Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Палестины Хамас бүлэглэл пуужин харвасны хариуд Израйлийн арми агаарын цохилт өглөө

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд Йерусалем хотын зарим хэсгээс палестинчуудыг нүүлгэн шилжүүлж, оронд нь жүүд иргэдийг суурьшуулах болсонтой холбоотой маргаан зөрчил ширүүсч байна.

Өчигдөр Палестины газар нутаг болох Газын зурвасаас Хамас зэвсэгт бүлэглэл Израйлийн тал руу пуужин харваж, хариуд нь Израйлийн арми агаарын цохилт өгсөн байна.

Пуужин харвахаасаа өмнө Хамас бүлэглэл Йерусалемын Аль-Акса сүм оршдог дүүрэг болон Хуучин хотын Шэйх Жаррах дүүргээс цэрэг, цагдаагийн хүчээ гаргахыг Израйлийн талаас шаардсан юм.

Шаардлагын хариуг өгөх хугацаа дуусмагц Газын зурвасаас пуужингийн довтолгоо эхэлжээ. Нийт долоон пуужин харвасны нэгийг нь амдаж устаснаа Израйлийн арми мэдээлсэн байна.

Хариуд нь явуулсан агаарын довтолгооны улмаас Газын зурваст 20 палестин хүн алагдсаны ес нь хүүхдүүд байсныг Палестины засаг захиргаа мэдээлжээ.

Пуужин харвахаас өмнө Даваа гарагийн шөнө Израйлийн цагдаагийн хүч Йерусалем хотын маргаантай дүүргүүдээс палестинчуудыг хөөж гаргах ажиллагааг зохион байгуулсан юм.

Энэ мөргөлдөөний үеэр 500 гаруй палестин хүн, Израйлийн 21 цагдаагийн албан хаагч бэртэж, гэмтсэн байна.

Израйль, Палестины булаацалдаж буй Йерусалем хотын хэсэгт ислам болон иудейн шашны аль альных нь шүтээн, ариун газрууд байрладаг.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Йерусалемд үүссэн нөхцөл байдлыг хаалттай хэлэлцэж, талуудыг эвлэрүүлэх санал боловсруулж байгаа гэсэн мэдээлэл ирээд байна.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху “Израйль улс Йерусалемын ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулах ямар ч экстремист үйлдлийг тэвчихгүй. Бид хууль дүрмийг хүчээр сахиулах болно” гэж мэдэгджээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хурцадмал байдлыг сулруулах алхам хийхийг талуудад уриалсан байна.

Палестинчуудыг төрөлх орон гэрээс нь хүчээр нүүлгэх арга хэмжээ авч буй Израйль улсын бодлогыг дэлхийн улс орнууд шүүмжилж байгаа. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын хүний эрхийн байгууллага уг үйлдлийг “дайны гэмт хэрэг”-т тооцох боломжтойг Израйлийн талд анхааруулжээ.

Хуучин хотыг багтаадаг Йерусалын зүүн хэсэг Палестины засаг захиргаанд харьяалагддаг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хэсэгт Израйлийн засгийн газар жүүд иргэдийг суурьшуулах ажиллагааг идэвхтэй явуулж байгаа юм.

Израйлийн хуулиар тус улсыг байгуулагдахаас өмнө буюу 1948 оноос өмнө Йерусалемд үл хөдлөх хөрөнгөтэй байснаа баталж чадсан жүүд хүн бүр хөрөнгөө буцаан авах эрхтэй байдаг.

Эх сурвалж: The Guardian

CRI Монгол радио7 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио7 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 долоо хоног өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 долоо хоног өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 долоо хоног өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 долоо хоног өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 долоо хоног өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 долоо хоног өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 долоо хоног өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио1 долоо хоног өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 долоо хоног өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 долоо хоног өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа