Агентлаг
Болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминМонгол Улсад түлэгдэлт нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ түлэгдсэн байдаг аж.
Тиймээс бага насны хүүхдийг түлэгдлээс урьдчилан сэргийлэхэд, эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага, мэдлэг хандлагыг дээшлүүлэх нийгмийн анхаарлыг хандуулах зорилгоор “Хүүхдийн түлэгдэлт–Эцэг эхийн хариуцлага” аяныг улсын хэмжээнд жил бүр өрнүүлдэг юм.
Тус аяныг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасаг хамтран хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.