Бидэнтэй нэгд

Эдийн засаг

“Наймдугаар сард олон улсын зах зээл дээрх газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ”

Нийтэлсэн

АИ-92 авто бензиний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр өссөн шалтгаан, тайлбар мэдээллийг өнөөдөр АМГТГ-аас өглөө.

2020 онд 1.4 сая тонн газрын тос импортоор орж ирсэн. 2021 оны эхний зургаан сарын байдлаар 689 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр импортоор орж иржээ.
АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улсын хувьд шатахууны жижиглэн борлуулалтын үнэ гадаад зах зээл дэх газрын тосны үнэ, ам.долларын ханш, шатахууны хил үнээс шууд хамаардаг. Шатахуун импортлогч ААН-үүдтэй хамтран өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах талаар арга хэмжээ авсаар ирсэн.

2020 оны гуравдугаар сараас хил үнэ буурч орж ирсэн үеэс эхлэн нийт гурван удаа шатахууны жижиглэнгийн үнийг төрөл тус бүрээс 380-570 төгрөгөөр бууруулсан. Мөн оны зургаадугаар сараас дэлхийн зах зээл дээрх үнэ өнөөдрийг хүртэл байнга өсөлттэй байсан хэдий ч улсын хэмжээнд АИ-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2020 оны тавдугаар сараас хойш, АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг Улаанбаатар хотод 1,450 төгрөгөөр, орон нутагт 1,480-1,670 төгрөгөөр тогтвортой барьж ирсэн.

Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлт нь шатахууны үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрэв төр засгаас шатахууны үнийн өсөлтөд хатуу арга хэмжээ авбал шатахууны хомсдолын асуудал үүснэ. Түүнчлэн компаниуд үүдээ барьж, импорт буурна гэсэн үг. Засгийн газраас зүгээс одоогийн байдлаар онцгой байдлын албан татварын үнийг хөнгөлсөн байгаа. Цаашид яах талаар хэд хэдэн хувилбарыг яам, агентлагийн зүгээс судалж байна. Нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Найман сарын хилийн үнийг харж байна. Тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах нь шийдэгдэнэ.

Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд АИ-92 автобензинийг литр тутамдаа 2,000 орчим төгрөгөөр худалдан авч 1,750 төгрөгөөр хэрэглэгч нарт зарж байна.
Газрын тосны үнэ 2021 оны нэгдүгээр сараас өсөлттэй байгаа ба олон улсын шинжээчдийн байгууллагаас “Goldman Sachs” энэ оны дунд үеэс гарын тосны үнэ 70 ам.долларт, харин “JPMorgan” оны эцэст 100 ам.долларт хүрч өсөх төлөвтэй гэж таамагласан” гэв.

Дэлхийн газрын тосны үнэ дараах хүчин зүйлүүдээс хамаарч буурах боломжтой аж. Үүнд,

ОПЕК+-ийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлбэл
Ираны хориг арга хэмжээ цуцлагдвал
Газрын тосны томоохон оролцогч орнуудын эдийн засаг тогтворжвол.
Он гарсаар газрын тосны үнэ өсөж, шинжээчид өөдрөг дүгнэлт хийж байгаа ч зэх зээл дэх тодорхойгүй байдал хэвээр байгаа тул үнэ өссөн ч удаан хугацаанд тогтвортой байна гэсэн үг биш. 2020 оны хямралаас өндийж байгаа зэх зээлийн эрэлт хэвийн болох ч энэ онд хямралын өмнөх түвшнээс доогуур байна гэж ОПЕК үзэж байгааг тэрбээр нэмж хэллээ.

2021 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол өсөлттэй явж ирсэн. Тухайлбал өнөөдрийн байдлаар,

ОХУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 1,950 төгрөг
БНХАУ-д АИ-92 автобензиний литр тутмын үнэ 2,887 төгрөг байна. Он гарснаас хойш БНХАУ-д зах зээлд нь 12 удаагийн үнийн өсөлт явагдсан байна.
МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ЕРДИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ 31 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА
Энэ оны зургаадугаар сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний ердийн хэрэглээний 31 хоногийн нөөцтэй байгааг хэллээ. Тодруулбал,

80 автобензин 58 хоног
АИ-92 автобензин 31 хоног
Дизелийн түлш 31 хоног
ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна.

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент1 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн