Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Сүга Ёшихидэ: Японы хүн амын эрүүл мэнд олимпоос чухал

Нийтэлсэн

Халдварын тархалтаас үүдэн “Токиогийн олимп-2020” энэ жилийн долдугаар сарын 23-ныг хүртэл нэг жилээр хойшилсон. Олон нийтийн санал асуулгаар Японы иргэдийн 60 хувь нь олимпийг цуцлах саналтай байна гэсэн дүн гарчээ. Тэгвэл Японы Ерөнхий сайд Сүга олимпийг  нэгдүгээрт тавиагүй хэмээн даваа гаригт мэдэгдлээ. Тодруулбал, парламентын чуулганы үеэр “COVID-19 халдварын тархалт огцом өсвөл олимпийг зохион байгуулах уу” гэж асуухад Сүга Ёшихидэ “Би хэзээ ч олимпийг нэгт тавиагүй. Харин Японы хүн амын эрүүл мэндийг хамгаалж, амьдралыг  аврах нь миний нэн тэргүүний зорилт юм. Хамгийн эхэнд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ёстой” хэмээн хариулжээ. Мөн олимпийг цуцлахыг шаардсан цахим хөдөлгөөн өрнөж, тав хоногийн дотор 300 гаруй мянган хүн нэгдсэн байна.

Гэхдээ олимпийг хугацаанд нь зохион байгуулахын тулд Токио хот тавдугаар сарыг дуустал онц байдал зарлаад байгаа юм. Олимпийг аюулгүй байлгах үүднээс гадаадын үзэгчдийг хориглож, халдвараас сэргийлэх тусгайлсан гарын авлагыг өнгөрсөн сард гаргасан юм. Тус улсад бусад оронтой харьцуулахад вакцинжуулалтын явц тун бага байна.

Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Томас Бах энэ сарын дундуур Японд айлчлахаар төлөвлөж байсан ч зургадугаар  сар болгон хойшлуулжээ.  Учир нь “Токиогийн олимп-2020”-ийн  ерөнхийлөгч Сейко Хашимото онц байдлын үеэр Бах Японд айлчлах хэцүү хэмээн мэдэгдсэн юм. Энэ жилийн олимп долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.11 МЯГМАР № 95 (6572)

CGTN мэдээ11 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ