Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Амарбаясгалан: Дүүпүүг 100 хувь дотоодоосоо хангах боломжтой

Нийтэлсэн

 “Даваатөгөлдөрбилгүүн” компанийн захирал Б.Амарбаясгаланг  Бизнес , хөгжил буландаа урьж ярилцлаа. Компанийнхаа нэрийг гурван хүүхдийнхээ нэрийг нийлүүлж өгсөн юм билээ.

 

-Компаниа хэдэн онд байгуулж байсан бэ. Анх байгуулахдаа хэчнээн ажилтантай, ямар хүчин чадалтай босгож байв?

-Компаниа 2014 онд байгуулсан. Анх дөрвөн ажилтантай ажлаа эхлүүлж байлаа. Монголд дүүпүү хийж байсан хятад хүнээс санаа авч, үйлдвэрлэлээ эхэлсэн. Яагаад дандаа Хятадаас хүнсний бүтээгдэхүүн зөөх ёстой гэж. Өөрсдөө цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй гэж бодоод үйлдвэрээ нээж байлаа. Бид цэвэр мах идэж байна. Сүү, цагаан идээ гэхэд л жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн байдаг. Тэгвэл ургамлаар цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, монголчууддаа идүүлэх юмсан гэж бодож л ажлаа эхлүүлсэн. Эхэндээ үйлдвэрлэл эрхлэх байр олоход  хэцүү байсан. Түрээсийн байртай байлаа. Сарын 1.8 сая төгрөгийн түрээстэй байр олсон. Би өөрөө III эмнэлэгт ариутгагч хийж байсан. Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан учраас ариун цэврийг нэгдүгээрт тавьдаг. Үйлдвэрлэл явуулах байр  ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой учраас ийм байр түрээслэхэд үнэтэй байдаг байсан. Эхэндээ эрсдэл их хүлээсэн. Өдөрт 40 ширхэг дүүпүү, 25 кг шар буурцагны соёолж зарчихаад баярладаг байлаа. Одоо бол олон сайхан байгууллагатай гэрээтэй ажилладаг. Анх байгуулагдсан цагаасаа хойш долоон жил харилцан ажиллаж байгаа байгууллагууд ч бий. Одоо 7-8 хүнийг ажлын байраар хангадаг.

-Та ЖДҮХС-гаас хэчнээн төгрөгийн зээл авсан бэ. Зээлд хамрагдахаас өмнө ямар байсан. Одоо ямар өөрчлөлт гарав?

-2018 онд би ЖДҮ-ийн зээлд хамрагдахаар төсөл өгч байсан. Гэвч төсөл маань жаахан дутуу байсан учраас шалгарч чадаагүй. 2019 онд төслөө өгөөд, Улаанбаатар хотдоо шалгарсан. Би ЖДҮ-ийн зээлийг хариуцаж ажиллаж байгаа хүмүүст үнэхээр баярлаж явдаг. Яг л нүдээ олсон зээлийг надад өгсөн. Түүний хүчээр 110 ам.метр талбайтай болсон. Гэхдээ 70 сая төгрөгийн зээл авч чадсанаар үйлдвэрийнхээ цэвэр, бохирыг бүрэн шийдэж, дотор талыг нь тохижуулсан. Мөн тээрэм, дүүпүүний тогоо шинээр авсан. Зээлд хамрагдахаас өмнө түүхий эд буюу шар буурцгаа Хятадаас 2-3 шуудайгаар нь захиж авдаг байсан. Одоо 20, 30 шуудайгаар нь авдаг боллоо. Ялангуяа, цар тахлын үед жижиг, дундын зээл ямар их хэрэгтэй вэ гэдгийг биеэрээ мэдрээд л сууж байна.  2014 онд 20 орчим сая төгрөгөөр үйлдвэрээ босгож байсан.  Зориглоод ажиллах хүнд тийм ч их хөрөнгө оруулалт биш. Цаашид хөрөнгө оруулалт татах боломж байвал  илүү том үйлдвэрийн байр бариад, шар буурцаг тариалдаг машин оруулж ирээд, хоёр ээлжийн ажилтантай болоод 12-14 хүнийг ажлын байраар хангах боломжтой. Хүчин чадлаа энэ хэмжээнд хүргэж нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна даа.

-Зарим нэг асуудлаас болоод ЖДҮ-ийг дэмжих зээл хэрэгтэй хүндээ очихгүй байна гэдэг шүүмжлэл их гарах болсон. Та үр ашгийг нь хүртэж байгаа хүний хувьд юу хэлэх вэ?

-Би тийм шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Яг хэрэгтэй хүндээ очиж чадаж байгаа гэдэгт би итгэдэг. Түүнээс гадна хүнсний салбарыг дэмжсэн бодлогыг илүүтэй хэрэгжүүлээсэй гэж боддог. Хүнсний бүх төрлийн ногоог тариалах хэрэгтэй байна. Гаднаас ямар ч ногоо авдаггүй болох хэрэгтэй. Азийн ихэнх орон дулаахан, чийглэг. Шар буурцгийг гэхэд гадаа, том машинаар дөрөв хоногийн дотор ургуулж байх жишээтэй. Гэтэл манайд болохоор дотор орчинд, услаад 10 хоног бөөцийлж байж ургуулдаг. Энэ мэтээр тариалалт хийхэд хүндрэлтэй байдаг юм. Тиймээс дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд эхлээд тариаланчдыг, хүнсний салбарынхныг сайн дэмжиж өгмөөр байна.

-Шар буурцаг, дүүпүү хүний биед ямар эерэг нөлөө үзүүлэх вэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүний ашиг шимийг нэлээн харж сонгодог болж?

-Шар буурцаг, түүгээр үйлдвэрлэж байгаа дүүпүү, тариалж байгаа соёолж тэр чигээрээ уураг. Азийн ихэнх оронд махны нэг төрөл ч гэж үзэх нь бий. Цагаан хоолтнууд махны оронд хэрэглэдэг. Тэр чигээрээ л цэвэр уураг юм. Шар буурцагнаас гарч байгаа сүү хүний дотоод эрхтэнүүдийг цэвэрлэдэг. Мөн шар сүүг нь хэрэглэдэг юм билээ. Одоохондоо манайх шар сүүг нь хэрэглэхгүй л байгаа. Мөн шар буурцагны хаягдал буюу тэжээлд ашиглаад байгааг  үе мөчний эмчилгээнд хэрэглэдэг юм билээ Азийн бусад оронд. Манай зарим эмнэлэгт бас хэрэглэдэг. Манайд мал болон гахайд тэжээл болгон өгч байна. Тахианд ч өгдөг. “Түмэн шувуут”-ынхан шар буурцгийг тахиандаа өгдөг гэж би сонссон.

-Үйлдвэрлэл эрхлэхэд тулгамдсан асуудал гардаг л байх. Одоо танд чухам юу тулгамдаж байна?

-Ажиллах хүч л хамгийн тулгамдсан асуудал. Өнөөдөр Монголд хөдөлмөрлөж чаддаг хүн багасаад байгаа юм шиг санагддаг. Манайх Улаанбаатар хотоос нэлээд хол. Сүхбаатар дүүргийн XX хорооны удирдлагуудтай уулзаж, ажиллах хүн байна уу гэж хайж үзсэн. Гэтэл оффист суугаад л байж байх сонирхолтой хүн их байх юм. Яг зүтгээд ажиллах хүн цөөн байна. Цаашдаа үйлдвэрээ томсгох хэрэгтэй байгаа. Хоёр ээлжтэй болчихвол үйлдвэрлэл илүү нэмэгдэж, борлуулалт ч нэмэгдэнэ шүү дээ.

-Танайхтай адилхан чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр байна уу?

-Нэг үйлдвэр байгаа юм билээ. Тэр нь гадаадын хөрөнгө оруулалттай, Хятадын компани.Хятад ресторануудыг дүүпүүгээр хангадаг гэсэн. Тэгэхээр манайхан нэгийг бодох цаг болсон байна.

-Шар буурцаг тариалж, дүүпүү үйлдвэрлэхийг сонирхож байгаа хүмүүс байж магадгүй. Тэр хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл  байна. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхний гурван жил жаахан хэцүү байдаг. Шантрахгүй зүтгэвэл амжилтад хүрнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.25 МЯГМАР № 106 (6583)

CGTN мэдээ13 цаг өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ21 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр21 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол21 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм21 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг21 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент22 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер22 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр22 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент22 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий22 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм22 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий2 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий2 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм2 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент22 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн