэх нь хэвийн ч эм, бэлдмэлийг эмчийн зөвлөгөөгүйгээр хэт өндөр тунгаар хэрэглэх нь буруу юм. С, Д витамины дутагдалгүй хүн ковидоор хүндрэх нь бага байна гэсэн судалгаа дэлхий дахинд бий. Гэхдээ эдгээрийг эмчийн заавраар хэрэглэх нь зөв юм. Хүн өөрөө дархлаагаа сайн байлгахын тулд унтаж амарч, хоол ундаа зөв зохицуулж, сэтгэлзүйн талаасаа эрүүл байж, стрессээ тайлж байхыг хичээх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн, агаар сэлгэлт хийх хэрэгтэй. Хүчилтөрөгчийн солилцоо маш чухал” гэлээ.

Спутник V вакцин Монголд орж ирсэн эсэх талаар тэрбээр “Нэг сая тун Спутник V вакцин оруулж ирэхээр Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийж байна. Мөн 300 мянган тун Спутник V вакциныг бэлэглэнэ гэсэн яриа байгаа. Орж ирэхээр нь иргэддээ мэдээлэл өгнө” гэв.

Мутацид орсон вирусний халдвар илэрсэн талаар Л.Энхсайхан “Вирус хувирч өөрчлөгддөг. Тэр дундаас аль хувилбар нь манай улсад гарсан талаар ХӨСҮТ-ийн болон ЭМЯ-ны вэб сайтуудаар мэдээлэл тавина. Гадагш нь явуулсан шинжилгээний хариу ирээгүй байгаа. Одоогоор мутацид орсон вирусний талаарх мэдээллүүдийг нь нэгтгэж байгаа. Хариу нь гарахаар албан ёсоор мэдээлэл хүргэнэ” гэлээ.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо