CRI Монгол радио
Америкийн батлан хамгаалахын сайд Афганистанд айлчилжээ
3-р сарын 21-нд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Афганистаны нийслэл Кабулд очсон байна. Энэ бол тэрбээр АНУ-ын Батлан хамгаалахын сайд болсны дараа Афганистанд анх удаа айлчилж байгаа болно.
Америкийн Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа, АНУ-ын хувьд тухайн орон нутгийн цагаар 5-р сарын 1-нээс өмнө Афганистанаас цэргийн хүчнээ татах боломжтой, гэхдээ “маш бэрхшээлтэй” гэсэн байна.
Талибан 19-нд Америкт сэрэмжлүүлж, 5-р сарын 1-нээс өмнө Афганистанаас армиа татах амлалтаа зөрчиж болохгүй, эс бөгөөс хариу арга хэмжээ авах болно гэв. Үүнээс нэг хоногийн өмнө Афганистаны асуудлаарх олон талт хэлэлцээ Москвад зохиогдож, Афганистаны засгийн газар, Талибан, ОХУ, АНУ, БНХАУ болон Пакистан зэрэг орнуудын төлөөлөгчид оролцсон юм.
Америкийн засгийн газар болон Афганистаны Талибан 2020 оны 2-р сарын сүүлчээр гэрээнд гарын үсэг зурж, гал зогсохыг биелүүлэхийг зорьсон байна. Энэ гэрээний заалтын дагуу ноднингийн 7-р сарын дундуур Афганистанд суугаа Америк цэргийн тоо 13 мянга орчим байснаа 8600 болтол буурсан бол үлдсэн цэрэг болон бусад орнуудын армийг энэ оны 5-р сараас өмнө татан гаргах юм. Тэгвэл өдгөө Америкийн бараг 2500 орчим цэрэг Афганистанд байрласаар байгаа юм.