Бидэнтэй нэгд

Улс төр

У.Хүрэлсүхийн сурталчилгааны сонинд дурдсан баримтуудыг НЯГТЛАВ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8%-аар ялалт байгуулав.

Зургаан жилээр Монгол Улсын төрийг тэргүүлэх түүхэн үе тохиож байгаа энэ удаагийн сонгуулиар МҮОНТВ гурван нэр дэвшигчийн дунд мэтгэлцээн явуулах боломжгүй болсноо мэдээлсэн тул тус мэтгэлцээнийг анх удаа шууд нягтлахаар зэхэж байсан FactCheck.mnGoGo.mniKon.mnTIME.mnUb.life мэдээллийн вебсайтууд хамтран цахим мэтгэлцээн зохион байгуулах санаачилга гаргасан. Гэвч тус мэтгэлцээнд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар оролцохыг зөвшөөрсөн ч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн менежер Д.Амарбаясгалан нийт ард түмэнд зориулаагүй цахим мэтгэлцээнд оролцох боломжгүй хэмээн мэдэгдсэн тул мэтгэлцээнгүй сонгууль болсон юм.

Иймд дээрх таван редакц хамтран Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүх сонгуулийн үеэр иргэдэд тараасан сурталчилгааны сонинд орсон мэдээллийн баримтыг нягталлаа. Үнэн зөв мэдээллийг доор оруулаагүй болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН СУРТАЛЧИЛГААНЫ СОНИНООС

“Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон. Хөл хорионы үеэр иргэн бүрд 300 мянган төгрөг олгосон. Энэ бүхэн бол байгалийн баялагтаа монгол хүн бүр эзэн байх ёстойг бодитоор хэрэгжүүлсэн эхний алхмууд юм”.

Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг цар тахалтай холбоотойгоор 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөг болгон олгохоор шийдвэрлэсэн буюу бүр мөсөн тав дахин нэмэгдүүлээгүй.

2020 онд АХБ-ны 100 сая доллар, ОУВС-ийн 99 сая доллар, Дэлхийн банк зэрэг донор байгууллагын хандив тусламжаас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг санхүүжүүлснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Энэ оны зургаадугаар сарыг дуустал олгох хүүхдийн мөнгөний санхүүжилтэд л гэхэд АХБ нэмж 73 сая долларын зээлийг гуравдугаар сарын 26-нд баталсан бол 2021.05.20-ны УИХ-ын чуулганаар АХБ-наас нэмж 170 сая доллар зээлэхээр болсон. Үүний тодорхой хэсгээр Хүүхдийн мөнгийг санхүүжүүлнэ.


“Өмнөх Засгийн газрууд 10 жилийн хугацаанд 800 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй агаарын бохирдлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 10 дахин бага зардлаар хоёр жилийн дотор буурууллаа”. 

Factcheck: ТАШАА эсвэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд улсын төсөв, Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 164.1 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар 153.3 сая ам.долларын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнээгүй болохыг 2018 оны аравдугаар сард танилцуулсан Үндэсний Аудитын газар тайланд дурджээ. 153.3 сая ам долларыг Монголбанкны 2018 оны ханш буюу 2,488 төгрөгөөр тооцвол 381 тэрбум төгрөгтэй дүйж байна. Үүнийг нэмбэл нийт зарцуулсан мөнгө 545 тэрбум төгрөг болж байгаа юм. Харин 2008 оны нэгдүгээр сард ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1,170 төгрөг байжээ.
  • 2019 оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2019 оныг хүртэлх 10 жилийн хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл, тусламжаар 104,7 сая доллар зарцуулжээ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад 10 жилийн хугацаанд 800 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг дүн ТАШАА байна.

Монгол Улсын Засгийн газар 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тогтоол гаргаж, 2018 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын тогтоосон нутаг дэвсгэрт түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр танилцуулсан.

“www.airvisual.com” вебсайтын 2018-2020 онуудад гаргасан жилийн тайланг харъя. Тус вебсайт нь Швейцарын хөгжлийн агентлаг болон Европын холбооны “Цэвэр агаараар амьсгалах эрх” төслийн санхүүжилтээр агаарын чанар хариуцсан төрийн агентлагуудын дэмжлэг, тоон мэдээлэлд тулгуурлан дэлхийн 10,000 давсан байршил, 3,058 хотын агаарын чанарын индексийг жилийн 365 өдөр, цаг минутын нарийвчлалтай шууд байдлаар харуулдаг.

Мөн дэлхийн хотуудын агаарын чанарыг тодорхойлохдоо агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг гол үзүүлэлтээ болгодог бөгөөд PM 10, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл болон озоны хэмжээг харуулдаг.

2018 онд Монгол Улс 73 орноос 58.5 гэсэн агаарын чанарын индекстэйгээр 6-д, Улаанбаатар хот 62 хотоос 5-д жагсчээ. Агаарын чанарын индекс 58.5 байна гэдэг нь “Улаан” буюу эрүүл мэндэд хортой, зүрх болон уушгины үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэсэн үг.

2019 оны тайланд Монгол Улс 98 орноос, Улаанбаатар хот 85 хотоос 62 гэсэн үзүүлэлтээр 3-т жагссан. Агаарын чанарын индекс 62 байна гэдэг нь мөн л “Улаан” ангилалд багтана.

Харин 2020 оны тайланд Монгол Улс 106 орноос 46.6 үзүүлэлтээр 4-т Улаанбаатар хот 92 хотоос 3-т жасгчээ. Агаарын чанарын индекс 46.6 байх нь “улбар шар” ангилалд багтдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд хортой, ялангуяа хүүхэд, амьсгалын замын өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэй гэсэн үг.

ДЭМБ-ын агаарын чанарын индекс 10-аас ихгүй байвал эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. Хэдий Монгол Улс агаарын чанарын индексийг 10 дотор барих хол, 2020 онд “Улбар шар” зэрэглэл рүү шилжиж чадсан ч утаа 50% буураагүйг агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд харуулж байна.

Түүнчлэн 2021 оны өвлийн саруудыг 2020 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2 ДАХИН нэмэгдсэнийг http://www.agaar.mn/ сайтаас харж болно.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы хэмжээг 2021 оны хоёрдугаар сарын байдлаар харвал 2020 оны мөн үеэс хамгийн их өссөн нь хүхэрлэг хий.

Азотын давхар исэл, PM10 тоосонцрын хувьд хүлцэх хэмжээнээс бага зэрэг илүү байгаа бол хүхэрлэг хий, PM2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс бараг ХОЁР ДАХИН өндөр байсан.

Агаарын найрлагад хүхэрлэг хий удаан хугацааны турш 250мкг/м3-аас дээш агуулагдвал энэхүү бүс нутагт оршин суух хүмүүсийн амсгалын зам халдварт өвчинд өртөмтгий, амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг мөн нэмэгддэг байна. Тэгвэл 2021 оны хоёрдугаар сард гэхэд 24 цагийн дунджаар агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 329 мкг/м3 байсныг агаарын чанарын мэдээнээс харж болно.


“3 ээлжийн сургууль түүх болон үлдэв. Гурван ээлжээр хичээллэж байсан бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлсэн”

Factcheck: ТАШАА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга 2020 оны наймдугаар сарын 5-нд мэдээлэл өгөхдөө “Энэ жил найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэсэн судалгаа гарсан. Бид судалгаагаа гуравдугаар сараас авч эхэлсэн. Найман сургууль дэргэдээ сургалтын зориулалтаар ашиглах байр судалсан. Энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргана” гэжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн “Сэтгэм” сургууль, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургууль, 15 дугаар сургууль, 18 дугаар сургууль 115 дугаар сургууль, 118 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 120 дугаар сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй байна гэсэн мэдээллийг өгчээ.

Өөрөөр хэлбэл, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халаагүйг уг мэдээлэл илтгэж байна.

Эх сурвалж:

  • https://gogo.mn/r/411oq
  • https://ikon.mn/n/1y8t
  • http://www.meds.gov.mn/post/64542

“Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд сугалаагаар азаа үздэг явдлыг бүрэн халлаа” 

Factcheck: ХУДАЛ

Нийслэлийн Боловсролын газрын ЕБС-ийн барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай 2020 оны наймдугаар сарын 5-нд мэдээлэл өгөхдөө “Цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамруулж чадсан. Энэ жил шинэ цэцэрлэг ашиглалтад орсон ч хүрэлцээг хүрэн хангаж чадна гэж хэлж чадахгүй. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэд олон, анги дүүргэлт их, хэрэгцээ шаардлага ихтэй байдаг” гэжээ.

Харин Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан. Энэ дагуу цэцэрлэгт орох хоёр настнуудыг цахимаар бүртгэж, элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна гэж Нийслэлийн боловсролын газар 2020 оны есдүгээр 17-нд мэдээлэл өгөхдөө дурджээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал сүүлийн таван жилд цэцэрлэгийн тоо улсын хэмжээнд 100, нийслэлийн хэмжээнд 61-ээр нэмэгджээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 2019-2020 оны хичээлийн жилд 81.5%-тай байна.

Зураг 1. Цэцэрлэгийн тоо, өмчийн хэлбэрээр, 2010-2019 он

Эх сурвалж: ҮСХ

Зураг 2. Хамран сургалтын цэвэр жин, хувиар, 2010-2019 он

Эх сурвалж: ҮСХ

Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн боловсролын хэрэгцээг бүрэн хангах хэмжээд хүрээгүй байна. Түүгээр зогсохгүй 2 настай хүүхдийн цэцэрлэгийн асуудал хөндөгдөөд байгаа. “Ирэх долоо хоногт боловсролын багц хуулийг өргөн барих гэж байна. Хуульд сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг онцгойлон анхаарах, ялангуяа 5 настай хүүхдийг цэцэрлэгт 100% хамруулах зорилтыг тавьж байгаа. Тиймээс 0-2 насны хүүхдэд сонголт хийгдэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө харж болно. Эсвэл ясли болон хүүхэд харах үйлчилгээгээр харуулж болно” хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлээд байгаа билээ.

Эх сурвалж:

  • https://www.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=education_tan2019.pdf&ln=Mn
  • https://ikon.mn/n/1zkv?fbclid=IwAR1c2QOLQlKfSXZiU4NYJ4z4k-IQtiKCq6RK-jAfOi7bKHj4hDNLkd9xNEg
  • https://gogo.mn/r/411oq

“Дулааны цахилгаан станц III, IV-ийн өргөтгөл, Чойбалсан, Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөлийг хийж, Тавантолгой ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, 220 МВт.цаг цэнэгт хураагуурын станцын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна”.

Factcheck:  ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Тавантолгой ДЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, цэнэгт хураагууруудын бүтээн байгуулалтын ажил эхлээгүй.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн шинэчилсэн Техник эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын тал хүлээн авч тендерт оролцох гурван компанийн нэрсийг ирүүлсний дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яам 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зарлалаа.

Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолын хавсралт Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн 3.10.5-д Азийн хөгжлийн банктай хамтран том чадлын 100 МВт-ын цэнэг хураагуурыг барьж эрчим хүчний нэгдсэн системд холбох төслийг эхлүүлэх гэж заажээ.


“Дубайн гэрээг цуцлахаар болоод байна”. 

Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН

МАН-ын Мөрийн хөтөлбөрийн 1.2.10-т, Оюутолгойн гэрээг улсын эдийн засаг, ард иргэдэд илүү өгөөжтэй, үр ашигтай болгон өөрчлөх хатуу шаардлага тавьж, Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангахын төлөө УИХ, Засгийн газартай хамтран ажиллана. “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох чиглэлээр УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэжээ.

Засгийн газар болон “Рио Тинто” компанийн хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Засгийн газрын Ажлын хэсэг Дубайн гэрээг цуцлах болно гэдгээ мэдэгдсэн. Гэсэн ч аль аль тал нь гэрээг цуцлах тал дээр санал нэгдэж, албан ёсны баримт бичиг үйлдээгүй байна.


“Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах бөгөөд гадагш урсдаг 1.5 тэрбум ам.долларыг эх орондоо үлдээх боломж бүрдлээ. Бүх хэрэгцээгээ бүрэн хангана”. 

Factcheck: ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Монгол Улс 2020 онд 1.99 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолж, хэрэглэсэн. 2025 он гэхэд 2.5 сая тонн болно. Шинэ үйлдвэр нь жилд 1.33 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь дотоодын хэрэглээний 54 орчим хувийг хангана гэсэн үг.

Шатахуун 2020 импорт Үүйлдвэрлэлийн хүчин чадлыг харьцуулахад Үйлдвэрлэлийн хүчин чадал 2020 оын импорттой үйлдвэрлэлийн хүчин чадлыг харьцуулахад
Бензин 611.1 339 55.50%
Дизель түлш 1,049.90 824 78.50%
Онгоцны түлш 25.8 80 3.10%

Эх сурвалж:

  • https://mrpam.gov.mn/public/pages/165/2020-12mon.pdf
  • http://mmhi.gov.mn/public/more/id/1273

“Өнгөрсөн хугацаанд хууль бусаар олгогдсон 938 ашигт малтмалын лицензийг цуцалж, 7.2 сая га талбайг чөлөөлөв”.

Factcheck: ХУДАЛ

2017 оны есдүгээр сарын 30-н гэхэд улсын хэмжээнд 11.2 сая га талбайг ашигт малтмалын лиценз байдлаар олгосон байсан. Тэгвэл 2021 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар энэ тоо 6.1 сая га болсон буюу 5.1 сая га талбайгаар буурсан байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсон буюу 2017 оны аравдугаар сараас хойш 4.6 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авчээ. Түүнчлэн уг хугацаанаас хойш 2021 оны гуравдугаар сарыг дуустал ашигт малтмалын нийт 817 лиценз цуцлагдсан, эсвэл хүчингүй болсон болохыг АМГТГ-аас мэдээлжээ.

Иймд дээрх хоёр тоон мэдээлэл ташаа байна.

Эх сурвалж:

  • АМГТГ, https://mrpam.gov.mn/public/pages/169/2021-03-mon.pdf
CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа