Бидэнтэй нэгд

Улс төр

С.Одонтуяа 100 саяыг авах уу, зургаан хэргийн ялд унах уу

Нийтэлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит “дайсан”-аар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нөхөр Г.Өлзийбүрэн нар тодорлоо.

“…Тэд вакцинжуулалтыг улстөржүүлсэн” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэв.

Тэрбээр 2021 оны тавдугаар сарын 10-нд Засгийн газрынхаа 100 хоногийн хэвлэлийн бага хурал дээр “…Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаад яахав гэж бодож би тухайн үед дуугүй л явсан. Энэ дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Мөн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас өнөөдөр хэлчих нь зүйтэй байх. Би энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, гаалиар ийм бараа орж ирэх, ирэхгүйг шийддэг. Эсвэл хэн нэгэн хүн хууль хяналтын байгууллагатай холбогдож, Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд нийцэхгүй” гэсэн юм.

Энэ мэдээлэл цацагдсаны дараа УИХ-ын дэд дарга С.Одонтуяа цахим хуудсаараа дамжуулан “…Дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийхдээ сэтгүүлчдэд тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр вакцины татан авалтыг гацаасан хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэж намайг хэлсэн. Мөн манай нөхрийг дурдсан. Манай нөхөр төрийн дээд албан тушаал хашдаг хүн биш. Миний хувьд энэ вакцины асуудалд нөлөөлөх боломжгүй. Энэ бол цэвэр Засгийн газрын ажил. Би вакцины талаар чуулган дээр төсөв батлахаас нь эхлээд вакциныхаа мөнгийг төсөвт суулгаач ээ. Ингэвэл найдвартай шүү. Хурдан ирдэг юм шүү гэдгийг маш олон удаа хэлсэн. Дээрээс нь иргэдийг вакциныг сонголттой хийлгээч ээ гэдэг зүйлийг хэлсэн. Шүүмжилсний төлөө намайг үндэслэлгүй гүтгэж байна. Би хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Засгийн газрын хариуцлагыг хувь хүн, сөрөг хүчин рүү чихэж байгаад харамсч байна” гэж мэдэгдэл хийсэн юм.

Улмаар 2021 оны тавдугаар сарын 21-нд хэвлэлийн бага хурал зарлаж “Би Хан-Уул дүүргийн Иргэний шүүхэд гомдол гаргасан. Нэр төрөө сэргээлгэнэ. Шүүхээр хэнийг ч гэм буруутай гэдгийг нь эцэслээгүй байхад Ерөнхий сайдын амнаас сөрөг хүчнийхээ, тэр дундаа УИХ-ын дэд дарга хүний нэр хүндэд халдах нь байж боломгүй явдал.  Тиймээс би нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, хариуцагчийг уучлал гуйх, мэдээлэл тараасан арга хэлбэрээрээ залруулга хийхийг шаардсан. Мөн Ерөнхий сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгийг цар тахлын үеэр орон гэргүй болсон өрх толгойлсон ээжүүдэд өгнө” гэв.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дуугүй суугаагүй байна. С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нартай холбоотой долоон асуудлыг шалгуулахаар АТГ зэрэг хуулийн байгууллагуудад ханджээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр дараах асуудлуудыг шалгуулах хүсэлтийг гаргажээ.


№1: Хууль бусаар вакцины бизнес хийхийг оролдсон гэх…

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь цар тахлын эсрэг вакциныг хууль бусаар оруулж ирэх, худалдаалах зорилгоор аливаа хуулийн этгээд, иргэн С нарын хувь хүмүүстэй яриа хэлэлцээр хийсэн эсэх болон УИХ-ын дэд дарга С.Одонтуяа вакцинтай холбоотойгоор байр суурь илэрхийлж байсан талаар шалгуулах.

 

№2: Өмгөөлөгч Б.Баасанцогтоор дамжуулж шүүгч нарт авлига өгсөн гэх…

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь өмгөөлөгч Б.Баасанцогттой хамтарч, түүгээр дамжуулж “Ариг” банк болон “Улаанбаатар импекс” компанид давуу байдал олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Э, М нарын шүүгч нар, тэдний ойрын хамаарал бүхий хүмүүст авлига, хээл хахууль өгсөн эсэх талаар шалгуулах.

 

№3: Гаалийн байцаагч нарт нөлөөлж хууль бусаар татваргүй бараа оруулж ирсэн гэх…

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын байцаагч нарт нөлөөлж, А хоршооны гаалийн зөрчил бүхий 801 хайрцаг барааг улсын хилээр татваргүй болон хуурамч материал бүрдүүлж оруулж ирсэн талаар шалгуулах.

 

№4: Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор лицензийг хууль бусаар эзэмшсэн гэх…

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байдаг МВ компанийн Х нэртэй газрын тосны  лиценз дээр бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор албан тушаалын болоод улс төрд нөлөө бүхий байдлаараа өөрсөддөө давуу байдал олгож уг газрын тосны талбай болон бусад ашигт малтмалын лицензийг хууль бусаар эзэмшилдээ авсан эсэхийг шалгуулах.

 

№5: “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компаниуд болон ТӨҮГ-уудын худалдан авалтад нь нөлөөлж бараа материал “шахдаг” гэх…

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар нь албан тушаалын болоод улс төрийн нөлөө бүхий байдлаа ашиглаж, “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компаниуд болон ТӨҮГ-уудын худалдан авалтад нь нөлөөлж бараа материал “шахах” зэргээр оролцсон, мөн тэдгээр компани, удирдлагуудаас нь төрсөн хүү Үнэнбүрэнгийнхээ болон өөрийнхөө дансаар хувьдаа мөнгө авсан болон бусад асуудлыг шалгуулах.

 

№6: Дүүргүүдийн тендерүүдийг хамаарал бүхий этгээдүүддээ авч өгсөн гэх…

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нь Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хадам ээж Ц гэх мэтийн өөрийн ойр дотнын, хамаарал бүхий этгээдүүдэд дүүргүүдэд хийгдэх ажлын нэр бүхий тендерүүдийг авч өгсөн. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, материал худалдаж авах хууль журам, худалдан авах ажиллагааг зөрчиж давуу байдлаар барилгын болон бусад нэр бүхий тендерүүдийг авсан эсэхийг шалгуулах хүсэлтийг гаргасан байна.


Ер нь бол энэ асуудал аль аль талаасаа шүүхээр шийдэгдэхээр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шалгуулах хүсэлтэд дурдагдсан албан тушаал, улс төр дэх нөлөөгөө ашиглаж гаалийн байцаагч нарт нөлөөлсөн, өмгөөлөгч Б.Баасанцогттой хамтарч “Ариг” банкны асууддалд холбогдож, шүүгч нарт хахууль авч өгсөн гэх асуудлууд нь аль хэдийнээс яригдаж л байжээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож байхдаа ч УИХ-ын чуулган дээр нэр дурдалгүйгээр С.Одонтуяад хэлж, анхааруулж байжээ.

Өөрөөр хэлбэл, С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нартай холбогддог асуудлууд өнөөдөр л ил болж буй юм биш. Хөшигний ард удаан бугшсан. Тэдгээрийн нэгийг Ерөнхий сайд задалсан. Харин С.Одонтуяа нар түүнээс мөнгө нэхэж, “дайн” эхлүүллээ.

Одоо хэрэг асуудлуудыг АТГ болоод хууль хяналтын бусад байгууллага шалгана. Тэгээд шүүх шийднэ. Дашрамд дурдахад Ерөнхий сайдын хуулийн байгууллагад өгсөн хүсэлтэд маш ноцтой нотлох баримт, мэдээллүүд багтжээ. Тэгэхээр С.Одонтуяа 100 саяыг авах уу, зургаан хэргийн ялд унах уу гэдэг удахгүй шийдэгдэнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.24 ДАВАА № 105 (6582)

CGTN мэдээ3 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр8 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр11 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент11 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий11 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм11 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр11 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ1 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн