Бидэнтэй нэгд

Нийгэм

“Эрдэнэт”-ийн орлогч захирал Д.Үүрийнтуяатай заргалдаад ялагджээ

Нийтэлсэн

“Мегатитан” компани нь  2020 оны 05 дугаар сарын 14-нд зарлагдсан Дээжийн шошго нийлүүлэх тухай ЭҮХХК/202012198 дугаартай битүүмжилсэн тендерт оролцжээ. “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн 412,425,000 төгрөгийн үнэлгээтэй өдрийн тендер сонгон шалгаруулах ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 05-ны явуулсан байна.

Тендерт “Бриджвүд”, “Мегатитан”, “Эрдэнэ-Эх”, “ЦБОН”, “Фарос-Интернэшнл”, “Эрд-Уул”, “Энхтэд” компаниуд оролцжээ. Аль ч шалгаараагүй байна.

Харин “Мегатитан” компани Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Ингэхдээ “…“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: …“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдаагүй, тухайн үнэлгээний хороонд огт яригдаагүй үндэслэлээр манай “Мегатитан” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд бие даасан зохицуулалт, захирамжлах шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргаж байна …Тендерийн техникийн тодорхойлолтод дээжийн шошгоны хэлбэрийн талаар ямар ч шаардлага тавигдаагүй байхад манай компаниас нийлүүлэх дээжийн шошгоны хэлбэр Z биш гэх үндэслэлээр техникийн шаардлага хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Манай компанийн зүгээс ЭҮХХК/202012198 тендер сонгон шалгаруулалтад хүргүүлсэн тендерийн бичиг баримтын бүрдлийн хувьд ч, техникийн шаардлагыг ч 100 хувь бүрэн хангасан гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан. ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу “Мегатитан” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцсэн байхад үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь эс үйлдэхүй гэж үзэж хууль бус эс үйлдэхүйг хариуцагч тендерийн үнэлгээний хороо гаргасан” гэжээ.

Харин Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяагийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,   “Мегатитан” ХХК-ийн “ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс “Мегатитан” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “Мегатитан” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Мегатитан” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2020/0618 шийдвэрээр “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “ “Мегатитан” ХХК-ийн нэхэмжлэлээс “Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг “Мегатитан” ХХК-ийн “ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдсэн байна.

 

Эх сурвалж: polit.mn

Б.Баяр

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа