Нийгэм
Улаанбаатарт 478, орон нутагт 106, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж, есөн хүн нас баржээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминКоронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 7,703 шинжилгээ хийх явцад 585 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 47,033 болж байгаа. 585 тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд
478 нь Улаанбаатар хотод
106 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 1,548 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 37,281 боллоо. Халдварын улмаас 4,525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
Хөнгөн – 2,444
Хүндэвтэр – 1,451
Хүнд – 514
Маш хүнд – 116 хүн байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 4,349 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.
Өнгөрсөн хоногт 64-91 насны есөн хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэлээ.