Бидэнтэй нэгд

Эдийн засаг

ШӨХТГ-ын даргын “обьект” нь махны үнэ биш, зах нь болж таарав уу

Нийтэлсэн

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ махны үнэтэй дайн зарлаад багагүй хугацааг өнгөрөөлөө. Түүний цахим хуудсуудаас ийм дүгнэлт хийж болно.

Үе үе Улаанбаатарын махны захуудын нэг “Хүчит шонхор”-т очиж үнийг нь буулгалаа гэдэг байв. Одоо өөр зүйл постолдог болов.

Өөрөөр хэлбэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ эхлээд махны үнэ ярьдаг байв. Сүүлдээ “Хүчит шонхор” захын тухай “ярьдаг” болов.

Ер нь бол махны үнийн тухайд асуудал ихтэй л дээ. Хотынхон хямдхан мах идье гэдэг. Малчид дөнгүүрхэн үнээр малын махаа зарчихмаар байдаг.

Мэдээж хэрэг, малчид өөрсдөө хэрэглэгчдийн гар дээр шууд аваачих боломжгүй. Тиймээс махны зах, энэ төрлийн бизнес хийдэг хүмүүсээр дамждаг. Олон жил явж ирсэн тогтолцоо гэхэд болно.

Нөгөөтэйгүүр, ШӨХТГ-ын дарга махны үнийг хатуугаар тогтоох боломжгүй. Энэ нь түүний эрх мэдлээс давсан хэрэг болно. Өнөөдрийн эдийн засгийн тогтолцоо үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, төр хатуу үнэ тогтоох нь хууль бус болж таараад байгаа юм.

Харин ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ үнэхээр махны үнэд анхаарал хандуулж, хотын хэрэглэгчдэд таалагдахаар хэмжээнд хүргэе гэвэл арай өөрөөр ажиллаж болох байв. Эхлээд малчидтай уулзаж, санал бодлыг нь сонсох хэрэгтэй юм. Малчны хотонд очиж, мал маллагаа, тэжээл бууц гээд юм юмтай нь сайтар танилцаж судалбал малын махны бодит үнэ гараад л ирнэ. Тэгээд дараа нь махны худалдаачидтай санал солилцож ажиллах шаардлагатай.

Гэвч тэрбээр энэ замаар явсангүй.

“Хүчит шонхор” захыг салбартаа монополь гэж зарласан. Монополь гэдэг нь зах зээл дээрх давуу байдлыг тусгай зөвшөөрлөөр хязгаарлахыг хэлдэг.

Гэтэл Монгол Улсын иргэн хэн ч үйлдвэрлэл, үйлчилгээний зөвшөөрлийг ЗДТГ-аасаа аваад зургаан нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээг чөлөөтэй явуулж байна.

Мөн “…Махыг тусгай зөвшөөрөлтэй зардаг байх ёстой” гэв. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод махны бөөний 10 орчим цэг, худалдааны 50 гаруй төв, захууд ажилладаг “тоо” бий. “Хүчит шонхор” тэдний л нэг. Нэг үгээр хэлбэл, мах нь тусгай зөвшөөрөл, лицензээр зарагддаг бүтээгдэхүүн биш. Харин  нийслэл, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсээс зургаа, найман нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хоёр жил тутамд нэг удаа авч, жил болгон сунгалт хийлгээд явдаг. Ийм л журамтай юм байна.

Тэр бас “…Задгай талбайд мах зардаг нь буруу” гэв. Энэ тал дээр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийг нь хариуцаж харьяалж ажилладаг Шадар сайдаараа дамжуулаад Засгийн газарт нэг санал оруулбал зохино. Түүндээ Улаанбаатарын бүх захыг “битүү” болгоё гэх хэрэгтэй. “Нарантуул” захаас эхлээд бүгдийг нь битүүлье гэхгүй юу. Ингэвэл ажил хэрэг болно.

Б.Бат-Эрдэнэ хамгийн сүүлд “…ШӨХТГ-аас “Хүчит шонхор” захын 56 жин хэмжүүрийг баталгаажууллаа” гэж зарлав.

Гэтэл “Хүчит шонхор” зах нь сүүлийн 20 жил тасралтгүй Стандарт хэмжил зүйн газраар жин хэмжүүрээ баталгаажуулсаар иржээ. Угаасаа зургаан сар тутамд жин хэмжүүрээ баталгаажуулж хянуулж байх хуультай юм байна.

Б.Бат-Эрдэнэ ийм маягаар махны үнэ биш “Хүчит шонхор” захыг “обьект” болгоод удаж байна. ШӨХТГ шалгах хянах эрхтэй, зах нь шалгуулах хянуулах үүрэгтэй байдаг.

Улс амьтны ярих нь энэ бүхний цаана “улс төр” байдаг бололтой юм. Юмны нарийн ширийнийг мэдээд байдаг хүмүүсийн яриа шүү. Яагаав, “…Хүн байвал хэрэг олддог” гэж муухай үг байдаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.13 ПҮРЭВ № 97 (6574)

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа