Бидэнтэй нэгд

Нийгэм

Ц.Отгонсүрэн: Тэтгэврээ 5-10 жилийн өмнө тогтоолгох боломжтой

Нийтэлсэн

Нийгмийн даатгалын хамгийн өргөн цар хүрээтэй үйлчилгээ болох өндөр насны тэтгэврийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын мэргэжилтэн Ц.Отгонсүрэнтэй ярилцлаа.


-Юуны өмнө нийгмийн даатгал, тэр дундаа өндөр насны тэтгэврийн талаар ерөнхий мэдээлэл уншигчдадаа өгье?

-Даатгуулагч  иргэд цалин хөлснөөсөө тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, ажилгүйдэл, эрүүл мэндийн гэсэн 5 төрлийн даатгалын санд сар бүр шимтгэл төлж эргээд нийгмийн эрсдэл тохиолдох үедээ нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал гаргуулан авдаг зохицуулалттай. Тэтгэврийн даатгал нь энгийн үгээр тайлбарлавал даатгуулагч нь ажил,  орлоготой, хөдөлмөрийн чадвартай байх үедээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд урьдчилан төлснөөр  өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар  алдах үед өөрт нь,  тухайн даатгуулагч нас барсан тохиолдолд  түүний ар гэрт нь байгаа хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэтгэврийн даатгалын сангаас   олон жилийн хугацаанд, олон удаагийн давтамжтайгаар буцаан олгож байгаа мөнгөн төлбөр юм.

-Хуулийн дагуу өндөр насны  тэтгэврийг тогтоон олгох болзол нөхцөлийг зааж өгсөн байдаг. Өндөр насны тэтгэврийг ямар шалгуур болзол нөхцөлийг  хангасан хүмүүс авдаг вэ?

-Өндөр насны тэтгэвэр тогтооход тухайн даатгуулагчийн нас,  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа чухал.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар эмэгтэй даатгуулагч 55, эрэгтэй даатгуулагч 60 насандаа өөрийн хүсэлтээр тэтгэврээ тогтоолгож болно. Жишээлбэл 2021 онд 21 жилээс, 2022 онд 21 жил 3 сараас багагүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол дээр дурдсан насандаа тэтгэвэр тогтоолгох эрх нь нээлттэй. Өөрөөр хэлбэл шимтгэл төлж ажилласан хугацаа нь хангалттай бол тэтгэврийн нас  хойшлохгүй.    Харин 2022 онд 21 жил 3 сард, хүрээгүй эсвэл үргэлжлүүлэн ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн хувьд насаа нэмэгдүүлээд тэтгэвэрт гарах боломжтой.

-Тэтгэвэр тогтоолгоход хөнгөлөлттэй нөхцөлөөр хуулийн хугацаанаас өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой байдаг шүү дээ. Энэ талаар?

-Даатгуулагч хөнгөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс 5-10 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгох боломжтой байдаг. Жишээлбэл, даатгуулагч, газрын дор болон хөдөлмөрийн хортой халуун нөхцөлд ажилласан тохиолдолд эрэгтэй даатгуулагчийг 60 нас хүрэхээс нь 10 жилийн өмнө буюу 50 настайд нь тэтгэвэр тогтоож олгож байна. Ингэхдээ нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс хөдөлмөрийн хортой, халуун газрын доор нөхцөлд 10-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдана. Эмэгтэй даатгуулагчийн хувьд  мөн 20 жил шимтгэл төлсөн байх ёстой ба үүнээс  7 жил 6 сар нь хортой, халуун нөхцөлд ажилласан бол 45 настайд нь тэтгэвэр тогтоож өгдөг.  Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн хувьд нийтдээ 20-иос доошгүй жил  эрэгтэй даатгуулагч хүнд нөхцөлд 12 жил 6 сараас доошгүй, эмэгтэй даатгуулагч 10 жилээс доошгүй хугацаагаар ажилласан бол тэтгэвэр тогтоолгох  насыг нь  5 жилээр наашлуулдаг. Мөн ажил мэргэжилтэй холбоотой хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоож байна. Жишээ нь мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол бүжигчин, дуучин, хөгжимчин, уран нугараач, циркийн акробатчин, амьтан сургагч зэрэг нарийн мэргэжлээр тасралтгүй 20 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтооно.  Эсвэл нийтдээ 25 жилээс доошгүй  түүнээсээ тухайн мэргэжлээрээ 15 жил ажилласан урлагийн ажилтан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгож болно. Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25 жил ажилласан бол, Монгол Улсын шүүхийн  шүүгчээр 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоодог.   Түүнчлэн төрүүлсэн болон  3 хүртэлх настайд нь үрчлэн авсан 4 дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эхийн хувьд 20 жил шимтгэл төлсөн тохиолдолд  50 нас хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Мөн нийтдээ 20-иос доошгүй жил үүнээс 15 жилээс доошгүй малчнаар ажилласан эрэгтэй, 12 жил 6 сараас доошгүй  малчнаар ажилласан эмэгтэй даатгуулагчид 5 жилийн өмнө тэтгэврээ тогтоолгож байна.

-Тэтгэвэр тогтоолгох гэж байгаа иргэд юун дээр анхаарвал зохистой вэ?   Бүрдүүлэх баримт бичиг талаар зөвлөгөө өгөөч.

-Даатгуулагчдын хувьд цагийг нь тулгаж баримт бичгээ бүрдүүлдэг. Гэтэл зарим нь дутуу, шаардлага хангахгүйгээс цаг алдах нь бий. Иймээс 2018 оноос эхлээд  “Даатгуулагч танд зөвлөн тусалъя” аяныг нийгмийн даатгалын  байгууллага жил бүр зохион байгуулж 2-3 жилийн  дараа тэтгэвэр тогтоолгох насны иргэдэд зөвлөгөө өгч байна.  Тэтгэвэр тогтоолгоход 1995 оноос өмнө ажилласан хугацааг нь нотлох хөдөлмөрийн дэвтэр,  1995-2020 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нотлох  нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, сүүлийн 20 жилийн доторх 7 жилийн цалин,  иргэний цахим үнэмлэх, өргөдөл, шаардлагатай. Хэрэв  дэвтрээ үрэгдүүлсэн,  бичилт нь шаардлага  хангахгүй болсон бол  архивын лавлагаа,  зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажилласан хугацааг нь нотлох шүүхийн шийдвэр байж болно.

-Тэтгэврийн тооцооллыг хэрхэн хийдэг вэ?  Зарим төрлийн нэмэгдлүүдийг тогтоосон болон  тогтоох гэж байгаа тэтгэврүүд  дээр нэмж,  олгодог юм байна лээ.  Энэ талаар?

-Даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жил дундаас аль өндөр, дараалсан 7 жилийн  цалинг сонгож, дундаж цалинг нь тооцоолно.  Үүнээс даатгуулагч 20 жил шимтгэл төлсөн тохиолдолд сард олгох тэтгэврийг нь  45%-иар, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5%-иар, сар тутамд 0.125%-иар нэмэгдүүлнэ. Мөн эмэгтэй даатгуулагчийн тухайд төрүүлсэн болон 3 хүртэлх настайд нь үрчлэн авсан хүүхдийнх нь тоогоор  1 жил 6 сараар тооцож шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлж байна. Түүнчлэн хугацаат цэргийн албыг байлдагч түрүүчээр хаасан болон цэргийн байгууллагад мөрдөстэйгөөр алба хаасан хугацааны 1 жилийг нь 1 жил 6 сар энгийн байгууллагад ажилласнаар тооцон ажилласан буюу шимтгэл төлсөн хугацааг нь нэмэгдүүлэх замаар сарын тэтгэврийг тогтоож олгодог.

-Нийгмийн даатгалын сангаас хичнээн иргэнд ямар хэмжээний тэтгэврийг олгож байна вэ? Тэтгэврийн дундаж, доод хэмжээ ямар байна вэ?

-Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450.0 мянган иргэн тэтгэвэр авч байна.  Нийгмийн даатгалын байгууллагаас  өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр,  цэргийн тэтгэвэр гэсэн 4 төрлийн тэтгэврийг олгодог ба  тэтгэвэрт 2020 онд 2.2 их наяд төгрөгийг тэтгэврийн даатгалын сан болон улсын төсвөөс зарцуулсан байна. Харин өндөр насны тэтгэвэр авагч 345.0 мянган иргэн бий. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг байна. Харин дундаж тэтгэврийн хэмжээ 417.8 мянган төгрөг  байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 30,7%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.

-Тэтгэврийн шинэчлэлийн талаар  иргэд маш их ярьж байна.  Урт хугацаандаа ямар шинэчлэлт  өөрчлөлт хийх чиглэл баримталж ажиллаж байгаа вэ?

-Төрөөс “тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого (2015-2030) “ үндсэн чиглэлтэй холбоотой Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна.  Энэ хүрээнд 4 хууль шинэчлэгдсэн, шинээр нэг хууль боловсрогдон батлагдана.   Тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор төрөөс баримталж байгаа бодлого нь 2030 он гэхэд 3 давхаргын тэтгэврийг авах боломжийг ард иргэддээ бий болгохоор заасан байгаа. Өөрөөр хэлбэл суурь тэтгэвэр, шимтгэлд суурилсан давхарга, нэмэлт буюу хувийн байгууллагад даатгуулсан тохиолдолд гуравдагч эх үүсвэрээс тэтгэвэр тогтоолгож авах боломжийг хууль эрх зүйн хүрээнд бий болгох юм.

-Ярилцсанд баярлалаа.

zindaa.mn

Эдийн засаг60 минут өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм1 цаг өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр1 цаг өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио1 цаг өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио1 цаг өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

CRI Монгол радио1 цаг өмнө

ХАМАС-ын удирдагч асан Исмаил Ханиягийн амийг хөнөөснөө Израиль хүлээн зөвшөөрчээ

Энтертайнмент1 цаг өмнө

Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна

Дэлхий1 цаг өмнө

Хойд Солонгосоос Украинд дахин цэрэг илгээхээр бэлдэж байна

Энтертайнмент1 цаг өмнө

“Москвагийн цом”-оос 2 алт, 5 хүрэл медаль хүртжээ

Дэлхий1 цаг өмнө

Зеленський: Умард Солонгос Орос руу нэмэлт цэрэг илгээж магадгүй

Нийгэм1 цаг өмнө

ЦЕГ: Хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар хүүхэд зодсон багшийг шалгаж байна

Дэлхий1 цаг өмнө

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

Дэлхий1 цаг өмнө

50 мянган жилийн өмнө хөлдсөн арслан зааны тугал олжээ

Эдийн засаг1 цаг өмнө

Монголбанк: Төв банк хараат бус байдлаа хангах эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай

Нийгэм1 цаг өмнө

Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Ерөнхий сайд4 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий8 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ