CRI Монгол радио
Оросын төв банк 2022 онд дижитал рублийг туршихаар төлөвлөж байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа Агентлагийн мэдээ, Оросын Төв банкны ерөнхийлөгчийн орлогч Скробогатова 8-ны өдөр хэлэхдээ, Оросын төв банк 2022 онд дижитал рублийг туршиж, дараа нь тус улсын дижитал валютын дараагийн хөгжлийн замын зураглалыг тодорхойлохоор төлөвлөж байна гэжээ.
Скоробогатова тухайн өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, туршилтын үр дүнд тулгуурлан замын зураглал, зорилгодоо хүрэхэд хэр хугацаа шаардагдахыг ойлгох болно. Орост одоогоор рублийн дижитал платформ байхгүй байгаа бөгөөд Оросын төв банк өөрийн хүч чадалд найдаж энэ системийг бий болгоно гэжээ.
ОХУ-ын Төв банк өнгөрсөн онд дижитал рублийн төлөвлөгөөнийхөө талаар олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлж, дижитал валют нь өндөр аюулгүй байдал, хэрэглээний хямд өртөгтэй зэрэг онцлог шинж чанартай байдаг гэж онцолжээ. Эх сурвалжаас үзвэл, Орос улс 2021 оны 12-р сараас өмнө дижитал рублийн платформ байгуулж, холбогдох хуулиудыг 2022 оны 1-р сард шинэчлэн боловсруулж, 2022 оны 1-р улиралд туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж байна.