Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Виртуал хөрөнгийн үйл ажиллагаанаас хохирсон иргэд хариуцлагаа өөрсдөө хүлээнэ

Нийтэлсэн

Блокчейн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд хүчээ авч уламжлалт санхүүгийн систем хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид төвлөрсөн бус, дундын зуучлагчгүй, зардал багатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломжтой болсон.

Гэвч нөгөө талаар энэхүү давуу талууд нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг асар их хэмжээгээр нэмэгдүүлдгийг санах нь зүйтэй гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэж байна.

Учир нь, олон улсын Засгийн газар, төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой хэд, хэдэн төрлийн зохицуулалтыг хийж байгаагийн нэг нь иргэд, олон нийтэд зориулан гаргасан мэдэгдэл, сэрэмжлүүлэг, анхааруулга юм.

Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Европын холбооны Үнэт цаас, зах зээлийн газраас “Криптовалютууд нь өндөр эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй, залилан мэхлэх гэмт хэрэгт өргөнөөр ашиглагддаг бөгөөд худалдан авах, хөрөнгө оруулах тохиолдолд хэрэглэгч алдагдлаа бүрэн бие даан хариуцна. Ихэнх виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бүртгэл, зохицуулалтгүй хэвээрээ тул санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдэд хамгаалалт, баталгаа олгох боломжгүй” хэмээн мэдээлжээ.

Европын холбоо нь энэ чиглэлээр бие даасан зохицуулалтын хуулийг боловсруулан батлуулах шатанд яваа бөгөөд дээрх мэдэгдэлдээ хууль хэрэгжиж эхлээгүй тул үүнд тусгагдсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хэрэгжиж эхлэх болоогүй талаар анхааруулжээ.

Түүнчлэн, гадаад худалдаа болон санхүүгийн үйлчилгээгээр азийн улс орнууд дундаа дээгүүр бичигдэх БНСУ-ын Санхүүгийн байгууллагаас ард иргэдэд виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тасралтгүй хүргүүлсээр байна.

Мөн энэхүү үйл ажиллагаанаас хохирсон этгээдүүдийн мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан байна.

Иймд, виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо анхаарал болгоомжтой хандаж өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс иргэн Та өөрийгөө болон бусдыгаа хамгаалаарай. Хэрэв ямар нэг хохирол учирсан тохиолдолд иргэд бие даан хариуцлага хүлээхийг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулж байна гэлээ.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ