Нийгэм
Өчигдөр ЭЕРЭГ гэж оношлогдсон өвчтөн өнөөдөр нас баржээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,524 болж байна.
Өнгөрсөн хоногт 7 хүн нас барж, ковидын шалтгаант нийт нас баралт 221 боллоо.
Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тав нь тавдугаар сарын 10-наас хойш эерэг хариу гарч, онош батлагдан, эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд өчигдөр онош батлагдсан 51 настай эмэгтэй эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь дээрдэхгүй байсаар амьсгал хураалаа.
- 94 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 61 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 72 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 15-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 51 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 17-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 84 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 14-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 81 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
- 55 настай эрэгтэй: Орхон аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
Өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд 877 хүн эдгэрч, халдвар аваад эрүүл болж эмчлүүлсэн хүний тоо улсын хэмжээнд 42721 болж бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал,
- Зөөвөрлөгдсөн – 0 (508)
- Эмнэлгээс шалтгаалах – 6 (149)
- Улаанбаатарт – 318 (43297)
- Орон нутагт – 25
Эрдэнэт – 8
Булган – 1
Сэлэнгэ – 2
Увс – 1
Завхан – 1
Говь-Алтай – 7
Өвөрхангай – 3
Дорнод – 2 гэхчлэн бүртгэгджээ.