Бидэнтэй нэгд

Covid-19

Монголд 2020 оны аравдугаар сард 5,000 хүнд судалгаа хийхэд 1.2 хувьд нь КОВИД-ийн эсрэг биет үүссэн байжээ

Нийтэлсэн

АШУҮИС-ийн Био анагаах ухааны сургуулийн Бичил амь, халдварын сэргийлэлт хяналтын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор Ч.Баттогтох ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “КОВИД-19-ийн халдвар дэлхийн хэмжээний цар тахал болсонтой холбоотойгоор улс орнууд судалгаа шинжилгээний ажлыг өргөнөөр эхлүүлсэн. ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүс буюу манай улс хамрагддаг бүсээс улс орнуудад судалгаа хийхийг уриалсан. Ингээд судалгааны үлгэрчилсэн протокол гаргасан. Энэ дагуу нь улс орнууд судалгаа хийгээд явж байгаа. Манай улсын ЭМЯ эдгээр судалгаануудад бүгдэд нь оролцож явна гэдэг саналаа гаргасан бөгөөд эхний ээлжид ойрын хавьтагчийн судалгаа, хүн амын насны бүлэгт суурилсан халдварын тархалтын эрчмийн судалгааны чиглэл дэмжигдсэн.

Ингээд ДЭМБ-ын санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр 2020 оны аравдугаар сарын 15-наас судалгааны ажлыг эхлүүлээд явж байна. Судалгааны загварын хувьд нэг хүнийг жил орчим дагаж судлах загвараар хийгдэж, хоёр хот, найман аймгийн 5,000 оршин суугчийг хамруулж байгаа. Судалгаанд оролцогчдыг нас, насны бүлгээс сонгож авсан. Судалгааны ажил 2021 оны арваннэгдүгээр сард дуусна.

Судалгаанд оролцогчдоос гурван сарын зайтай хоёр удаа ийлдэс/цус/ цуглуулаад, асуумж аваад явж байна. Одоогийн байдлаарх үр дүнгээс харвал,

  • 2020 оны аравдугаар сарын 15-30-нд найман аймгийн 2,300 оршин суугчаас цуглуулсан цус болон нийслэлд дотоодын халдвар бүртгэгдсэнтэй зэрэгцээд цуглуулж эхэлсэн цус гээд нийт 5,000 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд маш бага хувьд нь буюу 1.2 хувьд КОВИД-19-ийн эсрэг бие үүссэн байсан. Эсрэг бие үүссэн хэсэг нь насны бүлэг болон орон нутагт ялгаагүй тархалттай харагдаж байгаа. 
  • Дараагийн сорьцыг орон нутагт 2021 оны нэгдүгээр сарын 15-наас, Улаанбаатарт хоёрдугаар сарын 15-наас цуглуулж эхэлсэн. Ингээд шинжилж үзэхэд халдварын тохиолдол нэмэгдэж 1.4 орчим хувь болсон байсан. Хоёр дахь удаагаа цуглуулсан энэ сорьц дээрээс харвал, 30-39 насныхан түлхүү өвчилсөн байгаа.

Судалгаа цааш үргэлжлээд 5,000 хүнээсээ дахин хоёр удаа сорьц авч судална. Бидний хүн амын дундаас илрүүлсэн эдгээр тохиолдолд эмнэлэгт хандсан гэхээсээ илүү бүдэг, балархай шинж тэмдэгтэй халдварын тархалт хүн амын дунд маш бага хэмжээгээр эргэлдэж байсныг харуулж байгаа. Тухайн үед эрт хариу арга хэмжээ авч хөл хорио тогтоосон нь хүн амын дунд халдвар тархах эрсдлээс сэргийлж чадсан гэсэн үр дүнд хүрч байна.

Дотоодын халдвар батлагдахаас өмнө цуглуулсан сорьцуудад маш бага хэмжээтэй эсрэг бие илэрч байгаа бөгөөд 2020 оны эрт үеийн эсвэл 2019 оны сүүл үеийн халдвар байхыг үгүйсгэхгүй.

Энэ судалгааны үр дүнд эмнэл зүйн шинж тэмдэггүй, бүдэг балархай шинж тэмдэгтэй явж байгаа халдваруудыг илрүүлж гаргаж ирнэ. Ингэхдээ насны бүлгээр гаргаж ирнэ. Бид 10 насны бүлгээр судалгааг хийж байгаа бөгөөд хүүхдүүдээс эхлээд өндөр настнууд гээд Монгол Улсын хүн амыг төлөөлөхүйц төлөөллийг багтаасан.

Мөн өвчлөл нас баралтын харьцааг гаргаж ирнэ.

Бас нэг хүлээлттэй үр дүн бол эсрэг биеийн титр гурван сар тутамд хэрхэн өөрчлөгдөхийг жилийн хугацаанд хянах юм.

Одоо гурав дахь удаагийн сорьц цуглуулалтын үеэр вакцин ороод ирж байгаа учраас дархлаажуулалтаар үүссэн эсрэг биеийг ялгаж оношлох илүү нарийвчилсан шилжилгээг хийх шаардлага тулгарна” гэдгийг хэллээ.

CRI Монгол радио10 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио10 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио10 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио10 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио10 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм10 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий10 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг10 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий10 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий10 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр10 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр10 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент10 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ