Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Дээд шүүхэд хандсанаар огцрох болзлоо хангачихлаа

Нийтэлсэн

Хуульч Д.Үүрцайхтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбоотой маргаанаар Цэцэд мэдээлэл гаргасан хуульчдын нэг нь та. Цэц та бүхний талд асуудлыг шийдвэрлэлээ.  Улмаар  Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа.  Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар энэ маргаан эцэслэнэ гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Парламент Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг үндсэн хуулийн зөрчил арилах учиртай. Гэхдээ хууль тогтоогч энэхүү нэмэлт, өөрчлөлтөө ямар агуулгатай хийх вэ гэдэг бас их чухал. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт дурдагдсан нөхцөл, шаардлагыг хууль тогтоогч уг хуулийн нэмэлт, өөрчлөлтдөө бүрэн тусгах үүрэгтэй.

Төрийн сонгууль буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед хууль тогтоогчид  эрхбиш алдаагүй хууль батална гэдэгт найдаж байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар тухайлсан заалтыг оруулах ёстой вэ.  Энэ талаар тодруулахгүй юу?

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэж хэнийг хэлэх вэ, ямар хүн нэр дэвших эрхтэй вэ гэдгийг тодорхойлсон хоёр заалт дээр өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй гэсэн шаардлагыг нэмж тусгах ёстой.

-Парламентын хэлэлцүүлгийн үеэр  Цэцийн хоёр гишүүн энэ асуудлаар Цэцийн даргад эсэргүүцэл бичиж өгсөн гэж байсан.  Энэ эсэргүүцэл ямар үр дүнтэй вэ?

– Парламент 2018 оны тавдугаар сард одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэрийг нь дэвшүүлсэн гурван хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр маш яаралтай горимоор буюу хоёр өдрийн дотор томилж илгээсэн. Хуульчдын дунд эдгээр хүмүүс нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хуулийн шаардлага, шалгуурыг хангахгүй нэр дэвшигчид байна гэсэн эсэргүүцэл үүсч, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандаж байсан. Харамсалтай нь тэр үед хүч түрээд шийдээд явсан. Гэтэл өнөөдөр тэдгээр гишүүд Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх төрийн өндөр албан тушаалын ёс зүйд үл нийцэх үйлдэл, үйл ажиллагаа явуулж, уг албан тушаалын нэр хүндийг шаварт хутгаж байна гэж харж байна. Тухайлбал, Цэцийн гишүүний маргаан үүсгэх тухай тогтоолд өөр нэг Цэцийн гишүүн санал бичсэнээр Цэц маргаан үүсгэх эсэх асуудлыг бага суудлын хуралдаанаар хэлэлцдэг зохицуулалтыг өдийг хүртэл нэг ч Цэцийн гишүүн хэрэглэж байгаагүй. Үүний цаад учир нь өмнөх цэцийн гишүүд 1997 онд Цэц хэмээх институцийнхээ мөн чанарын талаар мэдлэг, туршлага хомс байх үед батлагдсан.  Цэцийн гишүүний хараат бус байдалд харш агуулгатай энэхүү заалтын учир дутагдалтай талыг нь мэддэгт оршиж байсан ч болов уу гэж боддог. Гэтэл дээр дурдагдсан Цэцийн гишүүд хараат бусаар ажиллахын оронд бүгд өөрсдийгөө тэднийг нэр дэвшүүлсэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын эрх ашгыг хамгаалах үүрэгтэй гэж боддог мэт үйлдлүүд гаргаж байна. Тухайлбал,  Б.Буяндэлгэр гишүүн энэхүү хэзээ ч хэрэглэж байгаагүй заалтыг Монгол Улсын түүхэнд анх удаа хэрэглэн санал гэгчийг гаргасан. Үүнээс цааш өрнөсөн процессын шинжтэй ажиллагаанууд, тэдгээрийн явцад зарим Цэцийн гишүүдийн явуулсан үйл ажиллагаанууд маш эргэлзээтэйгээр явагдсан. Нэгэнт Цэцийн зүгээс албан ёсны мэдээлэл хэргийн оролцогчдод өгөөгүй болохоор бид зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлд буюу тухайлбал Ш.Цогтоо гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагад тулгуурлан өөрийн дүгнэлтийг хийж байгаа. Миний ойлгосноор Цэцийн бага суудлын хуралдаан дуусаагүй, үргэлжилж байх хугацаанд шалгагч гишүүн нь УИХ-ын шийдвэрээр Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөж, бүрэлдэхүүн өөрчлөгдсөн учраас Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр эхлүүлж, холбогдох шийдвэр гаргаж, улмаар Цэцийн дунд суудлын хуралдааныг зарласан гэж ойлгосон. Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр, түүнд нь процессын асуудлаарх шийдвэрүүд ч хамаарна, хянан хэлэлцдэг дээд шатны байгууллага гэж байхгүй. Тэгэхээр Цэцийн бие даасан байдалд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй. Харин чөлөөлөгдсөн гишүүн нь эргээд Цэц рүүгээ дайрсан шинжтэй үйл ажиллагаа явуулж, илэрхий хууль бус шаардлага тавин мэдэгдэл гаргаж, хуралдаанд оролцохоос татгалзаж байгаа зэрэг нь дээр дурдагдсан гишүүдийн хэр зэрэг ёс зүйтэй, Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэх төрийн өндөр албан тушаалд хэр нийцэх хүмүүс вэ гэдэгт тодорхой хариулт өгч байгаа хэрэг л гэж бодож байна. Тэр ч бүү хэл тэдгээр гишүүд магадгүй Үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй үйлдэл гаргасан байж ч болзошгүй. Үндсэн хуулийн цэц тэдний бичсэн эсэргүүцэл мэдэгдэл гэх асуудлыг тухайн үед нь шалгаад шийдвэрлээд явсан гэж ойлгосон. Одоо бол түүнийг эргэж авч хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг үндсэн хуулийн зөрчил арилах учиртай. Гэхдээ хууль тогтоогч энэхүү нэмэлт, өөрчлөлтөө ямар агуулгатай хийх вэ гэдэг бас их чухал. Ү Төрийн сонгууль буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед хууль тогтоогчид  эрхбиш алдаагүй хууль батлана гэдэгт найдаж байна.

-Ер нь сонгууль ойртож байгаа болоод ч тэр үү.  Цэцийн дүгнэлтийг их улстөржүүлж хүлээн авч байна. Үндсэн хуулийн заалтын хувьд улстөржүүлж хүлээн авахаар маргаантай асуудал мөн юм уу?

-Уг асуудал хэдийгээр Үндсэн хуульд цагаан дээр хараар маш тодорхой бичигдсэн асуудал боловч нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуультай холбогдож байгаа утгаараа мэдээж улс төрийн учир холбогдолтой асуудал. Ер нь Үндсэн хуулиар төрийн байгуулалтын асуудлыг зохицуулсан байдаг учраас аль ч улсын Үндсэн хуулийн шүүх нь улс төрийн агуулгатай, ач холбогдолтой асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай тулгардаг. Үндсэн хуулийн цэц улс төрийн учир холбогдолтой шийдвэр гаргаж болох боловч улстөржсөн буюу аль нэг нам, улс төрийн хүчинд давуу байдал олгосон шийдвэр гаргаж болохгүй. Энэ удаагийн цэцийн дүгнэлт бол миний мэдэх нэлээд сайн үндэслэл бүхий шийдвэрүүдийн нэг болсон. Зөвхөн бидний талд шийдэгдсэн болохоор тэгж хэлж байгаа юм биш шүү. Ямар ч байсан улстөржсөн шийдвэр гэж бол харахгүй байна. Мэдээж Монголын улс төр хуулиа, тогтсон дүрмээ үл тоосон балмад байдлаар явагддаг болохоор улс төржүүлсэн, Цэцийн бие даасан байдалд халдах гэсэн агуулгатай үйлдэл гарч байна. Энэ бол мэдээж маш харамсалтай явдал. Тухайлбал, тэр үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлж, томилсон асуудал  Парламентаас хамааралгүйгээр Улсын дээд шүүхийн үйл ажиллагааны явцтай холбоотойгоор цаг хугацааны хувьд уг маргааныг хянан шийдвэрлэх эсэхийг хэлэлцэж байх үед болж өнгөрсөн. Үүнийг зарим улс төрийн нам, тэр дундаа харамсалтай нь Ерөнхийлөгчийн институцийн зүгээс улстөржүүлсэн байдлаар эсэргүүцэж байсан нь уг институцын нэр хүндийг унагаж, төрийн үйл ажиллагаанд доголдол учруулсан гэж үзэж байна.

-ХҮН-ын гишүүдийг МАН-ын талд ажиллаж байна  гэсэн яриа гарах боллоо. Энэ асуудалд та тайлбар өгөхгүй юу?

– ХҮН-ын удирдлагад байгаа хүмүүс бол 40 гарсан насны, өөрийн амьдрал, боловсролын асуудлаа шийдчихсэн, нийгэмдээ хийж бүтээсэн зүйлтэй, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй сэхээтэн залуучууд. Тэд маань яахаараа хэн нэгний гар хөл болж явах ёстой вэ.  Ямар ч логикгүй байгаа биз. Хэрэв МАН-ын гар хөл болох байсан бол намд нь элсээд, магадгүй төрийн өндөр алба хашаад явах бүрэн боломж, хялбар зам тэдэнд байгаа гэж бодож байна. Гэтэл хийж бүтээх насаа энэ нийгэмдээ гэрэл гэгээ авчрах гэж, эрх баригчидтай тэмцэж, сөрөг хүчин болж, золиос гаргаж, хэцүү замаар яваа шүү дээ. Биднийг ийнхүү аль муу нэртэй улс төрч, улс төрийн намтай холбож, харлуулдаг нь монголын бохир улс төрийн л илрэл.

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Гэвч улс төрийн уур амьсгал амаргүй байна.  Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж, улс төрийн намыг татан буулгахаар гомдлоо Дээд шүүхэд мэдүүлэв.  МАН-аас ч мэдэгдэл гаргаад байна.  Хуульч хүний хувьд энэ процессыг хэрхэн дүгнэж байна вэ.

-Энэ бол одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн албаны бүрэн эрхээ хэтрүүлж, Үндсэн хуулийг зөрчиж, өөрт бүрэн эрхээр олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргаж, улмаар Улсын дээд шүүхийн бие даасан байдалд халдсан зүй бус үйлдэл гэж харж байна. Ер нь бол энэ үйлдлийнх нь улмаас түүнийг огцруулах асуудлыг авч үзэх ёстой. Улсын дээд шүүх ийм хууль бус үйлдэлд тулгуурлан аливаа ажиллагаа явуулах хууль зүйн боломжгүй гэж бодож байна. Тиймээс хууль ёс, Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын үйлдэлд таарсан, хууль ёсны хариуг нь өгөх байх гэж найдаж байна. Ер нь Ерөнхийлөгч Дээд шүүхэд хандсанаар огцрох болзлоо хангачихлаа.  Энэ хүн ингээд аргаа бараад, монгол төрийг ч самрахад бэлэн ааш гаргаж байгаагаас нь харахад өөрийнх нь Тамгын газрын дарга асан З.Энхболдод тэрээр хэт итгэж яваад хууртагдсан бололтой олны яриад байгаа нь үнэн юм байна гэж бодогдох болсон шүү.

Үндсэн хуулиа уландаа гишгэсэн Ерөнхийлөгчийн үйлдэлд хууль ёсны хариуг нь өгөх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.28 ЛХАГВА № 85 (6562)

Т.БАТСАЙХАН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа