Бидэнтэй нэгд

Нийгэм

Ц.Батбаяр: 1990 оноос хойш Монгол Улс бие даасан гадаад бодлого явуулж байгаа нь XX, XXI зууны түүхэнд гарсан маш том дэвшил

Нийтэлсэн

Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүхч Ц.Бат­баяр, физикч, математикч Ж.Даваасамбуу, геологи-уул уурхайн инженер Ц.Нанзад, биологич Ж.Норовсүрэн, зоо-инженер Н.Тогтохбаяр нарын таван эрдэмтэнд “Академич” хэргэм хүртээсэн. Тэдгээр эрдэмтний нэг, эрдмийн дээд цолоо өлгийдөн аваад удаагүй Түүхийн шинжлэх ухааны доктор, академич Ц.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр өдгөө түүх, археологийн салбарт ажиллаж байгаа тав дахь академич болж байна.


 

-Сайн байна уу. Таныг академич болсонд баяр хүргэе. Түүхийн салбараасаа та хэд дэх академич нь болов. Академич бол шинжлэх ухааны салбарт дорвитой бүтээл туурвиж, нээлт хийж, шинжлэх ухааны аль нэг тодорхой чиглэлийг тэргүүлэгч эрдэмтэнд олгодог цол хэргэм шүү дээ?

-Их баярлалаа. ШУА-ийг байгуулах тухай Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлиг 1961 оны тавдугаар сарын 16-ны өдөр гарч байсан тэр түүхэн өдрийн ойг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Академичийн жуух батламжаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлээж авсандаа тун их баяртай байна. Шинжлэх ухааны академи нь 58 гишүүнтэй байсан, бидний таван хүн сая сонгогдож ШУА нийт 63 гишүүнтэй болж байна. Өмнө нь түүхийн салбарт академич Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Н.Ишжамц, Ч.Далай гээд бидний бахархан дуурайх ахмад үе маань байсан. Одоо ч түүхийн салбарт академич Ш.Бира, Ж.Болдбаатар, Д.Цэвээндорж, С.Чулуун гээд нэртэй эрдэмтэд байна. Би түүх, археологийн салбарт ажиллаж байгаа тав дахь академич болж сонгогдлоо.

-Та түүхч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Түүхийн хичээлдээ дуртай хүүхэд байв уу?

-Арван жилийн сургуульд байхаас эх түүхээ сонирхож байсан. Нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургуулийг 1975 онд төгсөөд Ленинградын Их сургуульд дорнодахинч, түүхч мэргэж­лээр суралцахаар явсан юм. Ленинградын Их сургууль бол Оросын Дорнодахины судлалын олон зуун жилийн уламжлалтай, ялангуяа Монгол-Төвөд судлал их хөгжсөн газар байлаа. Тэр сургуульд таван жил сурахдаа Дорнодахины судлал, Японы түүхээр мэргэшиж, Оросын нэрт эрдэмтэд Смолин, Березный, Зенина нараар Дорнодахин, Хятад, Японы түүхийн хичээл заалгасан. Харин Шинжлэх Ухааны Академид ажиллах болсон түүхээс гэвэл ШУА-ийн тухайн үеийн Ерөнхийлөгч Б.Ширэндэвийн томилолтоор 1976-1981 онд хуучин ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийн /одоо Санкт Петербургийн Их сургууль/ Дорнодахины факультетийг Дорнодахины судлаач, Японы түүхч мэргэжлээр онц дүнтэй төгсөж ирээд ШУА-ийн Дорнодахины судлалын хүрээлэнд 1981 оноос дадлагажигч ажилтнаар орж ажилласан юм. Дорнодахины хүрээлэнгийн тухайн үеийн удирдлага захирал академич Ш.Бира, орлогч захирал академич Н.Ишжамц, эрдэмтэн нарийн бичгийн дарга академич Ч.Далай нар авъяас чадварыг маань үнэлэн ЗХУ-д шууд аспирантурт суралцуулахаар зөвлөсөн юм. Тэдний зөвлөгөөний дагуу 1984-1987 онд Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнд орчин үеийн хятад судлалаар түүхийн ухааны доктор (PhD) зэргээ хамгаалсан.

-Та Гадаад хэргийн яаманд Газрын захирал, зөвлөх, Монгол Улсаас Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гээд албан тушаалууд хашиж байжээ. Ажлын замналаа сонирхуулбал дандаа төрийн албанд ажиллаж байв уу?

-1981 оноос ШУА-ийн системд 18 жил, Гадаад явдлын яамны системд 1999 оноос 2018 онд 20 жил ажиллаж, төрийн албанаас эргээд ШУА-даа 2019 оноос ажиллаж байна. Монгол орон ардчилал, зах зээлд шилжих шилжилтийн онц төвөгтэй үед 1990-1998 онд ШУА-ийн Дорнодахин, Олон улс судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж, судалгааны олон төслийг хэрэгжүүлж, хамтын болон нэг сэдэвт бүтээлүүд туурвисан. 1999 оноос Гадаад харилцааны яаманд Газрын даргаар шилжин ажиллаж, 1999-2000 онд ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал, 2000-2001 онд Бодлого төлөвлөлт, мэдээлэл үнэлгээний газрын дэд захирлаар ажиллаж байсан. 2003-2006 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа  ЭСЯ-нд Бээжингээс манай улсыг хавсардаг орнууд, Олон улсын байгууллагуудтай харилцах асуудлыг эрхэлсэн зөвлөхөөр томилогдон ажилласан. 2006-2009 онд ГХЯ-нд Газрын дарга, зөвлөх зэрэг ажлыг хийж байгаад 2009 оны есдүгээр сараас 2013 оны хоёрдугаар сар хүртэл Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн буюу Элчин зөвлөхөөр томилогдон ажилласан. 2015 оноос 2018 онуудад Монгол Улсаас БН Куба Улсад суугаа Элчин сайдын албыг хашжээ. Гадаад харилцааны яамны төв аппаратад 1999 оноос хойш ажиллаж байх хугацаанд яамны “тархи” болсон бодлого төлөвлөлт, зохицуулалтын ажлыг эрхлэн, Монгол Улсыг Зүүн Ази, Зүүн Хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэн орох, тухайлбал, АСЕАН-ы Бүсийн чуулга, АПЕК, ПЕКК, Түмэн бүсийн хөтөлбөр, Зүүн Хойд Азийн форум зэрэгт нэгдэн орох, тэдгээр байгууллагуудтай хамтран ажиллахад идэвх санаачилга гарган ажиллаж байлаа. Тухайлбал, 2000 онд хэвлэгдсэн яамны анхны “Гадаад бодлогын хөх ном”-ын эхийг бэлтгэх, хэвлүүлэх ажлыг зохион байгуулсан.

 

Монгол Улсын консулын болон гадаад соёлын харилцаанд шинэ алхмууд тавигдаж байна

 

-Таныг ХХ зууны Монголын түүх, гадаад харилцаа, геополитикийн судалгааг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлж сайшааж байгаа. Судалгааных нь гол ололт, амжилтуудаас сонирхъё. Монголын түүхэнд холбогдох ямар шинэ санаанууд гаргаж, түүнийгээ нотолж байв?

-20 гаруй жилийн судалгааны ажлын гол үр дүн болох “Монгол ба Их Гүрнүүд ХХ зуунд” хэмээх хоёр боть томоохон бүтээлээ, эхний ботийг 2015 онд, хоёрдахь ботийг 2020 онд хэвлүүлсэн. Тэдгээр зохиолдоо 1900-1950, 1950-2000 онуудад Их гүрнүүдээс Азийн эх газрын талаар явуулсан бодлогын өргөн дэвсгэр дээр Монгол Улсын геополитикийн орчин, дотоод, гадаад улс төрийн байдал хэрхэн хувиран өөрчлөгдөж ирсэн, ялангуяа 1924-1950, 1950-1989 оны хооронд БНМАУ-ын талаарх Зөвлөлтийн болон өмнөд хөрш Хятадын бодлогод АНУ, Их Британи, Япон  зэрэг бусад их гүрнүүдийн хүчин зүйл хэрхэн нөлөөлж ирснийг олон орны архивын материал дээр тулгуурлан задлан шинжилсэн юм. Уг бүтээлийг маань Монголын эрдэмтэд Ш. Бира, Л.Жамсран, Ж.Болдбаатар, Л.Хайсандай, АНУ-ын эрдэмтэн А.Кэмпи, К.Этвууд, Японы эрдэмтэн Т.Наками, Х. Футаки, Х.Ока, ОХУ-ын эрдэмтэн М.Гольман, В.Грайворонский, С.Рощин, Б.В.Базаров, Ю.В.Кузьмин нар өндөр үнэлсэн байдаг.

“Монгол ба их гүрнүүд ХХ зуунд” хэмээх суурь судалгааны хоёр боть нэг сэдэвт бүтээл бол ХХ зууны Монгол Улсын гадаад харилцаа, геополитикийн орчныг онцгой өвөрмөц аргаар задлан шинжилсэн томоохон туурвил болсон. Тухайн зуун жилийн олон улсын харилцааны тогтолцоо хийгээд ЗСБНХУ, Хятад, Япон, АНУ-тай харилцахдаа Монгол Улс ямар бодлого барьж, юуг эрхэмлэж байв, Зүүн Хойд Азийн олон улсын харилцааны түүхэн үйл явц ямар их нарийн түвэгтэй, зөрчил будлиантай байдгийг харуулж, Монголын тусгаар тогтнол, монголчуудын тусгаар тогтнолоо байлдан олж авсан тэмцэл зөрчлийг олон талаас нь нягтлан дүгнэхийг хичээсэн юм.  Хамгийн гол нь Монгол Улс, ОХУ, Япон, АНУ, Тайванийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй олон зуун баримт сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд шинээр оруулсан, бүхэл бүтэн нарийн нягт боловсруулсан цогц судалгаа болж чадсан гэж боддог. Энэ бүтээлийг маань ХХ зууны түүхийн судалгааны зарчмын нэгэн үе шат, Монголын гадаад харилцаа, геополитикийн орчин, бүс нутгийн олон улсын харилцааны тогтолцооны түүхийг Монгол-ЗСБНХУ-Хятад-Япон хэмээх дөрвөн хэмжээст талаас нь тайлбарласан судалгааны цоо шинэ түвшинг илтгэсэн бүтээл хэмээн мэргэжил нэгт нөхөд минь үнэлж байгаа.

-Одоо ямар судалгааны ажил дээр сууж байна вэ?

-Энэ жил Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагад элссэний 60 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойд зориулан “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн явц: эхлэл, өрнөл, төгсгөл” гэсэн товхимол дээр ажиллаж байна. БНМАУ нь НҮБ-д хууль ёсны эрхээ эдлэхийн төлөө 1946 оноос 1961 оны хооронд  хийсэн 15 жилийн хүчин чармайлтыг тодруулах асуудал өнөөдөр ч чухал хэвээр байна. Энэ нь түүхэн үүднээс төдийгүй НҮБ-ын өнөөгийн орчин үеийн үйл ажиллагааг үнэлж цэгнэх үүднээс ч ач холбогдолтой. Энэхүү судалгаанд ОХУ, АНУ, Их Британийн архивын материалууд төдийгүй, түүхэн хүмүүс Жавахарлал Неру, Ахмед Сукарно, Н.С. Хрущев, Жон Ф. Кеннеди, А.А. Громыко, Чан Кайши нарын дурсамж, хэлсэн ярьсан үг, захидал сэлтийг өргөн ашигласан. Монголын гишүүнчлэлийн асуудалд Солонгосын дайн, ЗХУ-ын “энх тайвнаар зэрэгцэн орших” бодлого, Бандунгийн бага хурал, дэлхийд колонийн систем нурж, Ази-Африкийн орнууд “гуравдагч хүч” болж НҮБ-ын тавцанд гарч ирсэн зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлснийг шинээр авч үзсэн. 1950-иад онд БНМАУ социалист орнууд, түүнчлэн Энэтхэг, Бирм, Индонез зэрэг Ази, Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоож, дэлхий дахин, бүс нутгийн энх тайвны төлөө тэмцэлд нэгдэж, гадаад ертөнцөд үүд хаалгаа нээсэн нь НҮБ-д элсэхэд даацтай түлхэц болсныг баримттай нээн харуулахыг хичээж байна.

-Монгол Улсын гадаад харилцаа, дипломат харилцааны одоогийн бодлогыг та хэрхэн дүгнэх вэ. Зөв замаараа явж байна уу?

-Дипломат үйл ажиллагаа орчин үеийн технологийн хувьсгалыг дагаад шинэчлэгдэж байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, олон нийтийн дипломат үйл ажиллагааг олон нийтийн цахим сүлжээг ашиглан хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсынхаа дипломат үйл ажиллагааг сурталчлах ажлыг санаачилга гарган хийж байна. Гадаад харилцааны яаманд 2014 оноос хойш Гадаад соёлын хамтын ажиллагааг хариуцсан газар байгуулан ажиллаж байгаа. Үүний хүрээнд гадаад сурталчилгаа хариуцсан тусгай албыг байгуулж үүгээрээ дамжуулан Монгол Улсыг сурталчлах, олон улсад эерэг дүр төрх, сэтгэгдэл төрүүлэх гэх мэт тодорхой ажлууд хийгдэж байна. Өргөмжит консул, Соёлын элч гэсэн гуншин ч бий болсон. Ингээд харахад Монгол Улсын консулын болон гадаад соёлын харилцаанд шинэ алхмууд тавигдаж байна. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улсын гадаад харилцааны яам өөрийн вебсайтыг байнга шинэчилж, твиттер, фэйсбүүкээр дамжуулан дипломат ажиллагааны тухай иргэдэд ойлголт өгөх ажлуудыг технологийн хувьсгалаас хоцрохгүйгээр хийж байна гэж хардаг.

 

Гуравдагч хөршийг уян хатан байдлаар ойлгодог, НҮБ, АСЕАН ч гуравдагч хөрш байж болно

 

-Гуравдагч хөршийн бодлогын тухайд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого маш чухал бодлого. Монгол Улс газарзүйн хувьд мөнхийн хөрш гэж ярьдаг ОХУ, БНХАУ гэх хоёр том хөрштэй, далайд гарцгүй, эх газрын асар том газар нутагтай мөртлөө цөөхөн хүн амтай орон. Энэ утгаараа бид гадаад харилцаандаа гуравдагч хөршийн бодлого гэдэг ойлголтыг 1990-ээд оноос идэвхтэй хэрэгжүүлж ирсэн. Энэ ойлголт маань 2011 оны Гадаад бодлогын үзэл баримтлалд туссан байдаг. Гуравдагч хөрш гэдэг ойлголтыг манай шууд хиллэдэг ОХУ, БНХАУ-аас гадна Монгол Улсын 1990 оноос сонгож авсан ардчилал, зах зээлийн замыг тууштай дэмждэг, мөн дэлхийн хөгжингүй эдийн засагтай орон эсвэл бүлэг орныг үзнэ гэж ойлгодог. Жишээлбэл бид гадаад бодлогын үзэл баримтлалдаа АНУ, Япон, Европын Холбоо, БНСУ, Турк, Энэтхэг зэрэг нэр зааж оруулсан байдаг. Энэ нь эдгээр орноор хязгаарлаж байгаа зүйл биш юм. Бид гуравдагч хөршийг уян хатан байдлаар ойлгодог. Жишээлбэл, НҮБ, АСЕАН ч гуравдагч хөрш байж болно. Энэ бодлого хэр амжилттай хэрэгжиж байгаа вэ гэвэл миний бодлоор амжилттай хэрэгжиж байгаа. Гэхдээ мэдээж жигд биш. Би өмнө нь хэлсэнчлэн 1990-ээд оноос хойш эхэлсэн бодлого.

1990-ээд онд бид шилжилтийн үед байхад ард­чиллын үндсэн институцууд байгуулах, чөлөөт сонгууль явуулах, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих зэрэг бэрхшээлтэй байсан. Шилжилтийн үед Монгол Улсыг дэмжих донор орнууд, хандивлагч орнуудын бүлэг гэж байгуулагдсан. АНУ-ын санаачилгаар байгуулсан энэ бүлгийг Япон улс тэргүүлж байсан. Тэгэхээр энэ бүлэг бол үүргээ маш амжилттай гүйцэтгэсэн гэж хэлж болно. Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжүүлэх, ардчиллын үндсэн институцуудыг байгуулахад их үүрэг гүйцэтгэсэн. 2000 он гарснаас хойш гуравдагч хөршийн бодлого тэр болгон жигд хэрэгжиж байгаагүй. Өөрөөр хэлбэл, зарим үедээ манай гадаад бодлогод хоёр хөрш маань давамгайлах үе байсан. Гэхдээ Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо орхиогүй. Энэ бодлогоо байнга хэрэгжүүлж байгаа.

-Монгол Улсын гадаад бодлогын түүхэнд гол сургамж, туршлага юу тохиолдож байв?

-1990 оноос өмнө манай улсын гадаад бодлого маань ЗХУ, тухайн үеийн социалист хамтын нөхөрлөлийн орнуудын гадаад бодлогын хүрээн дотор хумигдсан, бие даасан бус, зарим судлаач  Москвагаас хараат ч гэж үздэг бодлого явуулж байсан. 1990 оноос хойш Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхтэй улсын хувьд бие даасан гадаад бодлого явуулж байгаа. Энэ бол манай улсын ХХ, XXI зууны түүхэнд гарсан маш том дэвшил юм.  Бие даасан гадаад бодлогыг дагаад Монгол Улс өөрийн гадаад харилцааг тодорхойлдог учраас хаана, ямар Элчин сайдын яам байгуулах, ямар оронтой ямар түвшинд харилцах зэрэг бүх л дипломат ажиллагаагаа бие дааж явуулж байгаа. Үүнийг хамгийн том ололт гэж үзэх ёстой. Мөн Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарлаж, НҮБ-аар үүнийгээ баталгаажуулсан. Цөмийн зэвсэгтэй таван том гүрэн байдаг. Тэдгээр таван том гүрэнтэй амжилттай яриа хэлэлцээ хийж, тодорхой хэм­жээнд Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ баталгаажуулж чадсан. Өмнө нь ярьсан гуравдагч хөршийн бодлого бас байна. Энэ бол Монголын гадаад бодлого, дипломат ажиллагаанд гарсан шинэ ойлголт. Монгол Улс гадаад бодлогодоо хоёр хөрш гэх хоёрхон тулгууртай биш гуравдах тулгуур болох гуравдагч хөршийн бодлогыг шинээр бий болгож амжилтанд хүрсэн. Иймэрхүү байдлаар Монгол Улсын гадаад бод­логын амжилтуудыг хэлж болно.

 

Монгол Улсын гадаад харилцааны нэгдмэл байдлыг чангатгах бодит хэрэгцээ “нүүрлэсэн”

 

-Монгол Улсын гадаад харилцааны салбарын бодлого, үйл ажиллагааны хувьд сайжруулах зүйл юу байна вэ?

-Би 2015-2018 оны хооронд Бүгд Найрамдах Куба Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад ирсэн. Куба улсыг жишээ болгож харахад гадаад бодлого нэгдсэн, нэгдмэл байх ёстой. Манай улсад нэгдсэн байдлыг сахиулж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл УИХ 76 гишүүнтэй, эдгээр гишүүд гадаадад айлчлал хийхдээ бүгд өөр өөр зүйл ярьдаг. Мөн аймгийн дарга нар хүртэл гадаад харилцаатай болсон гэх зүйлүүд хүртэл гарч байгаа.  Гадаад харилцааны яамнаас Монгол Улсын гадаад харилцааны нэгдсэн байдлыг хангуулахын тулд олон арга хэмжээ авч байгаа. УИХ-аас тогтоол гаргуулсан, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороогоор энэ асуудлыг үргэлж хэлэлцүүлдэг. Гэхдээ бодит байдал дээр гадаад бодлогын нэгдсэн байдлыг хангуулж чадахгүй байна. Тэгэхээр гадаад харилцааны нэгдсэн байдлыг хангахын тулд хуульчлах ч юм уу, тодорхой арга хэмжээ авахгүй бол болохгүй гэсэн байдал харагдаж байгаа.

Жишээлбэл, БНКУ-д бол тэнд сууж байгаа элчин сайд Кубын аль нэг яамны сайдтай уулзахын тулд Кубын гадаад харилцааны яамаар дамжуулж ноот өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, шууд тэр яам руу хандаад уулзаж чадахгүй. Гэтэл манай улсад сууж байгаа гадаадын элчин сайд шууд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, салбарын яам руу ханддаг. Тэд гадаад харилцааны яамтай ярихгүйгээр шууд уулздаг. Дараа нь тэр салбарын яамд уулзсан тэмдэглэлээ ГХЯ-ндаа өгдөггүй гэх мэт жишээтэй. Иймэрхүү зүйлс Монгол Улсад маш их гарч байгаа. Үүнээс Монгол Улсын гадаад харилцааг нэгдмэл явуулдаг байх талаар хатуу чанга арга хэмжээ авахгүй бол болохгүй бодит байдал харагдаж байгаа юм.

-Таны бодлоор шинжлэх ухааны салбарт, ялангуяа түүхийн салбарт хамгийн түрүүнд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Салбарынхаа хөгжлийг бас товч дүгнэж хэлнэ үү?

-Эдүгээ бидний өмнө Монголын түүхийн судалгаа, сургалтын үндсэн агуулгыг Өрнө, Дорнын хөгжингүй орнуудын түүхийн судалгаа, сургалтад гарч байгаа онол, арга зүйн чиг хандлагатай уялдуулан, шинэчлэн өөрчилж олон улсын жишигт хүргэх зорилт тавигдаж байна. Монголын түүхийг бүхэлд нь дан ганц марксист буюу формацийн онолын үүднээс үзэж, “БНМАУ-ын түүх” нэг боть, гурван боть бичиж ирсэн өрөөсгөл байдлаа эргэн харж, А.Тойнби нарын соёл иргэншлийн онол, О.Латтимор нарын “Өвөр Азийн нүүдлийн нийгмийн түүх” зэрэг онолын үнэт зүйл, уялдаа холбоог тооцож, тэдний дундаас онол-арга зүйн шинэ хандлагыг бий болгож, Монголын түүхийн сургалт судалгаанд нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна. Манай дунд, залуу насны түүхчид олон шинэ бүтээл гаргаж байна. Гэвч Монголын түүхийн салбарт дутуу мөчид судлагдсан, арга зүйн хувьд эргэж харах түүхийн олон асуудал байгаа нь тодорхой. Иймд аливаа асуудалд түүхэн зүйн зарчмын үүднээс ханддаг, хоёрдогч эх сурвалжаас гадна анхдагч архивын эх сурвалжийг урьтал болгодог, гадаад хэл эзэмшиж, онол арга зүйн мэдлэгээ байнга дээшлүүлж байх шаардлага тавигдаж байна.

-Судалгаа бичих туурвих арга барилаасаа залууст зөвлөнө үү. Та өнөөдрийг хүртэл хэчнээн бүтээл бичиж туурвисан бэ. Эрдэмтэн хүн цаг хугацаатай өрсөлдөж, чанд зохион байгуулалттай байж зорьсон судалгаагаа гараас гаргана биз?

-Цагийг зөв ашиглаж сур. Хөдөлмөрлө гэж зөвлөх байна. Би өнгөрсөн хугацааанд 22 нэг сэдэвт зохиол, 13 хамтын бүтээл, 70 эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн байна. Одоогийн ажиглагдаж байгаа зүйл бол орчин үед интернэт, фэйсбүүк зэрэг сошиал медиа бүх зүйл хөгжсөнтэй холбогдуулаад залуучууд маш бага ном уншиж байна. Голдуу фэйсбүүк, твиттерээр мэдээлэл олж авдаг. Мэдээж тодорхой хэмжээний мэдээлэл авч байгаа байх л даа, гэхдээ сурах бичиг, ном мөн тухайн сэдвээр бичигдсэн бүтээлүүд заавал уншиж байх хэрэгтэй. Сүүлийн үед монголд орчуулгын ном сайн хийдэг болсон байна. Бүхий л чиглэлээр дэлхий дахинд гарч буй хамгийн шилдэг бестселлер номуудыг төд удалгүй эх хэл рүүгээ орчуулаад гаргадаг ийм сайхан авууштай тал харагдах болжээ.

Тиймээс залуучууд маань ном их уншиж байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, хөдөлмөрлөх хэрэгтэй. Зарим нэг тийм буруу ойлголт байдаг юм шиг байгаа юм. Тухайн ямар нэг гадаад хэлийг маш амархан хугацаанд сурч болно. Сарын дотор, гурван сарын дотор сургана гэсэн зар явж байдаг. Би энэнд бол хэзээ ч итгэдэггүй. Тийм ойлголт байхгүй шүү дээ. Би өөрөө олон гадаад хэл сурсан. Тийм учраас гадаад хэлийг гурван сарын дотор сурна гэсэн ойлголт хэзээ ч байхгүй. Гадаад хэлийг хүн дор хаяж гурван жил, цаашилбал тав зургаан жил үзэж байж жинхэнэ эзэмшдэг. Тэгэхээр ном их унш, их сууж ажилла, хөдөлмөрлө, цагийг үр бүтээлтэй зарцуул гэж л захих байна даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа