Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг автозамаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирна

Нийтэлсэн

Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Дорнод аймгийн Баян-Уул сумын хилийн Ульхан боомтод ажиллалаа. Монгол Улс хилийн 26 боомттой, үүний 13 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай холбогддог. Дорнод аймаг Хавирга, Эрээнцав, Ульхан, Баянхошуу, Сүмбэр гэсэн таван боомттой бөгөөд нэг нь ч хатуу хучилттай автозамгүй юм.

Ульхан боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын горимтой бөгөөд жилд дунджаар 4,000-5,000 зорчигч, 1,000 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч 18 орчим тн ачаа тээвэрлэдэг. Зорчигчдын 70 хувь нь монгол, 30 хувь нь гадаадын иргэн байна. Гаалийн салбар 2019 онд импортын гаалийн зургаан бүрдүүлэлтээр 17 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн. Цар тахлаас болж 2020 оны 03 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй тухай хилийн дугаар ангийн захирагч, хурандаа О.Баттулга танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орон. Тиймээс бид төмөр зам, автозам, агаарын замаа хөгжүүлж байж л асуудлыг шийдэх боломжтой. Нэг үгээр хэлбэл хилийн боомтуудаа эхний ээлжинд авто замаар холбох ёстой. Ингэж чадвал экспорт, импортын урсгал сайжирна. Нөгөө талаас аялал жуулчлал, ачаа тээврийн татан авалт нэмэгдэхийн хирээр нөөц боломжууд нээгдэх юм. Үүнийг даган зүүн бүсийн эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээ тэлж, иргэдийн амьжиргаа эрс сайжирна” гэдгийг тэмдэглэлээ.

Засгийн газар ОХУ-тай холбогдох Ульхан, БНХАУ-тай холбогдох Хавирга  боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй автозамаар холбох зорилт тавьж байна. Тодруулбал, ОХУ-ын Приморск, Хабаровскийн бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоинингийн болон хил залгаж буй бүс нутагт жилд 310 гаруй сая жуулчин аялж байна. Дээрх жуулчдын 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд аялах жуулчдын тоо 200 мянгад хүрч, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой юм.

Норовлин-Баян-Уул чиглэлийн 71 км, Баян-Уул-Ульхан чиглэлийн 46 км, Чойбалсан-Хавирга чиглэлийн 124.5 км замыг хатуу хучилттай болгосноор ОХУ, БНХАУ-аас ирэх зорчигч, тээврийн хэрэгслийн тоо 30-50 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл сайжирч хямд төсөр бараа, үйлчилгээний эргэлт  нэмэгдэн, бус нутагт аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил олон талаар идэвхжих юм.

Боомтуудыг автозамаар холбосноор эдийн засгийн үр ашиг гарч буй сайн жишээ бол Увс аймгийн Боршоо боомт. 1975 онд байгуулагдсан энэ боомт хоёр талын зэрэглэлтэй, байнгын ажиллагаатай. Увс аймгийн Улаангом хоттой 116 км хатуу хучилттай замаар холбогдсон боомтоор жилд дунджаар 40 мянган жуулчин нэвтэрч, улсын төсөвт 40 гаруй сая ам.долларын орлого оруулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 онд багтааж Чингис хот-Ульхан чиглэлийн замыг хатуу хучилттай болгох, боомтын цогцолбор барихад шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн болон Сангийн сайд нарт өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа