Бидэнтэй нэгд

Улс төр

Энд ч Нямбаатар, тэнд ч Нямбаатар…

Нийтэлсэн

“Орхон” их сургуульд багш, МӨХ-нд өмгөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хуулийн зөвлөх, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, тус дүүргийн ИТХ-ын даргаар ажилласан Х.Нямбаатар 2016 онд УИХ-ын гишүүн болов. Энэ бүрэн эрхийнхээ сүүлийн нэг жилд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллажээ.

Тэрбээр 2020 оны УИХ-ын дахин нэр дэвшээд сонгогдлоо. Тэгээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн хоёр дахь Засгийн газрынх нь ХЗДХ-ийн сайдаар томилогдов.

Улмаар 2021 оны нэгдүгээр сарын сүүлчээр У.Хүрэлсүх огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоход ХЗДХ-ийн сайдаар улирч үлдэв.

Х.Нямбаатарын ажлын “маршрут”-ыг товчилбол энэ. Өгссөөр яваад өнөөг хүрчээ.

Тэр бол эхний бүрэн эрхийнхээ үед “шударга тав” гэгдсэн таван гишүүний нэг болж явсан. Энэ үедээ гайгүй сайн популист болсон. Үүнээс гадна Зөрчлийн хуулиас Үндсэн хуулийн өөрчлөлт хүртэлх бүхий л хуульд гарч бие оролцсон. Тэгэхдээ голлож шүү. Тэр аагаараа хамаагүй ярьж хэлж байж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид “…Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү” гэж загнуулж байлаа. Ц.Нямдорж үүнийг амь биеийн үхэлтэй холбоотой хэлээгүй нь лавтай. Дээр хэлсэн “поп”-той нь холбоотой байх л даа. Тийм л учраас АН-ын харьяат ангийн нэг нөхөр нь түүнд “төлгөн коммунист” гэдэг хоч хайрлаж байв шүү.

Мань эр бас “олз”-ны дэргэдүүр зүгээр өнгөрөхгүй. Гишүүдийн жишгээр ЖДҮ хусчихсан. Баримттайгаа, яриа хөөрөөтэйгээ байдаг. Улайхгүй байсаар дуулианы ард гарсан зүрхтэй эр.

Гэхдээ Х.Нямбаатарыг магтъя гэвэл тэр шүгэл үлээдэг байсан. Хэдийгээр өөрөө нотлоогүй ч телевизийн ярилцлагад орж, дансандаа тэрбум төгрөгтэй шүүгчийн тухай ярьсан. Өөр олон сэдэв бий л дээ.

Тэр одоо улам том сэдвүүдээр ярьдаг болсон. УИХ-аар орж байгаа олонх хуульд ХЗДХ-ийн сайдын хувьд оролцоно. Сүүлд Шүүхийн тухай хуулийг дээр доороо оролцож байж хамгаалж гарна лээ.  Бас тэр Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн даргаар томилогдоод ажиллаж байна. Албан ёсоор Х.Нямбаатар нь Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн дарга юм.

“Рио Тинто”-г төлөөлж Монголдоо ирсэн Б.Болд нартай хоёр ч удаа уулзаж, хэлэлцлээ. Одоогоор яг тодорхой шийдэлд хүрсэн юм бол байхгүй.  Гэвч ард түмэн энэ ажлын хэсэгт найдлага тавьж, горьдлого тээгээд л харж байна. Х.Нямбаатар өөрөө ч бас тийм л байдалтай байгаа дуулддаг.

Дээрээс нь ХЗДХ-ийн сайдын хувьд Архивын ерөнхий газар, ГИХГ, Оюуны өмчийн газар, УБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ШШҮХ, нэмээд ДХИС, ТТАХНЭ, Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, “Цагаан шонхор” ТӨҮГ, “Монгол тамга” ТӨҮГ-ыг хариуцна. Энэ байгууллагуудынх нь заримд цар тахлын халдвар илрээд хэцүүдсэн. Бас хил дээр цэрэг амиа алддаг явдал байсгээд л гардаг болов. Тасрахгүй байна. Х.Нямбаатар ийм л их ажилтай хүн.

Тэгтэл “…Будаач гэхээр сахлаа будав” гэдэг шиг Х.Нямбаатар хэд хоногийн өмнө хотын хөдөлгөөнийг зохицуулагч болоод гарч ирэв. Хоёр дахь хөл хорионы Төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах ажлын хэсгийн ахлагчаар Х.Нямбаатарыг томилчихжээ. Тэрбээр хэвлэлийн хурал зарлаж, өөрөө зарлагч хийгээд сүйд. Ерөнхий сайд нь уу, Шадар сайд нь уу, хэн нэг нь Х.Нямбаатарыг энэ хөл хорионы үеэр QR код олгодог ажлын хэсгийн дарга болгочихсон. Энэ нь ч яахав, төрийн томилгоо гэж тайлбарлах биз.

Гэвч энэ “томилгоо” их шог үзэгдлээ. ХЗДХ-ийн сайд хүн ингээд хотын замын хөдөлгөөн зохицуулаад сууж байж болох уу. Үүнийг хариуцсан Нийслэлийн онцгой комисс /НОК/ гээд том бүтэц ажиллаж байна шүү дээ. Өмнөхөө яая гэсэн хүнээр өрөөлийн ажлыг хийлгээд байх нь зөв хуваарилалт мөн үү. Заавал сайд хүн энэ ажлын хэсгийг даргалах ёстой юм бол Зам, тээврийн сайд Л.Халтар хаачсан бэ.

“Сум”-тай хүмүүс мэднэ дээ. Ямар ч суманд юм болгонд оролцоод явдаг хүн байдаг. Суманд болж байгаа урлаг уран сайхнаас эхлээд төрийн хэрэг, тэр ч байтугай оршуулга хүртэл таслалгүй оролцдог хүн байдаг даа. Х.Нямбаатар сайдыг тийм л болгож байгаа юм.

Энэ хүн дээр хэлсэнчлэн хийх ажил ихтэй. Оюутолгойн гэрээ юу болсон, Т.Чимгээг суллах яасан ийсэн, цэрэг амиа алдсан нь юунаас болчихсон гээд анхаарч тогтох ажил нь ар араасаа оочертой баймаар юм.

Ер нь Х.Нямбаатар сайд хөл хорионы энэ үеэр тийм их завтай байгаа бол Оюутолгойн гэрээг бүтнээр нь нэг сайн уншчих хэрэгтэй. “…Оюутолгойн олон хуудас энэ гэрээг олж уншсан хэн ч байхгүй, уншаад ч ойлгох мэргэжлийн хүн бараг үгүй” гээд л Баабар загнаад хэдэн жил боллоо. “…Би уншчихсан шүү” гээд гарч ирээд сайхан хэрэлд л дээ. “Рио Тинто”-гийнхонтой ярихад ч амар шүү дээ. Яагаад гэвэл Х.Нямбаатар маш чухал асуудлаар улсын хувь заяаг шийдэх үүрэг хүлээсэн. Бидэнд Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр дахиж “Рио Тинто”-тай хэлэлцээрийн ширээний ард сууж боломж олдох уу. Үгүй л болов уу даа. Тэгэхээр ганц боломж нь энэ юм шүү!!!

Ингэхээр л Х.Нямбаатарыг тойроод яривал ажил нь ихдээд, томдоод байгаа ч юм шиг болчихоод байгаа юм. Гэтэл засаг төрийн ямар л ажил гарна, түүнд Х.Нямбаатар хавчуулагдчихсан тууж явдаг. Энд ч Х.Нямбаатар, тэнд ч Х.Нямбаатар л ажлын хэсэг ахлаад, багтаад явж байх ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.29 ПҮРЭВ № 86 (6563)

Б.ДАМДИН-ОЧИР

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа